Хамт олондоо хэрхэн гадуурхагдахгүй байх вэ?

Орчин үед амжилтад хүрэхэд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол найз нөхөд, танилын хүрээ гэж олон хүн үзэх болжээ. Нөлөө бүхий бизнесмэн, тэрбумтнууд хүртэл өөртэй нь ижил сонирхолтой, яриа хөөрөө сайтай хүмүүстэй хамтарч бизнес эрхэлдэг нь үнэн. Тиймээс та ажлын хамт олныхоо дунд орж, найз нөхөд танилын хүрээгээ тэлэх нь зүйтэй хэрэг юм. "Хүн хэлээрээ мал хөлөөрөө" гэдэгтэй адил та бусадтай яриа нийлж, бусдын анхаарлыг өөртөө татаж чадах юм бол ирээдүйд хүссэн бүхэнд тань хүрэхэд энэ чадвар ямар хэрэгтэй байсныг ойлгох болно. Энэ үүднээс бид танд бусдын анхаарлыг хэрхэн татах, хэрхэн бусадтай зөв яриа өрнүүлж сурахад тань туслах мэдээг бэлтгэлээ. 

Хамт олондоо хэрхэн гадуурхагдахгүй байх вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1. Сонирхолтой сэдвийн талаар яриа өрнүүлэх 

Олны дунд ороод чимээгүй сууж, тэдний яриаг сонсдог нэгэн бусдад таалагдах нь юу л бол. Тиймээс ямар ч хүмүүсийн дунд орсон өөрийгөө илэрхийлж, нийтэч байхыг хичээгээрэй.

Тухайлбал, таны нийлдэг хүмүүс эсвэл ажлын хамт олон хамтдаа нийлэн үdэшлэг зохиож байна гэж бодъё. Тэгтэл таны харж байгаагүй нэг шинэ хүн үдэшлэгт ирвэл мэдээж түүнийг таньдаг найз нь урьсан байх магадлал өндөр юм. Энэ тохиолдолд та тус шинэ хүнтэй танилцахын тулд дундын танилаа олж, хаана хэрхэн танилцсан талаар нь асуугаарай. Хүмүүс өөрийнхөө тухай ярих их дуртай байдаг юм шүү дээ.

Ийм яриаг үүсгэснээр та шинэ танилынхаа талаар мэдээлэлтэй болж, цаашид хэрхэн харилцах, ямар сэдвээр ярих боломжтой талаар мэдэх болно.

2. Хуучинсаг үзэлтэй байх хэрэггүй

“Бид бүтэц зохион байгуулалт, дүрэм журмаа өөрчлөхгүй” гэсэн үзлийг шинэ бүхэнд дасан зохицох дургүй хүмүүс гаргадаг. Хэрвээ та энэ төрлийн хүн бол таны энэхүү үзэл бодол тантай шинээр танилцах гэсэн хүмүүст сөргөөр нөлөөлнө. Тиймээс та өөрийгөө өөрчлөх гээд оролдоод үзээрэй.

Хуучинсаг үзэлтэй хүн нь байгууллагын хөгжилд удаашралыг авчирдаг. Тэд байгууллагаас санаачилж буй шинэ арга хэмжээ, ажилтнуудын хөгжилд зориулсан үйл ажиллагааг үргэлж эсэргүүцдэг.

Байгууллага гэдэг амьд организм бөгөөд гадаад орчны нөлөөллөөс бүх зүйл нь шалтгаалдаггүй. Харин хуучинсаг үзлийг баримталснаар та  хамт олон дунд таагүй уур амьсгалыг бүрдүүлж, хүмүүс танаас зугтаах вий.

3.Өөрийн асуудлыг бүү ярь

Хамгийн сайн найздаа өөрт тулгарсан асуудлыг ярилцаж, зөвлөгөө авах нь энгийн л зүйл. Гэхдээ хэрвээ таны ажлын хамт олон хөгжилдөх зорилготойгоор уулзсан бол энэ үед ажлын нөхдөдөө өөрийн асуудлыг ярих нь тийм ч зөв сонголт биш юм.

Хөгжилдөх гэж цугларсан хүмүүс таны асуудлыг сонсоод сэтгэл ханамж өндөртэй байх нь юу л бол. Тиймээс та асуудлаа ярьж зөвлөгөө авахыг хүсэж байвал орчноо мэдрэх нь зүйтэй. Эс тэгвээс хамт олон тань таныг анхаарч, хүндэтгэх нь багасна гэсэн үг.

4. Өөрийнхөө авьяасыг​ үзүүл

Хэрвээ та сайн гитар тоглодог, эсвэл дуу дуулдаг бол яагаад хамт олныхоо дунд энэ авьяасаа харуулж болохгүй гэж? Ялангуяа ямар нэгэн үдэшлэгийн үеэр энэ нь маш боломжтой зүйл юм.

Хүмүүс өөрийн бүтээлч чанар, авьяасаараа бусдыг хөгжөөж чаддаг хүмүүст дуртай байдаг. Тиймээс өөрийгөө илэрхийлж, юу чаддагаа бусдад харуулахаас бүү ай.

5.Хөгжилдөж сурах

Хөгжилдөх чадвар бүхэлдээ урлаг юм. Гэхдээ олны дунд ороод өөрийнхөө байж чаддаггүй эсвэл бусадтай харилцаж чаддаггүй хүмүүст байдаг хамгийн том алдаа бол тэд хөгжилдөж чаддаггүйд оршино. Бүх зүйл үргэлж нухацтай байх шаардлагагүй шүү дээ.

Хүнд өөрөөрөө байхад нь саад болдог хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд ичимхий байдал, биеэ барьсан байдал, ямар нэгэн зүйл буруу хийх вий гэхээс айх, өөрийн асуудлыг орхиж чаддаггүй байдал гэх мэт зүйлс нөлөөлнө.

Энэ бүхнийг ялан дийлдэг чадвартай байх хэрэгтэй бөгөөд ингэснээр та зөвхөн хамт олны дунд нэр хүндтэй болохоос гадна таны ирээдүйд ч гэсэн сайн үр дагаврыг авчирна. Ажлаасаа гадуур байх үедээ ажлаа мартаж, тайвширч чаддаг байх нь онцгой чадвар юм.

6. Амьдралынхаа сонирхолтой, хөгжилтэй мөчүүдээс ярь

Таны ярилцаж буй хүн дотны найз, ажлын хамтрагч, танил гэх мэт хэн байхаас үл хамаарч хүн бүр бодит амьдралын сонирхолтой, хөгжилтэй зүйл сонсох дуртай байдаг.

Гэхдээ энэ түүхээ ярихаас өмнө таны ярих гэж буй зүйл үнэхээр сонирхол татахуйц гэдэгт бат итгэлтэй болох хэрэгтэй. Таны энэ түүх найзад чинь таалагдаж та хоёр инээлдсэн байж болох ч ажлын хамтрагчид тань ямар санагдахыг бодоод үзээрэй. Зарим тохиолдолд зөвхөн та найзтайгаа ойлгож, харин бусад хүмүүс дуугүй сонсох нь бий.

Хөгжилтэй, сонирхолтой түүх ярих нь хамтрагчаа илүү сайн мэдэх нэг арга зам болж өгдөг.

7. Гэнэн харагдахаас бүү ай

Хүмүүс бодож буй зүйлээ илэрхийлдэг, сэтгэл хөдлөлөө ил гаргаж чаддаг, өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүст их дуртай байдаг.

Хоорондоо ярилцах үед л тухайн хүмүүс таныг өөрийнхөөрөө байна уу эсвэл өөр хэн нэгэн мэт болох гэж жүжиглэж байна уу гэдгийг шууд мэддэг. Хэрвээ та бусадтай харилцахдаа биеэ барьсан эсвэл хэт болгоомжтой байвал хүмүүс танаас зугтаах болно.

Тиймээс алдаа гаргахаас бүү ай. Заримдаа тэнэг зүйл ярихаас ч санаа зовох хэрэггүй бөгөөд хэрвээ танд танай хамт олны ярилцаж байгаа сэдвийг нь ойлгохгүй байвал ойлгохгүй байгаагаа шууд л илэрхийлэх хэрэгтэй. Нээлттэй хүмүүстэй ярилцахад илүү таатай байдаг гэдгийг мартаж болохгүй.

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()