Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд

Хэзээ нэгэн цагт өөрийгөө орь ганцаар мэт төсөөлж сэтгэл санаагаар унах юм бол дараах түүхүүдийг уншаарай. Өөрийг чинь хэн ч анзаарахгүй, хайрлахгүй байгаа юм шиг санагдах үедээ эдгээр түүхийн үг, өгүүлбэр бүрийг анхааралтай уншвал та өөрийгөө ганцаардмал, хаягдсан нэгэн гэж мэдрэхгүй л болов уу?

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд

1. Сансар огторгуйг л ажиглаж явсан эр

Валерий Поляков шиг ганцаараа сансрын хөлөгт маш удаан амьдарч байсан хүн байхгүй. Тэрбээр 437 хоног хязгаарлагдмал орчинд татах хүчгүй, гэр бүл найз нөхөд ч үгүй ганцаараа ниссэн хүн билээ. Поляков эмч мэргэжилтэй бөгөөд нислэгийн хугацаанд багийнхантайгаа хүний дархлааны систем, тархины идэвхжил зэргийг судалж байжээ.

 “Та энийг уншаад түүнийг гав ганцаараа байсан уу, багаараа байсан юм биш үү” гэж асууж магадгүй. Өөр бусад  нисгэгчид ээлж дараалан солигдож хөлгийг орхисоор Поляков ганцаараа үлдсэн юм.Тэрбээр хязгаарлагдмал орчинд цахилгаан тасрах, компьютер ажиллагаагүй болох, гал гарах зэрэгт ганцаараа маш их бухимдаж, дарамтад ордог байжээ. Поляков жин хасаж биеэ чийрэгжүүлэх гэж өдөрт хоёр цаг бэлтгэл хийж цаг нөхцөөдөг байсан гэдэг.

2. Бүтэлгүй загасчлал

Ямар ч төлөвлөгөөгүй загасанд яваад бүтэлгүйтэх нь нэг их гутармаар зүйл биш. Мексикийн иргэн Хосе Альваренга гэх эр загасчилж яваад төөрч бүтэн 13 сарын турш эзгүй далайд загас, шувуугаар хооллон, борооны усаар ундаалж явсан юм. Хамтрагч нь 4 долоо хоноод нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг Хосе  идчихсэн гэж үздэг. Тэрбээр олон сар хөвж явахдаа оюун ухаанаа гээж, хүн төрхөө алдсан ч азаар амьд гарч чадсан юм. Зарим хүмүүс Хосег тийм нөхцөлд  амьд гарах боломжгүй, худлаа зохиож ярьж байна гэж үздэг ч түүнийг хамгийн удаан хугацаанд хөвсөн хүмүүсийн жагсаалтад оруулахаас өөр аргагүй билээ.

3. 43  жил шоронд

1972 онд Альберт Вудфосс нь 2 хар арьстантай нийлж шоронгийн хянагчийг алсан хэрэгт буруутгагдаж байжээ. Тэр үед АНУ цаазаар авах ялын эсрэг байсан тул тэдэнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Альберт 2015 онд буюу 43 жил шоронд ял эдэлснийхээ дараа суллагдахад түүнийг өөр ертөнц угтжээ. 68 настай өвгөнд хүмүүс жижиг төхөөрөмжөөр хоорондоо  ярьж, өнгөт арьстай хүмүүс улс удирдаж байх нь тун сонин байлаа. Тэрбээр эрх чөлөөтэй болсныхоо дараа “Би дөрөв алхаад л хаалганд тулдаг, буцаж эргээд мөн л хананд тулдаг байсан” хэмээн шинэ ертөнцтэй танилцаж, дасахад хүнд байгаа тухайгаа ярьж байжээ. Хамгийн гомдолтой нь, тэрбээр өөрийгөө буруутай гэдгийг хэзээ ч зөвшөөрдөггүй байсан ба мөрдөн шалгах ажиллагааг алдаатай явагдсан хэмээн үзсээр байдаг. Түүний түүх яг л “Төмөр масктай хүн” гэдэг кинотой адил билээ.

4. Сансрын тэнүүлч

Домогт автомат “Voyager 1” бол агаарын урсгалыг давж оддын дундах орон зайд нэвтэрч, маш хол зайг туулж чадсан анхны сансрын хөлөг юм. Сансар огторгуйд орь ганцаар тэнүүчилсэн уг аппарат хамгийн сүүлд 1977 онд л ажиглагдсан гэдэг.

5. Жинхэнэ эх оронч  

Сан Николас бол Калифорнийн эргээс 100 гаруй  км зайд орших 60 хавтгай дөрвөлжин км талбай бүхий арал юм. Уг арал дээр олон зууны туршид нутгийн уугуул иргэд амьдарч байсан ч Калифорнийн иргэд тэднийг нүүлгэн шилжүүлж арлыг эзлэхэд нь саад болгохооргүй болгожээ.Тэд арлын бүх хүнийг нүүлгэсэн ч ганц л бүсгүй явахаас татгалзан үлдсэн юм. Хуан Мария гэх тэр бүсгүй эзлэгчдийг буцсаны дараа халимын ясаар овоохой барьж 1835 оноос 1853 он хүртэл 18 жил эзэнгүй арал дээр амьдарчээ. Хожим түүнийг анчид олоход тэрбээр хэвийн бус, сонин аялгаар ярьж байсан гэдэг бөгөөд аврагдсанаасаа долоо хоногийн дараа гэдэсний өвчнөөр өвчилж нас барсан юм. 

6. Төрөл дотроо цор ганцхан

Бөхтэй цагаан халим бол тун ховор амьтан билээ. Уг халим анх 1991 онд Австралийн эрэг орчим харагдсан ба 20 жил огт үзэгдээгүй байж байгаад 2011 онд дахин харагдсан гэдэг. Мигалу нэртэй тэр халим өөрийн төрөлдөө цор ганцхан бөгөөд түүнээс өөр халим огт гарч ирж байгаагүй юм. Гэхдээ та энэ халимыг битгий өрөвд. Учир нь түүнд маш олон санаа тавих хүмүүс бий.

7. Дэлхийгээс алслагдсан нисэх багийнхан

“Аполлон-13” багийнхан дэлхийгээс маш алсад ниссэн ба тэднийг амь үрэгдэлгүй эргэн ирсэн бол баатрын ёсоор угтан авах байлаа. Эхлээд тэднийг дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуул дээр буулгахаар төлөвлөсөн байжээ. Харамсалтай нь хүчилтөрөгчийнх нь сав дэлбэрч, түлшний хоёр ч зай ажиллагаагүй болон хөргөх төхөөрөмж нь эвдэрч аккумулятор нь дэлбэрснээс болж нөхцөл байдал өөрчлөгдөхөд хүрчээ. Сансрын хөлөг сарны тойрог замд орж дэлхийгээс 401,056 км-ийн алсад одсон юм. Жим Ловелл, Жек Швигерт, Фред Хайз нарыг дээд амжилт тогтооно гэж хэрхэн санах билээ.

8. Хэнтэй ч нийлэхийг хүсдэггүй омгийнхон

Дэлхий даяаршиж, улс гүрнүүдийн хамтын харилцаа сайжирч, хүмүүс бие биедээ улам ойртож байхад хэнтэй ч нийлэхийг хүсдэггүй, соёл иргэншлээс хол байхыг хүсдэг хүмүүс байсаар л байна. Тэд бол Энэтхэгийн далайн жижигхэн арал дээр амьдардаг Сентинелцүүд юм. Тэд омог руу нь ойртсон хүн бүрийг нум сум, чулуу, жадаар угтдаг. «National Geographic»-ийн зургийн багийнхан тэнд очихыг оролдоод найруулагч нь нум сумын шарх авч байсан түүхтэй. 2006 онд Сентинельцүүд хоёр загасчны амийг хөнөөсний дараа олны хараанд өртсөн бөгөөд цогцсыг нь авахаар нисдэг тэрэг очиход уугуул иргэд нум, сум харван гал нээснээс болж шарилыг нь авч чадалгүй буцсан гэдэг. Тэд гал мэдэхгүй, металл боловсруулж чадахгүй, газар тариалан эрхэлдэггүй ч очсон хүмүүсийг алаад, нисдэг тэргийг чулуу, модоор шидэж чадна. Омогт хэдэн хүн байдгийг одоо ч тогтоож чадаагүй л байна. Уг нь, энэ чинь XXI  зуун шүү дээ.

9. 19 жил комд

1984 оны 7-сард Терри Уоллис машинаа зогсоолд тавих гэж байгаад бүтэлгүйтэж гүүрэн дээрээс унахад хажууд нь байсан найз нь газар дээрээ нас барж харин Терри ухаан алдаж 2003 онд л сэргэсэн юм. Энэ бүх хугацаанд Терри ярьж, явж чаддаг байсан ч тархи нь огт ажилладаггүй байжээ. Найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө зөвхөн тусгай таних тэмдгээр л харилцдаг байсан гэнэ. Тэрбээр 2006 он гэхэд л 25 хүртэл тоолж чаддаг болжээ. Хэнийг ч танихгүй, юуг ч мэдэхгүй байх ямар хэцүү байсан нь ойлгомжтой шүү дээ.

10. Дөрвөн жил дараалан өөрөө өөртөө төрсөн өдрийн дуу дуулав

Энэ орчлонгоос ангид, ганцаардмал гунигт түүх бас байна аа. Ангараг гараг дээр явагч “Curiosity” аппарат бол тэнд ажиллаж байгаа цор ганц техник. 2013 онд НАСА-гийн инженерүүд түүнийг бүтээж төрсөн өдрийг нь тохиолдуулан алдарт “Happy Birthday” дууг суулгаж өгч байжээ. Энэ дуу нь ангараг гараг дээр SAM химийн лабораторийн тусламжтайгаар төвөггүй дуугардаг аж. Уг аппарат хэн ч, юу ч байхгүй улаан нүдэн гараг дээр жил бүр төрсөн өдрөө ганцаараа “тэмдэглэж” өөрөө өөртөө төрсөн өдрийн дуу “дуулж” өгсөөр байна даа.

11. Нөгөө гэрэл зураг дээрх залуу

Энэ бол Адольф Гитлер лүү Хамбург хотод цугларсан олон түмэн бүгд гараа урагш өргөн мэндчилж байхад ганцаараа гар өргөлгүй зогсож байсан “Blohm + Voss” зураг дээрх Август Ландмессер гэх залуу юм. Тэрбээр Еврей найз бүсгүйтэй байсан бөгөөд арьс өнгөний үзлийг дээдэлсэн нацист мэндчилгээнээс тийнхүү татгалзсан юм. Хайрынхаа төлөө юунаас ч татгалзаж, үзэл бодолдоо тууштай байсан уг залуу Хорватын Стонед амь үрэгдсэн юм. Энэ бол зүгээр л нэг Еврей бүсгүйг хайрласан, үнэнч залуугийн эмгэнэлт түүх билээ.

12. Бусадтай харьцаж болдоггүй өвчин

Анагаах ухааны үүднээс авч үзвэл “хаагдмал” хам шинж хэмээх энэ өвчин бол ёстой хар дарсан зүүд гэмээр. Ийм өвчтэй хүмүүс хөдөлж, ярьж чадахгүй байнга хэвтэрт байдаг хэдий ч эргэн тойрноо мэдэрч, бүхнийг ойлгож чаддагаас гадна оюуны маш өндөр чадамжтай байдаг. Тэд зөвхөн нүдээ цавчлах байдлаар л өөрийгөө илэрхийлдэг.

13. Йеллоустонскийн цэцэрлэгийн ганц манаач

Стив Фуллер нь Йеллоустонскийн цэцэрлэгт хүрээлэнгийн манаачаар ажиллахаар 1973 онд өргөдөл өгч байсан ба өдрийн 13 долларын цалинтай уг ажлыг одоо хүртэл 40 гаруй жил хийж байгаа хүн билээ. Тэрбээр “Бөгжний эзэн” киноны Эдакий Том Бомбадил шиг л зэрлэг байгалиас ирсэн мэт харагддаг. Нэгэн цагт түүнд эхнэр, өмсөх хувцас байсан гэдэг. Түүнд телевизор ч, интернет ч байхгүй ч гэсэн ажил нь маш их таалагддаг. Өнгөрсөн бүх л хугацаанд огт уйдаж байгаагүй гэнэ.

14. Хагас зуун жил гав ганцаараа амьдарсан Чили эр

Чилийн иргэн Фаустино Барриентос ертөнцийн хамгийн бөглүү хязгаарт 1965 оноос хойш ганцаараа амьдарч байгаа юм. Түүнд ердөө гэрийн тэжээмэл амьтад, хуучин радио хүлээн авагч, жижигхэн эдлэн газар л бий. 2011 онд тэрбээр “Надад мөнгө хэрэггүй. Идэж уух юм ч хэрэггүй. Гав ганцаараа болохоор амьдрал сайхан байна” гэж ярьж  байжээ.

16
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()