Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр

Урлагийн хүмүүс болон тэдгээрийн охин тэнгэрүүдийн харилцаа зуун зуун дамжиж яригдсаар ирсэн билээ. Гэхдээ зарим охин тэнгэрүүд зөвхөн бусдын уран бүтээлд тусалж, тэдний урам зориг нь болдог байснаас гадна өөрсдөө ч бүтээл туурвидаг байжээ.Ингээд түүхэн дэх гайхалтай урлагийн 9 охин тэнгэртэй танилцана уу.

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

9 Камиллэ Клаудел- Аугусте Родины урлагийн охин тэнгэр

1884 оны эхээр Камиллэ Клаудел уран барималч Аугусте Родины студид туслахаар ажиллаж эхэлсэн ба удалгүй тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, Клаудел нь Аугустегийн охин тэнгэр болжээ. Гэвч харамсалтай нь тэдний оргилсон хайр сэтгэл аажмаар хөрж 1892 онд хосууд салсан байна.

Тэдний хамтын амьдрал дуусгавар болон өөр өөрийн замаа хөөсний дараа Камиллэ хичнээн шаналж байсан ч уран баримлаа хаяагүй юм. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь "The Age of Maturity" (1893–1900) and "The Gossips" (1897) зэрэг юм. Харамсалтай нь түүний карьер маш богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд 1914 оноос 1943 онд нас барах хүртлээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байсан юм.

Камиллэ Клаудел- Аугусте Родины урлагийн охин тэнгэр

8 Элизабет Сиддал (Elizabeth Siddal) -Данте Габриэл Россеттийн урлагийн охин тэнгэр

Урлагийн олон охин тэнгэрийн адил Элизабет Сиддал жирийн ажилчин бүлгийн дундаас тодрон гарчээ. Тэрбээр зураачаар ажиллаж эхэлснээр "Pre-Raphaelite Brotherhood" (PRB) буюу Английн уран зураач, яруу найрагч, урлаг шүүмжлэгчдийн бүлгийн уран бүтээлчидтэй ажиллах боломж нээгдсэн юм. Эхэндээ Элизабет ихэнх уран бүтээлчдийн уран зургийн модель болж байсан бол яваандаа бүлгийн гишүүн Данте Габриэл Россеттитэй (1852-1990) онцгой харилцаатай болжээ.

Россетти түүнд зурж, бичиж сурахад нь дэмжлэг үзүүлснээр Элизабет ч мөн "PRB"-гийн бүтээл туурвих чадвартай болж улмаар 1857, 1858 онуудад бүлгийнхээ гишүүдтэй хамтран үзэсгэлэн гаргаж байсан юм. Харамсалтай нь тэрбээр Россеттиг хардаж түүндээ шаналан мансууруулах бодист донтох хандлагатай болсон нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлжээ. Ингээд тэрбээр 32 насандаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан юм. Россети түүнийг оршуулахдаа өөрийнхөө ихэнх зохиол, бүтээлийг хамт хийсэн боловч 1869 онд булшийг нь ухаж өөрийн бүтээлүүдээ гарган авсан гэдэг.

Элизабет Сиддал (Elizabeth Siddal) -Данте Габриэл Россеттийн урлагийн охин тэнгэр

7 Берте Морисот (Berthe Morisot)- Эдуард Маннэдийн урлагийн охин тэнгэр

Зургаан жилийн хугацаанд Эдуард Маннэд Берте Морисотыг бусад моделиудаасаа хамгийн олон буюу 11 удаа зурж байжээ. Тэдгээрээс хамгийн алдартай 2 бүтээл нь "The Balcony" (1868–69) болон  "Berthe Morisot with a Bouquet of Violets" (1872) байсан юм. Гэвч Морисот Эдуардийн ах Eugène-тай гэрлэж, Импрессионист хөвгүүдийн клубийн хоёрхон гишүүний нэг болжээ.

Гэсэн ч орчин үеийн урлаг шүүмжлэгчид түүнийг тухайн үеийн уран бүтээлчдээсээ хамаагүй нөлөө багатай байсан гэж үздэг. Морисот хэдийгээр тогтмол үзэсгэлэн гаргадаг байсан ч бүтээлүүд нь маш цөөн зарагдсан юм. Мөн тухайн үеийнх нь шинжээчид болон эрдэмтэд түүний авьяас билгийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ.

Берте Морисот (Berthe Morisot)- Эдуард Маннэдийн урлагийн охин тэнгэр

6 Жорж О'Киффэ (Georgia O’Keeffe)- Алфред Стиеглицийн урлагийн охин тэнгэр

Жорж О'Киффэ эхэндээ гэрэл зурагчин Алфред Стиеглицийн модель байсан ч яваандаа түүнээс алдартай модернист зураач болжээ. 1916 онд Стиеглиц түүнийг ажилд авсны дараа хэдэн жилийн турш уран зураг зурсан байна. Яваандаа тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой болж 1924 онд гэрлэжээ.

Стиеглиц эхнэрээ санхүүгийн хувьд дэмжиж, зураг зурах боломжийг нь олгодог байсан ба тэрбээр 1943 онд нас барах хүртлээ эхнэрийнхээ зургуудаар тогтмол үзэсгэлэн гаргадаг байсан юм. Мөн Алфред Стиеглиц 20 жилийн турш О'Кийфегийн 300 гаруй хөрөг зургийг зурсан байна. Урлагийн бусад охин тэнгэрүүдээс ялгаатай нь О'Киффэ нөхөртэйгөө хамт удаан амьдарсан бөгөөд ажлын карьер нь ч амжилттай байсан юм.

Жорж О'Киффэ (Georgia O’Keeffe)- Алфред Стиеглицийн урлагийн охин тэнгэр

5 Кики дэ Монтпарнассэ (Kiki de Montparnasse)- Мэн Рэеийн урлагийн охин тэнгэр

1920-оод оны эхээр ядууралд нэрвэгдсэн Алис Эрнестин Прин, Кики де Монтарнассе нар "сурреалист" гэрэл зурагчин болох Мэн Рэеийн модел болжээ. Мэн Рэе түүнийг маш олон зургийнхаа моделиор сонгосон ба хамгийн алдартай нь "Le Violon d'Ingres" (1924) юм. Энэхүү зурган дээр Кики дэ Монтпарнассэгийн нуруу хийл шиг харагддаг тул ийнхүү нэрлэжээ. Тэрбээр 1920-иод оны үед цирк болон хотын зургуудаа дарж, дээр нь Кики хэмээн гарын үсгээ зуржээ. Улмаар 1927 онд Парист дээрх зургуудаараа үзэсгэлэн гаргаж амжилтад хүрч чадсан юм.

Мөн 1929 онд өөрийн амьдралын дурсамж тэмдэглэлээ хэвлүүлжээ. Хууль бус амьдралын хэв маягаа огт нуугаагүй, туйлын шударга байсан нь хүмүүсийг гайхшруулж байсан юм Дараагийн 10 жилд нь тэрбээр ядуурч, ихээхэн зовлон туулж 1953 онд нас барсан юм.

Кики дэ Монтпарнассэ (Kiki de Montparnasse)- Мэн Рэеийн урлагийн охин тэнгэр

4 Ли Миллер (Lee Miller)- Мэн Рэеийн урлагийн охин тэнгэр

Хэдийгээр түүний бага нас асуудалтай байсан ч Ли Миллер үзэсгэлэнтэй, гэрэлтсэн эмэгтэй болж өссөн юм. Энэхүү гоо үзэсгэлэн нь түүний амьдралд шинэ хаалгыг нээж өгчээ. Тэрбээр Мэн Рэетэй уулзахаас өмнө зураач мөн загвар өмсөгч байсан юм. Анх 1929 онд Парис хотноо Миллер Мэн Рэетэй гэрэл зураг заалгахаар уулзсан ба улмаар бие биедээ дурлажээ. Тиймдээ ч Мэн Рэеийн уран бүтээлүүд дотор Миллерийн зураг ихээхэн орон зайг эзэлдэг. Тэдгээрийн хамгийн алдартай зураг нь "Observatory Time—The Lovers" (c. 1934) бөгөөд тус зурагт Миллерийн уруулыг илүү онцолсон байдаг. Тэрбээр Мэн Рэе-тэй хамтран өөрсдийнхөө "Гэрэл гэгээ" (solarization) хэмээх гэрэл зургийн боловсруулалтыг хөгжүүлжээ.

Харин Мэн Рэе-ээс салсныхаа дараа гэрэл зурагчны ажлаа үргэлжлүүлээд зогсохгүй, Дэлхийн хоёрдугаар дайны холбоотон цэргүүдийн фронтыг дагалдан явсан анхны эмэгтэй сурвалжлагч болсон юм. Тэрбээр дайны дараа хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон ч стресс болон архидалтаас болж шаналж байжээ. Түүний бүтээлүүд 1977 он хүртэл урлагийн түүхээс мартагдсан байсан. Харин хүү нь түүнийг нас барсны дараа буюу 1977 онд ээжийнхээ асар олон бүтээлийг олж нийтэд түгээснээр нэрд гарчээ.

Ли Миллер (Lee Miller)- Мэн Рэеийн урлагийн охин тэнгэр

3 Фрида Кало (Frida Kahlo)- Диего Ривера-гийн урлагийн охин тэнгэр

Фрида Кало, Диего Ривера нар 1929 онд гэрлэж, хамтдаа 10 жилийн турш үймээн самуунтай амьдарчээ. Тэд хоёулаа Мексикийн хамгийн алдартай урлагийн бүтээлүүдийг туурвисан юм. Гэсэн ч тэдний сэдэв болон илэрхийлэл нь бие биеэсээ тэс өөр байв. Тухайлбал, Фридагийнх илүү хувийн, дотоод ертөнцөө илэрхийлсэн, сэтгэл хөдлөлийн шинжтэй байсан бол Риверагийнх олон нийтэд зориулсан, түүхэн, баатарлаг өнгө аястай байв. Үүгээрээ ч тэд бие биедээ урлагийн томоохон нөлөө үзүүлснээс гадна өөрсдийн бүтээл дээрээ нэг нэгнээ дүрсэлдэг байжээ. Тэдгээрийн жишээ бол Фрида Калогийн “Диего миний бодолд” 1943 (Diego on My Mind), Диегогийн “Мексик хүмүүсийн улс төрийн үзэл баримтлал [1928]” зэрэг бүтээлүүд юм.

Хэдийгээр Ривера амьдралынхаа туршид илүү нэр хүндтэй байсан байж болох ч, Фрида 1954 онд нас барсныхаа дараа түүнээс илүү нэрд гарсан юм.

Фрида Кало (Frida Kahlo)- Диего Ривера-гийн урлагийн охин тэнгэр

2 Дора Маар (Dora Maar)- Пабло Пикассогийн урлагийн охин тэнгэр

Пабло Пикассотой уулзахаасаа өмнө Дора Maар нь уран зураг, гэрэл зургийг сонирхон судалж байсан ба өөрийн алдарт “Убугийн хөрөг зураг” (1936) бүтээлээрээ "сурреалист" хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлээд байлаа. Ингээд 1936 онд Дора "сурреалист" хөдөлгөөний гишүүдээрээ дамжуулан Пикассотой танилцаж дотно харилцаатай болсон юм.

Пикассо өөрийн түүхт зураг "Guernica"-г зурж байх үед, Дора түүний гэрэл зургийг буулгасан байдаг. Пикассо ч мөн өөрийн бүтээлдээ Дораг онцолдог байсан тул түүний шилдэг бүтээлүүдэд Дорагийн олон зураг байдаг. Жишээ нь, “Дора Маарийн хөрөг зураг” [1937], “Уйлж буй эмэгтэй” [1937] зэргийг дурдаж болно. Гэвч харамсалтай нь урлагийн ертөнцийн хатуу жишгийн адилаар Дора байр сууриа өөр эмэгтэйд алдсан юм. Тэрбээр уг шалтгаанаас болж ихэд шаналсаар хорвоог орхижээ.

Дора Маар (Dora Maar)- Пабло Пикассогийн урлагийн охин тэнгэр

1 Франчойс Гилот (Françoise Gilot)- Пабло Пикассогийн урлагийн охин тэнгэр

1943 онд Франчойс Гилот 21 настай байхдаа 62 настай Пикассотой анх уулзаж байжээ. Тухайн үед Пикассо Дора Маартай хайр сэтгэлийн холбоотой хэвээр байв. Гилот Пикассотой 10 жилийг хамт өнгөрөөж, түүний уран бүтээлүүдийг дэмжиж байсан ба Пикассо Гилотыг цэцгийн хажууд байгаагаар өөрийн бүтээлдээ тусгажээ.

Гилот ч мөн зураач байсан тул зүгээр суусангүй. Тэрбээр өөрийн бие даасан бүтээлүүдээ гаргаж, Пикассотой  харилцаагаа үргэлжлүүлэн 2 хүүхэдтэй болсон юм. Гэсэн ч, 1953 онд Гилот Пикассог орхиж яван үлдсэн амьдралаа зураг зурж өнгөрөөжээ. Гилот Европ болон Америкт маш олон бие даасан үзэсгэлэнгээ гаргасан ба Пикассотой хамт амьдарсан амьдралаараа ном бичиж хэвлүүлж байсан юм.

Франчойс Гилот (Françoise Gilot)- Пабло Пикассогийн урлагийн охин тэнгэр

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()