Хамрын битүүрлийг арилгах маш үр дүнтэй аргууд

Хамрын ханиад, хамар битүүрэх нь олон төрлийн өвчний шинж тэмдэг болдог ажээ. Харин эмийн сангуудад хамар битүүрлийг эмчлэх төрөл бүрийн эм, дусаалга байдаг ч тэр бүгдээс өөрт таарснаа сонгож авна гэдэг нь асуудалтай. Учир нь тэдгээр бүх бүтээгдэхүүнүүдийн найрлага хоорондоо эрс тэс ялгаатай юм шүү дээ. Тэгвэл хамар битүүрэхэд ямар төрлийн бүтээгдэхүүн тустай талаар мэдээллийг танд хүргэе.

Хамрын битүүрлийг арилгах маш үр дүнтэй аргууд

1 Хамар битүүрлийн төрлүүд

Хамар битүүрлийг шалтгаанаас нь хамаарч хэд хэд ангилж болно. Үүнд:

  • Халдварын гаралтай
  • Харшлын гаралтай
  • Дээрх хоёроос үл шалтгаалах гэж /эмнээс шалтгаалсан гэх мэт/

Халдварын гаралтай хамар битүүрэл нь даарах, дархлааг муудах үед илэрдэг бөгөөд дархлаа суларсан тохиолдолд нян, бактери хамрын салст руу нэвтрэн ордог байна.

Харшлын гаралтай хамар битүүрэл нь мэдээж төрөл бүрийн харшлаас шалтгаалж үүсэх бөгөөд үүнд амьсгалын багтраа өвчнийг мөн авч үзэж болно.

Харин гурав дахь тохиолдолд нь бэртэл гэмтэл, тоос, эмийн бүтээгдэхүүн эсвэл хортой бодистой ажилласан тохиолдолд үүснэ.

Хамар битүүрлийн төрлүүд

2 Бэлдмэлийн төрлүүд

Хамар битүүрлийн эсрэг бэлдмэлийг сонгохдоо нэн түрүүнд яагаад хамар битүүрэх болсон шалтгаанаа зөв тодорхойлох хэрэгтэй. Хамар битүүрэх нь ердөө л  ямар нэг өвчний анхны шинж тэмдэг гэдгийг мартаж болохгүй.

Хамрын битүүг арилгах цацлага/бэлдмэлүүдийн үүрэг нь:

  • Судас нарийсгах: Хэдийгээр энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хамрын битүүг амархан арилгах боломжтой ч биед дасал болж, өвчний шинж тэмдгийг нуун далдалдаг.
  • Гистамин дааврын мэдрэмжийг зогсоох: Ийм цацлагыг ихэнхдээ харшлын гаралтай хамар битүүрлийн үед хэрэглэдэг бөгөөд хэрвээ энэ нь нөлөөлөхгүй байвал илүү хүчтэй бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай болно. Энэ төрлийн бүтээгдэхүүн гистамины мэдрэг чанарыг буулгадаг боловч харшил үүсгэж буй биетийг бие махбодоос огтхон ч гаргадаггүй юм.
  • Антибиотиктой: Халдварын гаралтай хамар битүүрлийн үед хэрэглэдэг боловч тогтмол хэрэглэх үед бие организмд дасал болж, тухайн нян, бактерийг устахаа болино.
  • Далайн давс, усны гаралтай: Байгалийн гаралтай ийм төрлийн хамрын цацлага хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхэд тохиромжтой. Гэвч үйлчилгээ нь төдийлөн хурдан байдаггүй.

Бэлдмэлийн төрлүүд

3 Хамрын битүүрэлд ямар төрлийн бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой вэ?

Эмч болон эрдэмтдийн судалгаанаас харахад хамрын салст бүрхэвчийн хаванг хөөдөг бэлдмэл нь хамгийн үр дүнтэй гэжээ. Найрлагад нь антигистамин болон анальгетик багтсан байж болно.

Харин антибиотикийн найрлагатай цацлага хамрын битүүрэлд төдийлөн сайнаар нөлөөлдөггүй бөгөөд тэр ч бүү хэл эрүүл мэндэд аюултай бэлдмэлийн тоонд оруулсан байна.

Хүүхдүүдийн хамар битүүрэх үед ямарваа нэгэн эм бэлдмэл, цацглага хэрэглэхээс илүүтэй хамрыг нь угааж, онгойлгох нь хамгийн зөв сонголт гэдэгт эмч нар санал нийлдэг юм.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох зөгийн бал, сармис, С аминдэм, эвкалиптын үр дүнг анагаах ухаанд албан ёсоор батлаагүй байна. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн нь сөрөг үр дагаврыг авчрах магадлалтай. Тухайлбал, сармисыг хэтрүүлэн хэрэглэх нь хамрын салст бүрхэвчийг гэмтээдэг байна.

Хамрын битүүрэлд ямар төрлийн бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой вэ?

1
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()