10 минутын дотор цусны даралтаа бууруулах 8 арга

Таны биед толгой өвдөх, ядрах, зүрхний хэм алдагдах  шинж тэмдгүүд илрэх нь цусны даралт ихэссэнтэй холбоотой юм. Цусны даралт нь ихэвчлэн стресс, нойргүйдэл, таргалалт зэргээс үүддэг. Гэвч азаар цусны даралтыг бууруулах хэд хэдэн хялбар аргууд байдаг. Бид танд энгийн хэрнээ хүний биед маш хэрэгтэй тэдгээр дасгалуудыг танилцуулж байна.

10 минутын дотор цусны даралтаа бууруулах 8 арга

1 Хүзүү, чихэндээ иллэг хийх

Хүний хүзүү болон чихэнд цусны  даралтыг хоёрхон минутад буулгах чадвартай 3 цэг байдаг.

  1. Чихний нүхний доод хэсгээс (зургаас харна уу) эхний цэг эхлэх ба хоёр дахь цэг түнхний харалдаа байрлана. Тиймээс энэ хоёр цэгийн хооронд шулуун шугам зурж буй мэт доош татаж массажлана. Массажийг хийхдээ долоовор хуруугаараа зөөлөн дарах ёстой ба 10 минутын турш дээш доош хуруугаараа массажлах хэрэгтэй.
  2. Гурав дахь цэг нь чихнээс 1/2 см-ийн дээр буюу нүүрэн дээр байрлана. Нүүрний баруун, зүүн цэг дээр хоёулан дээр нь зөөлөн дарж, хурууныхаа үзүүрээр нар зөв 1 минут эргүүлэн массажлана.

Эдгээр цэгүүд дээр иллэг хийх нь хүзүүний булчинг суллаж, цусны эргэлтийг тархинд саадгүй хүрэхэд тусална.

Хүзүү, чихэндээ иллэг хийх

2 Биологийн идэвхтэй цэгийг дарах.

"GB 20" буюу "Wind Pool" нь цусны даралт бууруулах эмчилгээний хамгийн оновчтой шийдлүүдийн нэг юм. Тэгвэл уг цэг нь  гавлын ясны доод суурь хэсэгт болон нурууны хоёр талын хотгор дээр байрладаг. Тэрхүү хоёр цэг дээр эрхий хуруугаараа зэрэг дарж, ачаалал өгөн, жигд, зөөлөн массажлана. Үүнийг нэгээс хоёр минут хийснээр толгойн өвдөлт намдах болно.

Биологийн идэвхтэй цэгийг дарах.

3 Хамрынхаа зүүн нүхээр амьсгалах

Хамрынхаа зүүн нүхээр, хэвлийн амьсгал гүнзгий авах нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барьж, стрессийн гормоныг бууруулахад тустай. Үүний тулд:

  • Сандал эсвэл шалан дээр аль болох өөрт тухтай байрлалаар цэх сууна.
  • Зүүн гараа гэдэс, хэвлий орчимдоо байрлуулна.
  • Баруун гарынхаа эрхий хуруугаар, хамрынхаа баруун нүхийг дарна.
  • Хамрынхаа зүүн нүхээр гүнзгий амьсгаа авч, бага багаар гаргана.
  • Ойролцоогоор 3-5 минут удаан, гүнзгий амьсгална.

Хамрынхаа зүүн нүхээр амьсгалах

4 Зөгий дүнгэнэх мэт авиа гарган амьсгалах

Зөгий дуугарч буй мэт дуу авиа гаргаж амьсгалах нь сэтгэл санааг хөнгөрүүлж, цусны даралтаас үүдэлтэй толгойн өвчнийг намдаахад тустай. Уг дасгалыг хийхдээ:

  • Сандал эсвэл шалан дээр аль болох өөрт тухтай байрлалаар цэх сууна.
  • Долоовор хуруугаа хоёр чихнийхээ мөгөөрс дээр тавина.
  • Гүнзгий амьсгаа авна.
  • Амьсгаагаа гаргах үедээ зөгий шиг дүнгэнэсэн авиа гаргангаа чихний мөгөөрсөн дээр дарсан хуруугаараа зөөлөн иллэг хийнэ.
  • Уг дасгалыг 7-10 удаа давтаж хийнэ.

5 Сонгодог хөгжим сонсох

Сонгодог, селтик, эсвэл Энэтхэг дуу гэх мэт уянгалаг төрлийн хөгжим сонсох нь цусны даралтыг бууруулахад тусалдаг ба амьсгалын дасгал болон бясалгалтай хослуулан хийх нь маш үр дүнтэй байдаг. Учир нь энэ төрлийн хөгжим нь таны биед тайвшруулах нөлөө үзүүлж, стрессийн даавар болох кортисолын хэмжээг бууруулна.

Сонгодог хөгжим сонсох

6 Аяга ус уух

Зарим тохиолдолд цусны даралт ихсэх нь шингэн дутагдсанаас болох нь бий. Биед шингэн дутагдах үед цусны эргэлт буурч даралт ихэсдэг. Тиймээс танд шингэн дутагдлын шинж тэмдэг илэрсэн даруйд 1 эсвэл 2 аяга ус уугаарай.

Аяга ус уух

7 Дээшээ харж хэвтэх

Дээшээ харж хэвтэх нь таны зүрхний хэмнэлийг удаашруулж, цусны даралтыг бууруулахад тустай. Зүгээр л хөлөө жийж, нүдээ аниад, бүх булчингаа суллан, амрахыг хичээгээрэй. Энэ байрлалаар 10 минут хэвтэхэд таны биеийн байдал хавьгүй дээрдэх болно. Энэ нь зөвхөн цусны даралтыг хэвийн байдалд оруулаад зогсохгүй, мэдрэлийн системийг тэнцвэржүүлэхэд тустай.

Дээшээ харж хэвтэх

8 Халуун усанд хөлөө дүрэх

Хөлөө халуун усанд (хөл түлхээргүй) дүрснээр таны хүзүү, толгойг сэргэг байлгахаас гадна цус тархинд хурахаас сэргийлдэг. Тиймээс сандал дээр сууж, хөлөө 10-15 минут халуун усанд байлгаарай. Ингэснээр таны тархинд хурсан цус, хөл рүү очиж, цусны даралт түргэн хугацаанд хэвийн байдалд орох болно.

Халуун усанд хөлөө дүрэх

Бонус: Цусны даралтыг хэвийн байлгах амархан дасгал

Изометрийн гарын дасгал буюу стресс тайлагч бөмбөгийг гараараа шахаж, булчингаа суллах нь гарын булчин, судасны уян хатан чанарыг сайжруулахад тустай байдаг. Уг дасгалыг 12-15 минутаар долоо хоногт 3 удаа хийгээрэй. Сарын дараа гэхэд таны цусны даралт 10 хувиар буурсан байх болно.

Бонус: Цусны даралтыг хэвийн байлгах амархан дасгал

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()