Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ?

Эцэг эхчүүд бид бүгдээрээ үр хүүхдээ эрүүл саруул, жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тиймээс ч бид хүүхдүүддээ өгч буй хоол хүнсэндээ маш их анхаарал хандуулах ёстой. Гэвч энэ талаар төрөл бүрийн хэвлэл мэдээллийн сувгуудаар толгой эргүүлсэн, эсрэг тэсрэг олон мэдээлэл байдаг нь багагүй хүндрэл учруулдаг. Хөндлөнгийн хяналт хийгддэг, ерөнхий эрүүл мэндийн чиглэлээр шинжлэх ухааны өгүүллүүдийг хэвлэдэг “The Lancet” сэтгүүлд гарсан дэлхийн түвшний судалгааны ажлуудаас үзэхэд хэрвээ таны хүүхэд өнөөдрийн Япон улсад өсөж байгаа бол энэ дэлхийн хамгийн эрүүл, хамгийн урт наслах хүүхэд байх аж. Япончуудын хүүхдүүдээ ингэж өсгөж чадаж байгаагийн цаад нууц нь юу вэ?

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ?

1 Гэр бүлийнхээ хоолыг илүү таатай болго

Япончуудын хооллолтын хэв маяг тухайн хоолны хэмжээ болон шим тэжээлт чанар нь маш зохистой хэмжээнд байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн хэрэгцээг зөв, зохистой байдлаар хангаад байхад өөр бусад хэрэгцээгүй зүйлсийг хүсэх нь багадаг байна. Иймд та Япончуудыг дурайж байна гээд хүүхдээ эрүүл байлгахын тулд зөвхөн далайн гаралтай ургамал, суши, тофу гэх мэтээр хооллож болохгүй бөгөөд оронд нь гэр бүлийнхээ хооллолтын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх хэрэгтэй юм. Тухайлбал, жимс, хүнсний ногоо, самар, үр мөн зүрхэнд ээлтэй байдаг омега-3-аар баялаг загасны мах гэх мэт эрүүл өөх тосыг түлхүү хэрэглэж, харин чихэр, давс зэргээр баяжуулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Хоолны ийм бүтэц нь калори багатай, шимтэй тэжээллэг чанар дээгүүр юм. Калорийн нягт багатай буюу “нэг хазалтанд ногдох калори бага”-тай хоолоор та өөрийн ходоодыг дүүргэнэ гэсэн үг. Ингэснээр таргалах эрсдэлийг хамгийн бага түвшинд нь байлгаж, таргалалтаас улбаалдаг өвчлөлөөс сэргийлнэ. Энэ нь таныг эрүүл саруул, урт удаан амьдрахад туслах нь мэдээж.

Япон хооллолтын нэг нууц нь будаанд оршдог. Япончууд талх, гоймон зэргийг хэрэглэхээсээ илүү будаанд суурилсан хоол хүнс хэрэглэдэг шүү дээ. Тэд гонзгой хэлбэртэй будаанаас илүү дугариг хэлбэртэй, бор өнгөтэй будаа эсвэл маш сайн амттай, буталсан будаа идэхийг илүүд үздэг. Энэ буталсан будаа нь талхнаас бага калорийн нягттай байх бөгөөд жигнэх үед маш хөвсгөр болдог байна.

Гэр бүлийнхээ хоолыг илүү таатай болго

2 Хоолоо төдийлөн хязгаарлалгүйгээр найрла

Хүүхдэдээ үе үе амттан идүүлж байх хэрэгтэй гэж Япончууд үздэг. Гэхдээ гол нь хэр зэрэг их, давтамж нь ямар байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Барууны орнуудыг бодвол Японд хүүхдийн чихэр идэх хэмжээ бага, давтамж цөөн байдаг юм.

Японы Хоккайдогийн Кажи Сакура сувиллын сургуулийн хоол зүйч Томоми Такахаши нь “Ямар нэг зүйлийг заавал мөрдлөг болгох гэж хичээх хэрэггүй. Харин эцэг, эх та тайван дөлгөөн байснаар таны хүүхэд ч тайван байж, хоолоо тааваараа идэх болно. Мөн өөрөө хоолоо амтархан идэж байгаагаа хүүхдэдээ харуулах хэрэгтэй” гэж зөвлөж байгаа ажээ.

Тэрээр мөн оройн хоолоо гэр бүлээрээ хамтдаа идэж байх ёстойг эцэг, эхчүүдэд захидаг байна. Өөрөөр хэлбэл, та хэдий маш завгүй байлаа ч өдөрт ядаж нэг удаа хүүхдүүдтэйгээ хамт нэг ширээнд сууж  хооллож байх хэрэгтэй юм. Мөн сэтгэлээ шингээж хоолоо хийх хэрэгтэй гэж зөвлөдөг байна. Хүүхдүүддээ заавал тэгж хоолло, тийм юм ид гэж стресс, дарамтад оруулах хэрэггүй. Оронд нь хүүхдийнхээ хоолны зуршлыг мэдэрч ойлго.

Хоолоо төдийлөн хязгаарлалгүйгээр найрла

3 Хүүхдүүддээ шинэ төрлийн хоол хүнс идүүлж бай

Хүүхдүүдийн хувьд дуртай болон дургүй хоол нь байнга өөрчлөгдөж байдаг. Иймд энэ боломжийг ашиглаж эцэг эхчүүд хүүхдийнхээ идэж буй хоолны бүтцийг урд өмнө идэж байгаагүй шинэ хоол хүнсийг идүүлэх замаар алгуурхан байдлаар зөв хэлбэрт шилжүүлж удирдах хэрэгтэй. Иймд хүүхдийнхээ хоолны зуршлыг бага наснаас хэвшүүлэх хэрэгтэй юм. Идэж үзээгүй, шинэ хоолоор удирдаж хүүхдээ хоолондоо дуртай болго.

Хүүхдийн хоол хүнсийг амтлах чадвар өсөх тусам нь үргэлж өөрчлөгдөж байдаг юм. Магадгүй, 2-оос доош настай хүүхдийг хоолондоо дуртай болгоход нэг л шинэ хоол хангалттай байж болно. Харин үүнээс дээш настай хүүхдийн хувьд 20-н шинэ хоолыг туршиж үзэх хэрэгтэй болж магад. Иймд гол нь шантрахгүй байх хэрэгтэй бөгөөд шинэ төрлийн хоол, хүнсийг бага багаар, хүчлэхгүй идүүл. Японд “Шинэ хоол нь тухайн хүний амьдралыг уртасгах хүчтэй” гэдэг зүйр үг байдаг юм.

Хүүхдүүддээ шинэ төрлийн хоол хүнс идүүлж бай

4 Хоолныхоо хэмжээг багасга

Орчин үед ресторан, зоогийн газруудын хоолны порц хэмжээ хяналтаа алдаж, маш их хэмжээтэй болжээ. Энэ нь биднийг өөрийн мэдэлгүй хэтрүүлэн идэхэд хүргэж буйг анхаарууштай.

Гэхдээ идэж буй хоолныхоо хэмжээг хэрхэн зохистой болгох вэ? Энэ нь хялбархан бөгөөд та зөвхөн хоолны том хэмжээтэй тавгуудаа ашиглахаа зогсоож, жижиг хэмжээтэйг нь хэрэглэ. Идэх хоолныхоо хэмжээг багасгах нь зөв болох нь сүүлийн үед олон судалгааны үр дүнгээс харагдаж байна. Америкийн Темпле их сургуулийн (Temple university) таргалалтын сургалт, судалгааны төвийн захирал Женнифер Орлет Фишер (Jennifer Orlet Fisher) судалж мэдсэнээр, хүүхдүүдийн идэх хоолны хэмжээ бидний боддогоос их биш байдаг байна. Япончууд бага хэмжээгээр хооллодгийг, гэхдээ жимс, ногоог бага хэмжээгээр иддэггүйг анхаарах хэрэгтэй.

Хоолныхоо хэмжээг багасга

5 Хүүхдүүддээ гүйж, үсэрч харайх боломжийг олго

Орчин үед хүүхдээ төрөл бүрийн дэлгэц, видео тоглоом гэх мэтээс хол байлгах хэцүү болсон. Гэхдээ таны хүүхдэд өдөрт хамгийн багадаа 60 минутын, дундаж хэмжээний эрчимтэй хөдөлгөөн зайлшгүй шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Иймд хүүхэдтэйгээ сургууль, цэцэрлэг рүү нь хамт алхах, тоглоомын талбайд хангалттай тоглуулах хэрэгтэй. Судалгааны үр дүнгээс харахад, Япон хүүхдүүд бусад ижил түвшний орлоготой орны хүүхдүүдтэй харьцуулахад сургууль руугаа явахдаа хамаагүй их буюу 98.3 хувиар илүү дугуй унах эсхүл алхах зэргээр очдог байна. Үр дүнд нь Япон хүүхдүүдийн дунд таргалалт маш бага байдаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаас үзэхэд, 5-17 насны хүүхдүүдийн хувьд биеийн дасгал, хөдөлгөөн нь тэдний яс, булчин гэх мэт биеийн эд эрхтнийх нь хөгжил төдийгүй зүрх судасны систем, сэтгэцийн эрүүл мэндэд нь эерэгээр нөлөөлдөг байна. Улмаар тэд өөрийгөө илэрхийлэх, нийгмийн харилцаанд орохдоо сайн байдаг. Иймд хүүхдүүддээ аюулгүй орчинд тоглож наадах, гүйж харайх боломжийг олгоорой.

Хүүхдүүддээ гүйж, үсэрч харайх боломжийг олго

6 Хүүхдүүдээ гэр бүлийн орчинд хүмүүжүүл

Хүүхдүүдээ эрүүл хооллолт, зөв гэр бүлийн орчинд өсгө. Хоолоо үргэлж хамт ид. Хүүхдүүдтэйгээ хамт хоолоо хийх нь алсдаа хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болох нь “Appetite” сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар гарсан байна. Уг судалгаагаар хоолоо хийхдээ хүүхдүүдээ оролцуулах, хоолны хэмжээг нь зөв тааруулах зэрэг нь хоолны дуршлыг нь хөгжүүлэх хамгийн зөв стратеги аж.

Хүүхдүүдээ гэр бүлийн орчинд хүмүүжүүл

7 Хүүхдүүдийнхээ хувьд зөв “босс” нь бай

Япон эцэг эхчүүд хүүхдүүдээ загинахаасаа илүү өөрөөрөө үлгэрлэж үзүүлж нөлөөлдөг байна. Иймд "Би хэлсэн учраас хий" гэж хүүхдүүддээ хандахаасаа илүү үйл хөдлөлөөрөө нөлөөлөх хэрэгтэй. Үлгэрлэж үзүүлдэг эцэг эх байхын тулд бүгд дагаж мөрддөг дүрэм журмыг гэртээ бий болгох хэрэгтэй. Мөн хүүхдүүдийнхээ юу ярьж, юу асууж байгааг нь сайн сонсох хэрэгтэй.

Залхаан цээрлүүлэхээсээ илүү өөртөө итгэлтэй байлга. Шүүмжлэхээсээ илүү дэмжигч бай. Дэлхийн хаана ч байгаа эцэг эх та хүүхдүүддээ хэдий төгс биш ч, зөв гэр бүлийн орчин бий болгож өгснөөрөө хүүхдүүдээ урт удаан, эрүүл жаргалтай амьдрах суурийг нь өгөх юм.

Хүүхдүүдийнхээ хувьд зөв “босс” нь бай

30
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()