Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд

2019-03-15, 14:30
5,864

Зарим хүний хувьд сагсан бөмбөг гэдэг энгийн нэгэн спортын төрөл бол хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хүсэл сонирхол, хамгийн дуртай зүйл нь байдаг билээ. Сагсан бөмбөг гэхээр хүмүүсийн толгойд тамирчдынх нь өмсдөг пүүзнүүд төсөөлөгддөг нь нууц биш. Тэр ч утгаараа, бид танд NBA-ийн түүхэн дэх хамгийн алдартай пүүзнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг пүүзнүүд

20 Nike Shox BB4

Гарсан он: 2000

Тоглогч: Винс Картер 

Сагсан бөмбөгийн тоглогч Винс Картеир нь Nike Shox BB4 пүүзийг өмссөн үедээ 218 см өндөртэй төвийн тоглогч Фредерик Вейс-ийн дээгүүр харайн гарч байсан юм. Тэрбээр “Пүүзэндээ баярлалаа. Энэхүү пүүз үнэхээр сайн үүргээ гүйцэтгэж байна” хэмээн аз жаргалтайгаар Nike-ийн оффист ярьж байжээ. “Nike” хүн нисэх боломжтой гэдгийг өөрсдийн загвараараа баталж харуулсан гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр зах зээлд төрөл бүрийн шинэчлэгдсэн загвар гарч байсан ч Nike Shox BB4 хамгийн шилдэг нь болж чадсан юм. Мөн уг пүүз хөлийн хэлбэрт гайхалтай тохирч, сайн тулгуур болж, хөлийг хамгаалахаас гадна жинг тэнцвэртэй хуваарилдаг гэнэ.

Nike Shox BB4

19 Nike Air Command Force

Гарсан он: 1991

Тоглогч: Дэвид Робинсон

Дэвид усан цэргийн академид 2 жил суралцаад төгссөнийхөө дараа 1989 онд Сан-Антониод очин Адмирал нэртэй болж Nike Air Command Force пүүзний эзэн болжээ. Уг гутлын давуу тал нь дотор талаасаа агаарыг насосоор сордогт оршино. Хэдийгээр спортын амжилтандаа Дэвид өөр гуталтай хүрсэн ч энэхүү загварыг Билли Хойл \Вуди Харрельсон\ “Белые не умеют прыгать”  кинондоо тоглохдоо өмссөн байна.

Nike Air Command Force

18 Adidas T-Mac II

Гарсан он: 2002

Тоглогч: Трэйси Макгрэйди

2003 оны хамгийн шилдэг загварын пүүз бол Adidas T-Mac II юм. Энэхүү пүүз нь хөлд маш эвтэйхэн, тэнцвэртэй бөгөөд хамгаалалт сайтай. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг пүүз нь бүрэн гүйцэд аюулгүй байдлыг илэрхийлдэг гэнэ. 2002, 2003 оны хооронд Т-Мас-тай төрөл бүрийн үзүүлбэрүүд сагсан бөмбөгийн хорхойтнуудыг гайхшруулж байсан юм.

Adidas T-Mac II

17 Nike Air Max2 CB 94

Үйлдвэрлэсэн он: 1994

Тоглогч: Чарльз Баркли

Энэхүү пүүзийг өмссөнөөр та зоригтой, бүтээлч нэгэн мэт харагдах бөгөөд Чарльз уг пүүзтэй өөрийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгийг үзүүлж байсан юм.

1993 онд Майкл Жордан сагсан бөмбөгөө орхих болсон талаараа олонд хэлсэн. Энэ үед Чарльзийн пүүз маш эрэлт хэрэгцээтэй болж “Nike” болон “Air Jordan” нар өрсөлдөгч болжээ. Энэ хоёр явдал хоорондоо холбоотой байсан болов уу? Air Max2 CB 94-ийн эзэд энэ бодолтой санал нэгдэхгүй байсан биз.

Nike Air Max2 CB 94

16 Reebok Question

Үйлдвэрлэсэн он: 1996

Тоглогч: Аллен Айверсон

Айверсон 1996 онд NBA-д орж, Reebok-тай 10 жилийн гэрээ байгуулжээ. Массачусетсын анхны загвар болох "AI" өндөр борлуулалттай бүтээгдэхүүний нэг байсан. Харин 1990 онд "Question "нь RBK-ийг шилдэг брэнд болгосон юм. Мөн сагсан бөмбөгийн алдартан уг гутлыг өмссөн нь олны анхаарлыг татаж, борлуулалтыг нэмэгдүүлжээ. Аллен энэхүү пүүзийг өмсөж Жорданыг ардаа орхисон юм.

Reebok Question

15 Adidas Superstar

Үйлдвэрлэсэн он: 1969

Тоглогч: Жерри Уэст

Хурууны хамгаалалттай, шалан дээр мөр үлдээдэггүй шилдэг пүүз NCAA-ийн анхаарлыг яах аргагүй татжээ. Энэхүү пүүз нь Adidas-ын түүхэн дэхь хамгийн анхны богино түрийтэй, бүрэн савхин оруулгатай гутал болсон юм. Пүүзийг танилцуулсны дараа NBA-ийн бараг бүх тоглогчид уг пүүзийг өмсөх болжээ. 1970 онд Жерри Уэст энэ пүүзтэй финалын шатны сүүлийн секундэд бөмбөг оруулж чадсан байна.

Adidas Superstar

14 Converse Pro Leather

Үйлдвэрлэсэн он: 1976

Тоглогч: Жулиус Ирвинг

1980-аад оны эхэн үеийн хамгийн алдартай гутал Converse Pro Leather байсан юм. Тэр үеийн NBA-ийн тамирчид богино шорт, урт оймс болон Converse Pro Leather-ийг өмсдөг байсан. Уг пүүзэнд алдарт тоглогч Жулиус Ирвинг маш дуртай байсан бөгөөд энэхүү пүүзийг «The Dr.J». хэмээн нэрлэх нь ч бий. Ирвинг энэ пүүзтэй хамгийн анх "Free throw line dunk" хийж, олонд танил болгож байжээ. 6 жилийн дараа Pro Leather нь “Buzzer Beater” хэмээх нэртэй болсон бөгөөд 1982 оны NCAA-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 19 настай Майкл Жорданы шидэлт Хойд Каролинад ялалтыг авчирсан юм.

Converse Pro Leather

13 Nike Air Foamposite One

Үйлдвэрлэсэн он: 1997

Тоглогч: Анферни Хардуэй

Бүхий л цаг үеийн сагсан бөмбөгчдийн дунд хамгийн алдартай, хамгийн шилдэг байсан гутлын нэг бол Nike Penny юм. Nike Penny-ийн бичлэг энгийн сурталчилгаанаас ч илүү харагдаж байсан бөгөөд Foamposite технологиор хийгдсэн нь уг гутал бүх төрлийн хөлд тохирохоор, өвөрмөц загвартай байсан юм. Энэ нь Foamposite One-ыг дэлхийн хамгийн шилдэг пүүзний нэг болоход тусалжээ. Рэй Аллен “Hе got game” кинонд тоглохдоо Nike Air Foamposite Pro пүүзийг өмсөж байсан.

Nike Air Foamposite One

12 Air Jordan XI

Үйлдвэрлэсэн он: 1995

Тоглогч: Майкл Жордан

1993 онд Майкл Жордан бейсболоор хичээллэж эхэлсэн бөгөөд VII, VIII, IX дугаарын Air Jordan өмнөх загваруудынхаа чанарыг гүйцээгүй аж. 10 дахь Air Jordan тухайн брэндийн хамгийн муу загвар болсон гэгддэг. Ингээд брэндийн шилдэг хэрэглэгч болох тамирчин маань 1995 онд сагсан бөмбөгт эргэн орох болсон бөгөөд түүний өмсөх гутал алдар хүндтэй нь дүйцэхүйц чанартай байх ёстой байлаа. Тиймээс ч Air Jordan XI тэрхүү хүлээлтийг даван биелүүлж чадсан юм. Тэрбээр 1995, 1996 оны тоглолт дээр 72-10 харьцаатай ялалтыг байгуулж, Air Jordan XI  пүүзийг “Space Jam” кинонд мөнхөлсөн юм. Хэрвээ та пүүзний хорхойтон бол Air Jordan XI-ийг заавал хайж олоорой.

Air Jordan XI

11 Nike Blazer

Үйлдвэрлэсэн он: 1973

Тоглогч: Жорж Гервин

Air Jordan I, Air Force 1 болон Dunк-ын өвөг болох Nike Blazer хэзээд загварлаг байх болно. Орчин үеийн блэйзер нь өдөр тутам өмсөх боломжтой хамгийн шилдэг пүүзний тоонд багтаж байгаа бөгөөд 1970-аад оны эхэн үед “Nike”-ийн гаргасан хамгийн анхны сагсан бөмбөгийн пүүз болж байсан. Хөлд маш сайн тулгуур болдог Nike Blazer-ийг тухайн үеийн шилдэг тоглогчид их өмсдөг байжээ. Жорж Гервин уг пүүзийг өмсөж байх үедээ дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын тоонд багтаж, томоохон шагналуудыг хүртэж байсан юм. "Nike"-ийнхан “We can’t forget who we are and where we come from” хэмээн уриатай.

Nike Blazer

10 Air Jordan XIV

Үйлдвэрлэсэн он: 1998

Тоглогч: Майкл Жордан

Тинкер Хетфилдын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг бол Air Jordan XIV бөгөөд тэрбээр "Ferrari 550 Maranello"-г харж пүүзнийхээ загварыг гаргажээ. Майкл энэ пүүзийг өмсөж 1998 онд хамгийн сүүлийн шидэлтээ хийж байсан. Хэдийгээр Air Jordan XIV-ийг 14 жилийн өмнө үйлдвэрлэсэн ч түүнтэй өрсөлдөхүйц пүүз дэлхий дээр маш цөөхөн байдаг. Хамгийн шилдэг сагсан бөмбөгийн пүүзний нэгт Air Jordan XIV зүй ёсоор багтана.

Air Jordan XIV

9 Nike Air Flight Huarache

Үйлдвэрлэсэн он: 1992

Тоглогч: «Fab Five» 

Тэрбээр өөрийн бүтээлийг туурвихдаа  энгийн зүйлээс тэр дундаа барилга байгууламжаас ихээхэн санаа авдаг. \Парисын Помпиду төв- Nike Air Max 1\, Дэлхийн 2-р дайны үеийн онгоц -Air Jordan V\, Майкл Жорданы машины цуглуулга -Air Jordan VI, Air Jordan XIV\, Хойд Африкийн омгийнхны соёл иргэншил - Air Jordan VII/

Харин Nike Air Flight Huarache -г Мексикийн намхан ултай гутлаас сэдэвлэж хийжээ. Хетфилд боломжтой бүх л зүйлсийг гуталдаа шингээж хөлд эвтэйхэн, хөнгөн болгожээ. Энэхүү пүүзийг зөвхөн сагсан бөмбөг тоглохдоо төдийгүй, өдөр тутам ч өмсөх боломжтой.

Nike Air Flight Huarache

8 Puma Clyde

Үйлдвэрлэсэн он: 1973

Тоглогч: Уолт Фрэйзер

Уолт Фрейзер бол “Том алим” багийн ахлагч, хамгийн шилдэг тоглогчдын нэг бөгөөд маш загварлаг нэгэн юм. Тиймээс ч тэрбээр бараг л  хамгийн түрүүнд Puma Clyde-ыг худалдаж авсан байна. Ингээд уг гутал богино хугацаанд залуусын дунд алдартай болж хөгжимчид, ди-жей гэх мэт олон төрлийн  хүмүүс өмсөх болжээ. Хөлд эвтэйхэн, сагс тоглоход хөнгөн уг гутал сагсан бөмбөг сонирхогчдод заавал байх ёстой гутлын нэг юм.

Puma Clyde

7 Converse Weapon

Үйлдвэрлэсэн он: 1986

Тоглогч: Лэрри Берд болон Мэжик Жонсон

80-аад оны үеийн Берд, Мэжик нарын өрсөлдөөнийг NBA-г "аварч", сагсан бөмбөгийн шинэ эринийг эхлүүлсэн гол хүчин зүйл гэж үздэг. Хоёр супер од ид үедээ тухайн үеийн тэргүүлэх пүүз үйлдвэрлэгч "Converse"-г сонголтоо болгож байжээ. Түүнээс хойш 20 гаран жил өнгөрсөн ч гэсэн хөлд эвтэйхэн, бат бөхөөрөө алдартай "Converse Weapon" сагсан бөмбөгийн жишиг пүүзний байр сууриа алдаагүй байна. Одоогийн NBA-ийн зарим одод тус пүүзийг өмсөж өссөнөө дурссан байдаг.

Converse Weapon

6 Reebok Pump Omni Lite

Үйлдвэрлэсэн он: 1989

Тоглогч: Ди Браун

1989 оны Reebok-ын гутлууд Pump загвартай байсан бөгөөд пүүзний хэсэг бүрд хийн камер, латексаар хийсэн бөмбөлөг суурилуулсан байжээ. Бөмбөлөг дээр гишгэх үед камер хийгээр дүүрч, тухайн хүний тавхайн хэлбэрт тохирч өөрчлөгддөг байсан юм. Улмаар зах зээл дээр Reebok болон Nike-ийн хоорондын өрсөлдөөн эхэлжээ. 1991 оны данк-контест түрүүлэхийнхээ өмнө Ди Браун өөрийн Pump Omni-тэй бие халаалт хийж байжээ.  Ингээд Pump Omni сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн дуртай пүүзний нэг болж чадсан байна.

Reebok Pump Omni Lite

5 Adidas Jabbar

Үйлдвэрлэсэн он: 1971

Тоглогч: Карим Абдул-Жаббар

Майкл Жордан “Nike”-ийг эзэмдэхээс өмнө Карим Абдул Жаббар болон Аdidas дэлхий ертөнцийг шуугиулж байжээ. Энэхүү пүүз нь  давхар арьсан хамгаалалттай халтирдаггүй ултай байсан гэнэ. Францын загвар зохион бүтээгчдийн урласан Жаббар нь хэдийгээр олон нийтэд өргөн тархаагүй ч пүүзний хорхойтнуудын хамгийн дуртай гутлын нэг болсон юм.

Adidas Jabbar

4 Air Jordan III

Үйлдвэрлэсэн он: 1988

Тоглогч: Майкл Жордан

1988 онд Майкл Жордан нь Патрик Юингын адилаар өөрийн гэсэн пүүзний брэндтэй болохыг хүсчээ. Гэвч Nike-ийнхан Майкл Жорданд өөрийн нэрээр загвар гаргахыг санал болгож, түүнийг загвар зохиоход гар бие оролцооч гэжээ. Ингээд Тинкер Хетфилдын хамтаар шинэ пүүзний загварыг зохион бүтээж,  Air Jordan III пүүзийг гаргаж Jumpman logo-г хийсэн аж. Усан сэлэлтэд хөл тавихыг зорьж байсан Эм Жей энэхүү пүүзийг өмсөж сагсан бөмбөгийн ертөнцөд амжилт олжээ. Үүнээс гадна Nike-ийнхан Спайк Ли-тэй хамтарч Air Jordan III пүүзний сурталчилгааг хийж бүтээлээ баталгаажуулсан байна.

Air Jordan III

3 Nike Air Force 1

Үйлдвэрлэсэн он: 1982

Тоглогч: Мозес Мэлоун

Nike Air технологийг ашиглаж хийсэн хамгийн анхны пүүз бөгөөд одоог хүртэл Nike брэндийн хамгийн шилдэг загваруудын нэг хэвээр байсаар байна. Жилд 1800 ширхгийг төрөл бүрийн өнгөөр үйлдвэрлэж, дэлхий даяар борлуулдаг. Энэхүү пүүзийг Барак Обамагийн онгоцны нэрээр нэрлэжээ. Шили Уоллес эцсээ хүртэл Nike Air пүүзийг өмссөн билээ.

Nike Air Force 1

2 Air Jordan I

Үйлдвэрлэсэн он: 1985

Тоглогч: Майкл Жордан

Майкл Жорданг энэхүү пүүзийг өмсөх бүрд Дэвид Стерн түүнийг 5 мянган доллараар торгож байжээ. 1984,1985 оны үеийн шилдэг тоглогч Эм Жей байсан бөгөөд Майкл Жордан энэ бүхнийг өөрчлөхөөр  сагсан бөмбөгийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Ингээд Жордан сагсан бөмбөгийн ертөнцөд бас нэгэн хувьслыг хийсэн юм. Хэдийгээр Air Jordan I хамгийн утгагүй загвар мэт харагдаж байгаа ч одоог хүртэл зарагдсаар л байдаг.

Air Jordan I

1 Converse Chuck Taylor All-Star

Үйлдвэрлэсэн он: 1917

Тоглогч: Уилт Чемберлен

Оскар Робертсон

Пүүзний эрин 1917 оноос эхэлсэн бөгөөд сагсан бөмбөгийн тамирчин Чак Тейлор Converse All-Star-ыг тоглолт дээрээ өмсөж байжээ. Энэ нь түүнд маш ихээр таалагдаж тоглолт бүрдээ зөвхөн энэ пүүзийг өмсөж байсан гэнэ. Харин дараа нь уг пүүзийг Chuck Taylor All-Star хэмээн нэрлэсэн бөгөөд түүхэн дэх хамгийн анхны хүний нэрээр нэрлэгдсэн гутал болжээ.

Түүний хамгийн анхны ялалт 1936 онд Канадыг 19:8-ын харьцаатай хожсон тоглолт байсан шагналаа авахдаа конверстэй байсан гэдэг. 1949 онд ихэнх тамирчид Converse All-Star-ыг өмсдөг байжээ. Тэр үеэр Уилт Чемберлен 100 оноо авч байсан түүхтэй. Converse Chuck Taylor All-Star 40 жилийн турш хүн бүрийн хамгийн дуртай пүүзний нэг байж чаджээ. Гэвч 1970 оноос эхлэн савхин пүүз моодонд орсноор зах зээлээс түрэгдэн гарсан аж.  

Дэлхийн 144 оронд 750 сая гаруй All star зарагдсан төдийгүй 1950-аад оны шилдэг загваруудын нэг байсан. Мөн орчин үеийн загварын нэгэн хэв маяг болж чадсан гэдгийг дурдах нь зөв юм.

Converse Chuck Taylor All-Star

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()