Балетчин байхын давуу болон сул талууд

2019-03-19, 16:21
4,051

Балет бол сонгодог урлагийн маш гайхалтай төрөл бөгөөд балетчидын амьдрал ихэнхдээ нууцлаг байдаг. Гэхдээ тэдэнд бусадтай л адил 24 цаг бий. Балетчид тайзан дээр сайхан харагдахын тулд үргэлж биедээ анхаарч, тэвчээртэйгээр бэлтгэл хийдэг. Ингээд бид танд балетчидын тухай сонирхолтой баримтуудаас танилцуулж байна. Та тэдэн шиг гоё хөлтэй болохыг хүсвэл нийтлэлийн төгсгөл дэх бичлэгт анхаарлаа хандуулаарай.

Балетчин байхын давуу болон сул талууд

1 Балетчид ямар хоол иддэг вэ?

Театрын хоолны газар энгийн хоол л байдаг бөгөөд бүжигчид өөрсдийн биеийн онцлогт тохируулж хооллодог. Мөн тэдний бэлтгэл хийх цаг хугацаа, өдрийн төлөвлөгөө нь өөр өөр байдаг учир хоолныхоо цагийг нарийн зохицуулах хэрэгтэй болдог. Жишээлбэл, бэлтгэл хийхээс 1-1,5 цагийн өмнө нүүрс ус ихтэй хоол хүнс идэх шаардлагатай байдаг бол бэлтгэл хийсний дараа эсрэгээрээ уураг ихтэй хүнс хэрэглэдэг. Тэд хоолныхоо илчлэгийг тоолдоггүй бөгөөд бэлтгэл хийх үедээ хангалттай нэг кг-ыг хасдаг учир эрч хүчээ нөхөхийн тулд сайн идэх хэрэгтэй гэж үздэг.

Балетчид ямар хоол иддэг вэ?

2 Япон хоол нь балетчидад зориулсан хамгийн төгс хоол гэдэг нь үнэн үү?

Япончууд балетад их дуртай бөгөөд балетчид ч Япон хоолонд их дуртай байдаг.

Япон хоол нь балетчидад зориулсан хамгийн төгс хоол гэдэг нь үнэн үү?

3 Балетчин хүний байх ёстой жин, өндөр болон балетаар хичээллэгчдийн хөл муухай болдог гэсэн үнэн үү?

Орчин үеийн балетчидын төгс өндөр 170 ±5 см байдаг аж. Харин биеийн жин нь өндөртөө таарсан байх хэрэгтэй.

Гар болон хөлийн дасгалыг хийхдээ резин ашигладаг бөгөөд энэхүү резиний тусламжтайгаар бие халаалт болон хүчний дасгалуудаа ч хийж болдог.

Балетчин хүний байх ёстой жин, өндөр болон балетаар хичээллэгчдийн хөл муухай болдог гэсэн үнэн үү?

Балетчид хөлөө нуудаггүй бөгөөд хэзээ ч хөлөөсөө ичдэггүй. Тэд хөлийнхөө тусламжтай бүх зүйлийг хийж чаддаг шүү дээ. Мөн балетчид хөлдөө маш их анхаарал хандуулдаг учир төдийлөн муухай болдоггүй гэнэ. Харин нас ахих тусам яс нь томорч гарч ирэх магадлалтай байдаг. Гэхдээ энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг аж. Хэрвээ буруу хөдөлгөөн хийвэл хөлд гэмтэл учруулж зарим тохиолдолд архаг үрэвсэлтэй болох нь ч бий.

4 Балетчиний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө багаараа бие халаалт хийж бүтэн өдрийн турш хийх хүнд бэлтгэлдээ бэлддэг. Ачааллын хувьд өөр өөр байдаг ба бүтэн 12 цагийн турш бэлтгэл хийх өдөр байхад, заримдаа 16:00 цаг гэхэд завтай болох ч үе бий. Тэдэнд тогтсон ажлын цаг гэж хэзээ ч байдаггүй бөгөөд бэлтгэлийнхээ хуваарийг урд өдөр нь мэдэх нь энгийн үзэгдэл байдаг гэнэ.

Балетчиний ажлын нэг  өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Тэд удаан амардаггүй

Ээлжийн амралт нь ихэнхдээ зун буюу 8 сард таардаг бөгөөд 4 долоо хоногийн турш үргэлжилдэг. Гэхдээ 4 долоо хоног гэдэг урт хугацаа учир долоо хоноод л эргэн бэлтгэлдээ орох нь бий. Урт хугацааны турш амрах нь бие организмд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Тэд удаан амардаггүй

5 Балетчидын орлого хэд вэ?

Орост эхлэн ажиллаж буй балетчид 50000 рубль буюу 2,050,000 төгрөгийн цалинтай байдаг. Туршлагажих тусмаа тэтгэвэрт гарах хүртлээ 150000 рубль буюу 6,150,000 төгрөг хүртэлх цалин авдаг гэнэ. Гэхдээ энэ нь ерөнхийдөө шоу бизнес талдаа учир театр бүрийн цалин өөр өөр байдгийг санах хэрэгтэй. Жишээлбэл, Кордебалет бүжиглэдэг хүмүүс үргэлж тусгай төлбөртэй байдаг. Бүжигчин хэр туршлагатай байна төдий чинээ түүний цалин нь нэмэгддэг.

Зарим театрууд бүжигчдээ театраас гадуур мөнгө олохыг хориглодог. Гэхдээ энэ нь нэг талаараа өөрийгөө хөгжүүлэх бас нэг боломж гэдгийг мартаж болохгүй.

Балетчидын орлого хэд вэ?

6 Хэрвээ балетчин гоцлол бүжигчин, эсвэл багийн нэг гишүүн болж чадаагүй бол хаана ажиллах вэ?

Бүгд театрт ажилладаг. Кордебалетын уран бүтээлчид өдөр бүр тайзан дээр гарч олон үзүүлбэрт оролцдог. Ихэнхдээ өдөр нь бэлтгэлээ хийж, орой нь 2-3 цагийн турш үзүүлбэрээ үзүүлдэг.

Харин гоцлол бүжигчид тайзан дээр гарах нь ховор бөгөөд сард 4-8 удаа л бүжиглэдэг. Учир нь тэд илүү мэргэжлийн төвшинд үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй байдаг. Тиймээс ч бэлтгэл хийх хугацаа нь нэлээн урт байдаг. Өдөрт 2-4 удаа бэлтгэл хийж, үзүүлбэртэй өдрөө хүчээ хэмнэхийн тулд бэлтгэл хийдэггүй гэнэ.

Хэрвээ балетчин гоцлол бүжигчин, эсвэл багийн нэг гишүүн болж чадаагүй бол хаана ажиллах вэ?

7 Балетчид хэрхэн дархлаагаа сэргээж, биеийнхээ галбирыг яаж хадгалдаг вэ?

Балетчид төдийлөн уураг хэрэглэдэггүй ба хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм болгож магни, кальци уудаг бөгөөд их хэмжээний бэлтгэл хийх үедээ С амин дэм ууж дархлаагаа дэмжиж, эрч хүчээ сэргээдэг.

Харин бие өвдөх тохиолдолд ус сайн ууж, массаж хийхээс гадна жин тавьж, өвчтэй газраа төрөл бүрийн гель түрхдэг. Зарим тохиолдолд гэмтэл бэртэл авах тохиолдол байдаг учир бэлтгэл хийхээсээ өмнө биеэ сайн халаадаг. 

Балетчид хэрхэн дархлаагаа сэргээж, биеийнхээ галбирыг яаж хадгалдаг вэ?

8 Балетын лайфхакийг энгийн өдрүүдэд хэрхэн ашигладаг вэ?

Бэлтгэл хийж дууссаны дараа хөл, булчин нь өвдсөн хэвээр байдаг учир тэд гутал өмсөхдөө хурууныхаа завсар тусгаарлагч хийдэг. Заримдаа сэрүүцүүлэх Япон наалт нааж, эврийн эсрэг тос түрхэж, хөл хамгаалах паралон хийх нь ч бий. Энэ бүхэн өдөр тутмын амьдралд нь үргэлж хэрэг болдог.

Балетын лайфхакийг энгийн өдрүүдэд хэрхэн ашигладаг вэ?

9 Яагаад зарим балетчид булчинлаг харагддаг вэ?

Энэ нь өөрийн бие галбирыг хөгжүүлэх нэгэн арга мөн боловч балетчиний дүрэмд захирагдаж хамтрагчдаа хүндрэл учруулахгүйгээр биеэ хөгжүүлэх хэрэгтэй.

Балетчин бүсгүй хөнгөн байх ёстой 2 шалтгаан байдаг. Нэгдүгээрт, хамтрагч нь тэднийг өргөнө. Хоёрдугаарт, тэд өөрсдөө үсрэх хэрэгтэй болдог. Балетчин жин нэмэх үед аль аль нь гэмтэлд авах магадлалтай болдог.

Тиймээс Дорнодын ихэнх балет нь хүнд элементгүй, хувцаслалтын хувьд хөнгөн байдаг аж.

Яагаад зарим балетчид булчинлаг харагддаг вэ?

10 Балетаар хичээллэхэд өртөг хэд вэ?

Оросод эхний ээлжинд хамгийн багадаа 30000 рубль буюу 1,230,000 төгрөг зарцуулдаг бөгөөд гэмтэл авсан тохиолдолд эмчилгээний төлбөрөө өөрөө олох хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө хувцас болон бусад хэрэглэлээ өөрсдөө худалдаж авдаг.

Балетаар хичээллэхэд өртөг хэд вэ?

Хэрвээ өмнөх үеэс нь ямар нэгэн тайзны хувцас үлдээгүй бол захиалгаар оёулах шаардлагатай. Тайзан дээр гарахын өмнө балетчиныг 2-3 хүн хувцаслаж, нүүр будалтыг нь хийдэг. Мөн тайзны хувцасны ихэнх гоёл чимэглэлийг тухайн хүний бие дээр тогтоодог.

11 Бүжигчдэд хориглох зүйлс

Хамгийн гол нь өөрийнхөө дүрд бүрэн хувирч байж тайзан дээр гарах хэрэгтэй. Сүүлийн үед шивээс нэлээд тренд болоод байгаа бөгөөд зарим шивээстэй балетчид тэрийгээ нуухын тулд маш зузаан крем түрхэх үе ч гардаг гэнэ.

Мөн үзүүлбэр бүр дээрээ үзэгчдэд төгс харагдахын тулд маш их хэмжээний нүүр будалт хийдэг. Тоглолтын үеэр өдөр бүр нүүрээ тод будаж, төрөл бүрийн үс засалт хийлгэдэг учир өдөр тутамдаа тэд энгийн будаггүй байхыг хичээдэг.

Бүжигчдэд хориглох зүйлс

Хувцаслалтынх нь харагдах ялгаа

Тайзны будалтыг өдөр тутамдаа хийх нь арьсанд маш хортой. Тэдний тайзны хувцаслалт ойроос тийм ч таатай харагддаггүй хэдий ч 10 метрийн зайнаас үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

Хувцаслалтынх нь харагдах ялгаа

12 Хамтлагийн гишүүн байх эсвэл урилгаар бүжиглэхийн аль нь илүү давуу талтай вэ?

Энэ нь амьдралын хэв маяг бөгөөд тухайн хүний сонирхлоос хамаарна. Хамтлагийн гишүүн байснаараа хэзээд ямар нэгэн үзүүлбэр үзүүлэх боломжтой гэдгээ мэдэрдэг байх явдал гэнэ. Харин чөлөөт уран бүтээлчдийн хувьд тогтмол ажлын байр байхгүй бөгөөд хэзээ, хаана ажиллахаа огт мэддэггүй.

Кордебалет байх, гоцлол бүжигчин байх хоёрын аль нь илүү давуу талтай вэ?

Кордебалет нь багийн хамтын ажиллагаа байдаг гоцлол бүжигчин байхаас өөр. Багаар ажиллах уу, бие дааж гоцлол бүжиг бүжиглэх үү гэдэг нь тухайн хүний сонголт байдаг. Энэ тал дээр мэргэжлийн багш нар хэзээ ч анхлан суралцагчдад зөвлөгөө өгдөггүй.

Хамтлагийн гишүүн байх эсвэл урилгаар бүжиглэхийн аль нь илүү давуу талтай вэ?

13 Ямар кино балетчидын амьдралыг илүү бодит, үнэнээр нь харуулсан байдаг вэ?

Балетчидын талаар бодит амьдралыг харуулсан кино огт байдаггүй гэнэ. Ихэнх нь балетчидын талаарх худал ойлголтыг улам дөвийлгөж, үзэгчдийн анхаарлыг татах гэж оролддог. Өрсөлдөөн дунд нэг нэгнийхээ гуталд шил хийх, үргэлж чанга хатуу хоолны дэглэм барьдаг гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.  Киног бодит байдалтай хэр нийцэж буй талаар судалдаг хүмүүс маш ховор шүү дээ.

Үнэндээ балет гэдэг богино хугацаанд өөр ертөнцөөр аялах боломжтой гайхалтай сайхан урлаг юм.

Ямар кино балетчидын амьдралыг илүү бодит, үнэнээр нь харуулсан байдаг вэ?

14 Балет биш бол ямар мэргэжил сонгох байсан бэ? гэж Оросын залуу балетчинаас асуухад

Хэрвээ балетчин биш байсан бол би “Багш, эмч, менежер, маркетинг...” болох байсан гэх мэт олон бодол толгойд маань орж ирдэг ч хоромхон хугацаанд би тэдгээр бодлоосоо ангижирч “Зөвхөн балет” л гэж боддог.

Балет биш бол ямар мэргэжил сонгох байсан бэ? гэж Оросын залуу балетчинаас асуухад

15 Балетчин шиг гоё хөлтэй болоход зориулагдсан энгийн дасгал бий юу?

Хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг нь гэдсэн дээрээ хэвтээд хөл гараа зэрэг өргөх дасгал юм. Мөн 4 хөллөж зогсоод хөлөө дээш өргөх, бас өдөрт 1-2 минут планк барих зэрэг багтдагаас гадна бассейнд явах нь гайхалтай дасгал болж чаддаг.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()