Одуудын зурган дээр дур булаам гардаг нууц

Бид бүгд чамин сэтгүүл болон бусад загварын хэвлэлүүдээс одуудын дур булаам дүр төрхийг хараад дассан билээ. Ихэнх бүсгүйчүүд: “Өөрсдөө ийм төрхийг бүтээж болох уу?” гэж асуудаг. Эргэлзээгүй бид "тийм" гэж хариулна. Ингээд гэрийн нөхцөлд хэрхэн тачаангуй төрхтэй зураг авч болохыг хамтдаа сонирхоцгооё.

Одуудын зурган дээр дур булаам гардаг нууц

1 Блэйк Лайвли (Blake Lively)

Жүжигчин Блэйк Лайвли ихэнх зураг дээр амаа хагас нээсэн гардаг. Ингэснээр тэрээр давхар эрүүгээ нууж чаддаг юм. 

Блэйк Лайвли (Blake Lively)

2 Николь Кидман (Nicole Kidman)

Жүжигчин Николь Кидман мөрөө доошлуулж хүзүүгээ сунгадаг. Ингэснээр тэрээр өндөр, гуалиг харагддаг. 

Николь Кидман (Nicole Kidman)

3 Моника Белучи (Monica Bellucci)

Моника Белучи зураг авахуулахдаа ямагт эрүүгээ өргөдөг. Ингэснээр тэрбээр нүүрнийхээ арьсыг илүү нягт болгож, өөрийн уруул болон эрүүн дээр бусдын анхаарлыг татаж чаддаг байна.

Моника Белучи (Monica Bellucci)

4 Тэйлор Свифт (Taylor Swift)

Дуучин Тэйлор Свифт дээд уруулаа цорвойлгож, үүдэн шүдээ гаргадаг. Ингэснээр тэрбээр тоомжиргүй инээмсэглэж буй төрхийг бий болгоод зогсохгүй эрүүгээ илүү урт болгож харагдуулдаг юм.

Тэйлор Свифт (Taylor Swift)

5 Меган Фокс (Meghan Fox)

Жүжигчин Меган Фокс хэлээ бага зэрэг гаргаснаар өөрийгөө илүү тачаангуй болгож харагдуулдаг.

Меган Фокс (Meghan Fox)

6 Жулиа Робертс (Julia Roberts)

Жүжигчин Жулиа Робертс үргэлж нүдээ бүлтийлгэдэг. Ингэснээр тэрбээр дух болон хацрынхаа үрчлээсээ багасгаж бусдын анхаарлыг өөрийн нүдэн дээр татаж чаддаг юм.

Жулиа Робертс (Julia Roberts)

7 Женнифер Лауренс (Jennifer Lawrence)

Женнифер Лауренс хөмсгөө өргөснөөр нүдээ илүү том болгож харагдуулаад зогсохгүй хурц, шийдэмгий дүр төрхийг бий болгодог.

Женнифер Лауренс (Jennifer Lawrence)

8 Мила Кунис (Mila Kunis)

Жүжигчин Мила Кунис дээд уруулаа доошлуулснаар илүү тайван хэрнээ тачаангуй харагддаг. 

Мила Кунис (Mila Kunis)

9 Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Терон үл мэдэг уруулаа жимийдэг. Ингэснээр тэрбээр бага зэргийн мишээлттэй хэрнээ ялдам төрхийг гаргадаг байна. 

Шарлиз Терон (Charlize Theron)

10 Меган Маркл (Megan Markle)

Меган Маркл үргэлж бага зэрэг тонгойж, гараараа далладаг. Ингэснээр тэрбээр илүү энгийн хэрнээ дур булаам болж чаддаг. 

Меган Маркл (Megan Markle)

11 Сандра Буллок (Sandra Bullock)

Сандра Буллок цэх зогсоод мөрөө бага зэрэг арагш болгодог. Ингэснээр тэрбээр илүү өөртөө итгэлтэй дүр төрхийг гаргадаг байна. 

Сандра Буллок (Sandra Bullock)

12 Кристен Данст (Kristen Dunst)

Тэрбээр үргэлж хагас инээмсэглэдэг. Ингэснээр тэрбээр өөрийгөө хүчилж инээмсэглэж буй мэт харагддаггүй байна.

Кристен Данст (Kristen Dunst)

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()