Ах дүүсийн маргаанаас болж "Adidas" болон "Puma" үүссэн түүх

Бид төрөл бүрийн брендийн хувцас худалдаж авахдаа тэдгээрийн анх үүссэн түүхийг төдийлөн анзаарч сонирхдоггүй билээ. Үнэндээ тэдгээр түүхүүд маш сонирхолтой байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх "Adidas" болон "Puma" нь нэг бренд байх боломжтой байжээ. Цусан төрлийн ах дүүс спорт гутал үйлдвэрлэх хүсэлдээ автаж улмаар өөр хоорондоо өрсөлдөх болсноор тус тусынхаа брендийг үүсгэж байгуулж байсан түүхтэй. Ингээд бид танд "Adidas" болон "Puma" бренд хэрхэн үүссэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ах дүүсийн маргаанаас болж "Adidas" болон "Puma" үүссэн түүх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Нөхөрлөл болон хамтын үйл ажиллагаа

Рудольф болон Адольф Дасслер нар Германы жижигхэн хот болох Херцогенаурах (Herzogenaurach)-т амьдардаг байсан бөгөөд багаасаа спортод дуртай байжээ. Тэд ердөө 2 насны зөрүүтэй байсан учир төрөл бүрийн хөл бөмбөгийн тэмцээнд хамт оролцдог байсан юм

Улмаар 1920 онд спортын гутал үйлдвэрлэх талаар бодож эхэлжээ. Дэлхийн 1-р дайн дуусаад удаагүй байсан учир 20 дөнгөж гарч явсан залуус амьдрахын төлөө хөлд эвтэйхэн спортын гутал үйлдвэрлэх санаагаа ажил хэрэг болгосон юм.

Нөхөрлөл болон хамтын үйл ажиллагаа

Тэд 1924 онд “Ах дүү Дасслерын үйлдвэр”-ээ нээж, Адольф гайхалтай төлөвлөгөө гаргажээ. Танил мужаан нь гутлын уланд хадах үзүүртэй тусгай улыг үйлдвэрлэж, хөл бөмбөгчдөд спортын гутлынхаа давуу талыг тайлбарлаж, сурталчилгаагаа хийж эхэлсэн юм. Энэ төрлийн пүүз нь хальтрахгүй учир гүйхэд тустай гэдгийг бусдад ойлгуулж чадсанаар тэдний амжилтын эхлэл тавигдсан юм.

Адольф Дасслер алдартай хөл бөмбөгийн гутлаа барьж байна

Адольф техникийн тал дээр мэргэшсэн байсан учир ямар төрлийн гутал үйлдвэрлэхээ шийдэж, загварыг нь гаргаж байсан бол Рудольф менежерийн үүргийг гүйцэтгэж, харилцагчдад Дасслерын гутлын талаарх сурталчилгааг хүргэж байжээ.

1928 оны Амстердамд болсон Олимпийн наадмын үеэр хэд хэдэн хөл бөмбөгийн тамирчид тэдний гутлыг өмсөж байсан бол 1936 оны наадмын үеэр Америкийн гүйлтийн тамирчин Жесси Оуэнс ах дүүсийн зохион бүтээсэн гуталтай тэмцээндээ оролцож 4 алтан медаль авч байжээ.

Адольф Дасслер «Ах дүү Дасслерын үйлдвэр» дээр

2 Ах дүүсийн маргаан

3-р Рейхийн үед ах дүүсийг амжилтаар дүүрэн ажиллана гэж бодож байсан ч Рудольф цэрэгт татагдсан юм. Тэрбээр 1945 онд Улаан армиас зугтсан боловч  баригдаж хоригдсон юм. Удалгүй Рудольф бусад цэргүүдийн хамтаар суллагдсан ч дахин Гестапотой хамтран ажилласан хэргээр баривчлагджээ.  Ийнхүү байцаалтад орох үед түүнийг ахынх нь өгсөн мэдүүлгээр баривчилсан гэдгийг хэлсэн байна. Тэр үед Рудольф ч дуугүй байлгүй 3 дахь Рейхт зориулсан гутал үйлдвэрлэх санааг Адольф гаргасан гэж мэдүүлжээ. Түүнээс үүдэж Дасслерын үйлдвэр Америкийн цэргүүдийн гарт орж тэд АНУ- руу илгээх хоккейн тэшүүр үйлдвэрлэх болсон байна.

Ах дүүс 1948 онд дахин спорт гутал үйлдвэрлэх болсон ч тэдний эцэг Кристоф Дасслер нас баржээ. Тэд компаниа хувааж аваад, Германы жижигхэн хотод 2 гутлын үйлдвэр байгуулсан юм. Уг үйлдвэр нь "Addas" болон "Ruda"  гэсэн нэртэй байсан бөгөөд яваандаа "Puma", "Adidas" болсон билээ.

Ах дүүсийн маргаан

3 Өрсөлдөөн

Хотын оршин суугчдын үзэл бодол зөрөлдсөн төдийгүй ах дүүс хоорондоо дэлхийн төвшинд өрсөлдөх болсон. Тэдний үйлдвэр амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч Ади спортод их нэр хүндтэй байсан учир "Adidas" илүү алдартай байжээ. Жишээлбэл, 1954 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы тамирчдын гутлыг Адольф илүү урт үзүүртэй ултай гутлаар сольсноор тэд  ялалт байгуулж чадсан юм. Тухайн үед хөл бөмбөгийн талбай маш нойтон байжээ.

Өрсөлдөөн

Адольф Дасслерын хөшөө, Германы Херцогенаурах хот

Ах дүүс хамгийн шилдэг спортын баг, тамирчдаар өөрсдийн гутлыг сурталчлуулахын төлөө тэмцэж байсан бөгөөд нэг нэгнийхээ эсрэг шүүхэд гомдол хүртэл гаргаж байжээ.

Харин 1970 оноос хойш Рудольф болон Адольф нарын хүү болох Армин, Хорст нар өрсөлдөх болсон юм. Хэдийгээр гэр бүлийн харилцаа таагүй байсан ч тэд дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчидтэй гэрээ хэлэлцээр хийхгүй гэж ярилцаж зөвшилцсөн аж. Гэвч "Puma" амлалтаа зөрчиж Өмнөд Африкт томоохон сурталчилгааг хийсэн юм. Тэрбээр Бразилийн хөл бөмбөгийн тамирчинд их хэмжээний мөнгө өгч, тэмцээн эхлэхийн өмнө талбайн голд гутлаа үдэх саналыг тавьжээ. Тийнхүү гутлаа үдэхэд алдартай тамирчны хөлд "Puma" байсан юм.

"Pumа"-ийн үйлдвэр, Германы Херцогенаурах хот

Энэ явдлаас хойш тэдний өрсөлдөөн улам  ширүүн болсон. Рудольф Дасслер 1974 онд уушгины хорт хавдраар нас барсан бол Адольф түүнээс хойш 4 жилийн дараа нас барсан юм. 1970 оны үед ах дүүс нууцаар уулздаг байсан гэх яриа байдаг ч Ади Рудольфын оршуулгын ёслолд очоогүй юм.

"Adidas"-ын үйлдвэр, Германы Херцогенаурах хот

Ах дүүсийг нас барсны дараа гэр бүлийн маргаан хэсэг хугацаанд үргэлжилсэн хэдий ч Адольф Дасслерын өв залгамжлагч үйлдвэрээ зарснаар хамгийн шилдэг спортын гутал үйлдвэрлэх өрсөлдөөн дууссан түүхтэй. Адольф болон Рудольфын маргааны шалтгаан одоо хүртэл нууц хэвээрээ л байна.

21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()