Айлын ганц хүүхэд итгэмтгий биш, аливаад төвлөрч чаддаггүй, өрсөлдөмтгий байдаг

Айлын ганц хүүхэд бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, хэнтэй ч юуг ч хуваалцдаггүй, ерөнхийдөө л дураараа түрэмгий зантай байдаг гэсэн ойлголт нийгэмд түгээмэл бий. Хүүхэд чинь ганцаардаж зожиг хүн болчихлоо, дүү гаргаж өг гэж эмээ, өвөө нар дарамтлах нь цөөнгүй. Гэтэл судалгаагаар энэ нь хэтрүүлэгтэй ойлголт болох нь батлагджээ. Бүр дээр үед буюу XIX  зуунд Америкийн боловсрол судлаач Южин Боханнон 200 хүнээс өөрийнхөө мэдэх бүх хүүхдийн зан чанарын талаар бичнэ үү хэмээн судалгаа авчээ. Судалгааны дүнгийн 196 тохиолдолд айлын ганц хүүхдийг муугаар үнэлсэн байжээ. Үүнээс үүдээд Боханноны хамтрагчид гэр бүлүүд ганц хүүхэдтэй байх нь муу юм байна гэдэгтэй санал нэгджээ. Харин орчин цагт энэ дүгнэлт хэр үнэний ортой вэ? 

Айлын ганц хүүхэд итгэмтгий биш, аливаад төвлөрч чаддаггүй, өрсөлдөмтгий байдаг
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

ХХ зууны эхээр эцэг эхчүүд ганц хүүхэд төрүүлж түүндээ хэт анхаарал хандуулж эхэлсэн. Гэвч айлын ах, эгчгүй ганцаараа өссөн хүүхэд  хэт мэдрэмтгий бусдаас хараат болж өсдөг гэсэн судалгаа байдаг.

Гэтэл XXI  зуун гарч энэ нотолгоог няцаах болсон. Сэтгэл судлаач Тони Фальбо айлын ганц хүүхдийг жинхэнэ хүн болж төлөвшихөд ах эгч нарын нөлөө тийм ч чухал биш гэж үзэх болжээ.

1986 онд Тони дээрх сэдвийн дагуу хийсэн 200 гаруй  судалгаагаа нэгтгэн тоймлож, ах эгч, дүүтэй эсвэл ганцаараа өссөн хүүхдүүдийн хооронд зарчмын нэг их ялгаа байхгүй байгааг анзаарсан байна.

Харин ч бүр айлын ганц хүүхэд илүү их сэтгэл хөдлөлтэй, эцэг эхтэйгээ нягт харилцаа холбоотой байдгийг нотолжээ.

Үүнийг мөн 2018 онд Франкфуртын их сургуулийн Андреас Клок болон Свен Штадтмюллер нарын явуулсан судалгаа ч баталсан юм. Тэд Германы дунд сургуулийн 10 мянган хүүхдийг хамруулан айлын ганц хүүхэд нь олон хүүхэдтэй айлын хүүхдээс ямар ялгаатай байгааг харьцуулан судалжээ.

Түүний дагуу хүүхдүүдийн эцэг эхтэйгээ хэрхэн харьцаж байгааг нь судлахад ганцаараа өссөн хүүхдийн 25 хувь нь эцэг, эхтэйгээ эерэг харьцаатай байсан бол олон хүүхэдтэй айлын том нь эсрэгээрээ байжээ. Харин айлын дунд хүүхэд эцэг эхтэйгээ харьцах тал дээр гуравдугаарт орсон бол хамгийн бага хүүхэд нь бүр сүүлийн байранд орсон байна.

Ах эгч, дүүгүй өссөн олон хүүхэд эцэг, эхтэйгээ дотно харилцаатай байсан ч түүндээ сэтгэл дундуур байсан гэнэ. 2001 онд Лисен Робертс, Присцилла Блантон нар хэд хэдэн залуугаас бага насных нь тухай асууж тодруулжээ.

Ах эгч, дүү байхгүй байлаа ч гэсэн хүүхэд сургуулийн өмнөх бага насандаа найз, нөхөдтэйгөө нөхөрлөж санал бодлоо хуваалцдаг. Энэ нь тэднийг бусадтай харилцаж сурахад сайнаар нөлөөлдөг.

Харин айлын ганц хүүхэд буулт хийх хүсэлгүй байдгийг “Нэг гэр бүл, нэг хүүхэд”  бодлогыг 40 жил хэрэгжүүлсэн Хятад улс олж анзаарсан байна.

Сэтгэл зүйч Зян Цю тэргүүтэй хэсэг судлаачид ах, эгчгүй ганцаараа өссөн 126, ах эгчтэй байсан 177 оюутнаас санал асуулга авчээ. Тэднээс оюун ухааны чадвар, бие даасан байдлыг нь сонирхоход гэртээ ганцаараа өссөн хүүхэд хүлцэнгүй байх чадварт маш муу дүн үзүүлсэн байна.

Хувь хүний зан чанарын таван үзүүлэлтээр шинжвэл айлын ганц хүүхэд бусадтай зөрчилтэй, итгэмтгий биш сэжиглэмтгий, аливаад төвлөрч чаддаггүй, өрсөлдөмтгий байдаг гэнэ.

Оюутнуудаас бүтээлч сэтгэлгээний талаар Торренсийн асуулга авчээ. Тэднийг аль болох өдөр дутмын хэрэглээний зүйл, тухайлбал савны тухай бодохыг даалгасан байна. Гэтэл айлын ганц хүүхэд асуудлыг бүтээлчээр шийдэхдээ арай илүү байгаа нь харагдсан байна. Энэ нь эгч, ахгүй айлын ганц хүүхэд асуудлыг өөрөө шийддэгтэй холбоотой. Нөгөө талаар эгч, ахгүй хүүхэд аливааг хэн нэгэнтэй зөвлөхгүйгээр өөрөө өөртөө найдан шийдвэр гаргадагтай хамааралтай. Ийм ч учраас тэд бүр багаасаа аливааг эрэлхийлдэг бөгөөд ихэнх нь зохион бүтээгч болох ирээдүйтэй байдаг.

Мөн судалгаагаар тархины бүтцийн ялгаануудыг олж илрүүлсэн байна. Айлын ганц хүүхдийн тархинд бүтээлч сэтгэлгээтэй холбоотой саарал эсүүд байсан ба тэр нь духны хэсэгт бага хэмжээтэй байжээ. Энэ хэсэг нь  бие даах, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө хянах зэргийг зохицуулдаг.

Гэртээ ганцаараа өсөх нь нийгмийн оролцоо болон танин мэдэх зэрэг хөгжлийн өөр боломжуудыг хайх хэрэгцээг бий болгодог байна. Эцсийн эцэст тэд нийгмээс бүр ч тусгаарлагдчихдаггүй бөгөөд цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж өөрийн дадал хэвшил олж авдаг.

Ганц хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ жожиг, хажиг болчих вий гээд тоглоом, ном, эд зүйл авч өгч, тэднийг анхаарал халамжаа бусадтай хуваалцдаг, нийтэч  болгохыг хичээдэг. Гэхдээ нэг зүйл нь гэр бүлийн уур амьсгал, хайр энхрийлэл, харилцаанд хүүхдийн тоо чухал нөлөө үзүүлдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()