"OMAD" дэглэм гэж юу вэ?

Урин дулаан цаг ирэхээр бүсгүйчүүд маань турах тал дээр анхаарч эхэлдэг билээ. Зарим нь дасгал хөдөлгөөнийг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь хоолны дэглэмийг чухалчилдаг. Тэгвэл сүүлийн үед OMAD \One Meat A Daily Diet\ буюу өдөрт нэг л удаа хооллох дэглэм нэлээд газар аваад байгаа бөгөөд энэхүү дэглэмийн талаарх мэдээллийг танд хүргэж байна. Та турахын тулд эрүүл мэндээ хохироож болохгүй гэдгийн сайн санах хэрэгтэй шүү. 

"OMAD" дэглэм гэж юу вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Энэхүү дэглэмийн арга барил нь маш амархан бөгөөд өдөрт 1 удаа тэнцвэртэй хооллох гэсэн зарчим дээр суурилдаг. Харин бусад үед нь цэвэр ус, чихэргүй цай болон  жимс жимсгэнэ идэж болно. Мэдээж, хоолны дэглэм бүр давуу болон сул талтай байдгийг санах нь зүйтэй.

1.Уг дэглэм нь хүний бүтээлч чанарыг нэмэгдүүлдэг: Хоол идсэний дараа залхуу хүрэх, ажил хийх сонирхолгүй болдог бол уг дэглэмийг барьснаар энэ асуудал шийдэгдэнэ.

2. Хоолны талаар бага бодох болно: Өдөрт 3-4 удаа юу идэх вэ гэж боддог байсан бол энэхүү дэглэмийг барьснаар та нэг л удаа  өөрийн идэх хоолны талаар бодох хэрэгтэй болох нь ээ.

3. Жингийн илүүдэл дээр санаа зовох хэрэггүй болно: Шөнийн цагаар идэхээ больж өдөрт 1 удаа хооллож сурснаар жин нэмэгдэх асуудал үгүй болно. Үүнээс гадна уг дэглэмийн гол үүрэг нь байнга гаднаас ирэх энергийн эх үүсвэрийг зогсоож биед хуримтлагдсан энергийг зарцуулж илүүдэл өөхийг шатаах явдал юм.

Энэхүү дэглэмийг алдартнууд болон эмч нар дэмжиж байна.

2017 оны судалгаанаас үзэхэд нэг удаагийн хооллолтын дэглэм нь 2-р зэргийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад тусалсан гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү дэглэм нь ой тогтоолт, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж жин хасахад тустай байдаг гэжээ.

Ингээд танд ОМАД дэглэмийг барьж үзсэн нэгэн бүсгүйн тэмдэглэлийг хүргэж байна.

Эхний өдөр: Би өөрт хэрэгтэй гэсэн хүнсээ худалдаж авсан бөгөөд үүнд жимс, 1 ширхэг зайдас, жижиг талх, гурвалжин будаа болон шош байсан юм. Би өдөрт олон удаа бага багаар идэж сурсан учир эхний удаад төдийлөн их идэж чадаагүй. Тэгээд 5 цагийн дараа би маш ихээр өлсөж байсан ч тэвчээр гаргаж ус уусан юм.

Энэхүү дэглэмийг барьсны ачаар би өөрийгөө хэр тэвчээртэй нэгэн болохыг мэдсэн. Би Тбилист хотын Ваке-паркт нэг гайхалтай концерт үзсэн бөгөөд миний сэтгэл маш их хөдөлж, ганцаараа уйлсан. Дэглэм барих нь хүний сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, мэдрэмтгий болгодог юм байна лээ.

2 дахь өдөр: Дараагийн өдөр миний биед жинхэнэ шалгуур эхэлсэн. Би өглөө сэрмэгцээ бие маань маш их ядарсан болохыг ойлгож, босохыг ч хүсэхгүй байсан. Хэдийгээр хамгийн зөв хоол бол хүнсний ногоо гэдгийг би ойлгож байсан ч өдөрт нэг л удаа хооллоно гэдгээ санаж хангалттай хэмжээгээр хоолоо идэх хэрэгтэй болсон.

Тэгээд би будаа, шош, улаан лооль идсэн. Түүний дараа миний бие хүндэрч, хоол идсэнийхээ дараа 30 минут амрах хэрэгтэй болсон. Тэр үед миний толгойд алдсан бодисын солилцоо төсөөлөгдөж, бие организмд маань "хар цаг үе" ирсэн мэт санагдаж, илүүдэл өөх хуримтлуулж яг л гурил шиг болж байгаагаа ойлгосон юм.

3 дахь өдөр:  Энэ өдөр миний хувьд хамгийн хүнд өдөр байлаа. Толгой өвдөж, босох тэнхэл ч байсангүй. Энэхүү дэглэм нь миний хувьд оюун ухааны болон биеийн хөдөлмөртэй огтхон ч зохицохгүй мэт санагдаж байлаа.

4-5 дахь өдөр: Ингээд сүүлийн өдрүүдэд бие маань нэлээд хөнгөрч, толгой өвдөхөө больсон. Бие организм уг дэглэмд дасаж, судасны хана бохирдлоо цэвэрлэж, хоол илүү хурдан шингэдэг болсон болсныг анзаарсан.

Сул болон давуу талууд:

Нэгдүгээрт, энэ дэглэм эхэндээ миний бие организмд стрессийг үүсгэсэн юм. Тиймээ, би жин хассан. Гэхдээ энэ дэглэмийн дараа буцаад энгийн хооллолтоор хоолловол амархан жин нэмэх магадлалтайг санах хэрэгтэй.

Хоёрт, энэ дэглэм нь эрүүл бус хооллолт байсан бөгөөд нэг идэлтээр бүтэн өдрийнхөө илчлэгийг авна гэдэг байж боломжгүй зүйл билээ. Харин түүний оронд өдөрт 3-4 удаа бага багаар хооллох нь хамгийн тохиромжтой  мэт санагдсан.

Харин давуу тал нь гэвэл би хоолноос хамаарч сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болохыг ойлгосон. Үүнээс гадна би өөрийгөө маш их тэвчээртэй эмэгтэй гэдгийг мэдэрсэн. Энэ дэглэм надад тохироогүй ч танд тохирч болох юм.

Уг дэглэмийг олон төрлийн алдартнууд барьдаг. Жишээлбэл, Хью Жекман өдөрт нэг л удаа хооллодог бөгөөд дараагийн хоол хүртэлх зай нь 16 цаг байдаг гэнэ. Үүнээс гадна тэрбээр спортоор ч хичээллэж чаддаг гэнэ шүү.

Хэрвээ та цусан дахь сахарын хэмжээ, ходоод гэдэсний үйл ажиллагааны асуудалтай бол уг дэглэмийг зөвхөн эмчийн хяналтан дор барих хэрэгтэйг сануулж байна. Гэнэтийн хоолны дэглэм нь таны биед ямар ч нөлөө үзүүлж болохыг анхаараарай.

9
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()