Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

Бидэнд оддын амьдрал аз жаргалаар дүүрэн мэт санагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш байдаг. Тэдэнд ганцаараа эсвэл гэр бүлээрээ байх мөч бараг л байдаггүй. Сэтгүүлчид болон шүтэн бишрэгчид нь тэдэнд ихэнхдээ дарамт учруулдаг бөгөөд цаг үргэлж бие хамгаалагчтай явахаас өөр аргагүйд хүрдэг аж. Ингээд танд маш өндөр хамгаалалтан дор амьдардаг, хамгийн олон хамгаалагчтай одуудыг танилцуулж байна. 

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Бейонсе болон Жей-Зи (Beyonce, Jay-Z)

Бейонсе болон Жей-Зи нар маш олон шүтэн бишрэгчидтэй бөгөөд үргэлж олны хараанд өртөж байлаг билээ. Тэдний "On The Run" тоглолтын үеэр согтуу шүтэн бишрэгч нь тайзан дээр гарч ирж хосуудыг нэлээд айлгаж байсан удаатай. Азаар хамгаалагчид нь хурдан шуурхай ажиллаж түүнийг тайзнаас буулгаж чадсан юм.

Тэр цагаас хойш  хосууд хамгаалагчдынхаа тоог нэмж, тоглолтын үеэр 500 хамгаалагчтайгаар ажиллах болжээ. 300 нь үзэгчдийн дунд байрлаж, 50 нь тайзны урд хэсгийг хамгаалдаг гэнэ. Харин өдөр тутамдаа тэд 3 хамгаалагчтай явдаг юм.

Бейонсе болон Жей-Зи (Beyonce, Jay-Z)

2 Том Круз (Tom Cruise)

Том Круз бол Google-ийн хайлтын системийн хамгийн эрэлттэй нэгэн юм. Удаан хугацааны турш Том болон түүний гэр бүлийг 2  метрийн өндөртэй, сүрлэг том залуу болох Шон Ринггольд хамгаалж ирсэн  бөгөөд хожим нь тэрбээр жүжигчин болжээ.

Түүний нөгөө хамгаалагч нь тусгай багийн офицер Марк Биллингхам билээ.

Том Круз   (Tom Cruise)

3 Анжелина Жоли (Angelina Jolie)

6 хүүхэдтэй од бүсгүйг удаан хугацааны турш Марк Биллингхам хамгаалж иржээ. Жоли-гийн хамгаалагч нар түүнтэй маш дотно байдаг бөгөөд Брэд Питт-ээс салах үед нь түүнийг хамгийн ихээр ойлгож байсан гэдэг. Жоли өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хамгаалалтад зориулж жилд 2 сая долларыг зарцуулдаг гэнэ.

Анжелина Жоли (Angelina Jolie)

4 Рианна (Rihanna)

Албан ёсны арга хэмжээнд оролцохдоо тэрбээр 5 хамгаалагчтай байдаг. Харин энгийн өдрүүдэд 2 хамгаалагч түүний аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Рианна өөрийн хамгаалагч нартайгаа энгийн харилцаатай байдаг бөгөөд тэрбээр ядарсан болон гадаа бороо, цас орсон үед хамгаалагч нартаа үүрүүлж явдаг гэнэ.

Рианна (Rihanna)

5 Кендрик Ламар ( Kendrick Lamar)

Алдарт реп дуучин өөрийнхөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн ярьдаггүй бөгөөд нууцлаг амьдрахыг эрмэлздэг. Түүний хамгаалагч нар маш том биетэй учир олны анхаарлыг ихээр татдаг ажээ. Тэрбээр хамгаалагч нарынхаа дунд хэзээд тайван байж чаддаг гэж бардам хэлдэг нэгэн. 

Кендрик Ламар ( Kendrick Lamar)

6 Леди Гага (Lady Gaga)

Леди Гага маш олон шүтэн бишрэгчидтэй учир хамгаалагч нар нь түүнийг бүх л зүйлээс хамгаалах хэрэгтэй болдог. Дуучин бүсгүй хамгаалагчдынхаа гадаад төрхөнд ихээхэн анхаардаг гэнэ. Тэдгээрийн нэг болох Питер Ван дер Вен нь бодибилдингийн тамирчин бөгөөд "Европын мистер 2015" тэмцээнд ялалт байгуулж байжээ.

Леди Гага (Lady Gaga)

7 Дэвид болон Виктория Бекхэм (David Beckham, Victoria Beckham)

Алдартай хосууд цаг үргэлж хамгаалагчтай явдаг. Дэвид хүүхдүүдээ сургуулиас нь тусгай хамгаалалттай машинаар авдаг ба хажууд нь 2 машинтай бие хамгаалагчид дагаж явдаг гэнэ. Тэрбээр "Би заримдаа хамгаалагчгүй зөвхөн хүүхдүүдтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг  хүсдэг ч тийм боломж олддоггүй" гэж хэлж байжээ. Мэдээж тэрбээр аюулгүй байдлаа нэгт тавих нь тодорхой биз ээ.

Дэвид болон Виктория Бекхэм (David Beckham, Victoria Beckham)

8 Бритни Спирс (Britney Spears)

Хамгаалагчид нь Бритни-г 24 цагийн турш хамгаалдаг. Тэрбээр 2014 онд найз залуугаасаа салсан ба түүнийг тайван байлгахгүй, үргэлж мөрдөж байсан учир дуучин бүсгүй өөрийн хамгаалалтаа нэмэхээс өөр аргагүйд хүрчээ. Бритни хамгаалагч нартаа "Миний явсан газарт, миний очсон улсад хуучин найз залуу маань байх ёсгүй" гэх зааврыг өгч байсан гэдэг. 

Бритни Спирс (Britney Spears)

9 Женнифер Энистон (Jennifer Aniston)

Женнифер Энистон нэг минут ч ганцаараа байдаггүй. Дэлгүүр хэсэхдээ 1 хамгаалагчтай байдаг бол бусад газарт 3 бие хамгаалагчтай явдаг.

Женнифер Энистон (Jennifer Aniston)

10 Дрейк (Drake)

Дрейк-ийн хамгаалагчид түүний аюулгүй байдлын төлөө бүхнээ үориулдаг. Тэр бүү хэл сэтгүүлчид болон шүтэн бишрэгчидтэй нь хүртэл зодолдож байжээ. 2018 оны 12 сараас Канье-тай маргалдсанаасаа хойш реппер залуу хамгаалалтаа ихэсгэж, гэрийнхээ хашааны гадна хамгаалалтын тусгай машин тавьж байсан гэдэг. 

Дрейк (Drake)

11 Ким Кардашьян болон Канье Уэст (Kim Kardashian, Kanye West )

Халдлагад өртсөнийхөө дараа хосууд хамгаалагчдынхаа тоог нэмжээ. Одоо Кардашьян болон Уэст нар тус бүр 3 хамгаалагчтай. Үүнээс гадна тэд тусгай хамгаалалттай машин унадаг бөгөөд гэрийнх нь 24 цагийн аюулгүйн систем 1,5 сая долларын үнэтэй гэнэ. 

Ким Кардашьян болон Канье Уэст (Kim Kardashian, Kanye West )

12
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()