Унтлагын өрөөгөө тохижуулах ухаалаг санаанууд

2019-03-23, 13:48
2,933

Ажлын урт удаан өдрийн дараа алжаалаа тайлж, санаа зовоосон асуудлуудаас түр ч атугай салах боломжтой тайван газар бол таны унтлагын өрөө юм. Тиймээс унтлагын өрөөний дотоод засал маш зөв зохион байгуулалттай, хүний ая тухтай байдлыг бүх талаар хангасан байх ёстой. Ингээд танд унтлагын өрөөг тохижуулах гайхалтай санаануудыг хүргэж байна.

Унтлагын өрөөгөө тохижуулах ухаалаг санаанууд
Гэрийн багштай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Тасалгаа гаргах

Орны хөл талд тасалгаа гаргах нь орчин үеийн нэг өрөөтэй байранд моод болоод байгаа хувийн орон зайн мэдрэмжийг бүрдүүлдэг. Тасалгаа болгосон ханыг ширээ тавих, зураг өлгөх зэрэгт ашиглаж болох юм.

Тасалгаа гаргах

2 Орны толгойн тавиур

Гурван нүдтэй, хоёр талдаа ширээтэй модон тавиурыг орны толгой болгон ашиглаарай. Тавиур нь зураг, ном, гоёл чимэглэлийн зүйлс байрлуулах төгс талбар болно.

Орны толгойн тавиур

3 Номын тавиур

Зурган дээрх шиг орны хөлийн тавиурыг та өөрөө ч хийчхэж чадна. Хоёр модон хайрцгийг холбоод, гаднах үзэмжийг нь янзлаад орны хөлдөө байрлуулаарай.

Номын тавиур

4 Ширээ

Хуучны хийцтэй жижиг модон ширээ энгийн уйтгартай орны хажуугийн шургуулгыг орлож чадна. Бүсгүй хүний жижиг өрөөнд тийм ширээг байрлуулах нь илүү тохиромжтой.

Ширээ

5 Орны хөлийн тавиур

Талбай жижигтэй байранд зай хэмнэх сонирхолтой аргуудын нэг бол орны хөлд тавиур байрлуулж тасалгаа болгон ашиглах юм.

Орны хөлийн тавиур

6 Зүүдэг тавиур

Өвөрмөц шийдэлд дуртай хүмүүст хоёр бүдүүн олс, энгийн модон тавцан ашиглан хийсэн энэхүү тавиур төгс санаа болно. 

Зүүдэг тавиур

7 Орны хажуугийн шургуулга

Зай багатай өрөөнд овор ихтэй шүүгээ тавихыг хүсэхгүй байвал хүрээндээ шургуулгатай ийм ор сонирхоорой.

Орны хажуугийн шургуулга

8 Минималист тавиур

Ном тавихад зориулагдсан минималист хэв маягийн тавиуруудтай oрны толгой нь унтахынхаа өмнө унших дуртай хүмүүст гайхалтай бэлэг болно.

Минималист тавиур

9 Кабинет

Орыг ханын том шүүгээний голын зайд зурган дээрх шиг байрлуулах  нь зай багатай байранд ухаалаг шийдэл болдог.

Кабинет

10 Тэжээвэр амьтны ор

Хэрэв та нохойтой бол орныхоо хөлд нэмэлт жижигхэн ор суурилуулах арга бий.

Тэжээвэр амьтны ор

11 Буйдан

Унтлагын өрөөний талбай хангалттай том бол орныхоо хөлд жижиг хэмжээний буйдан байрлуулж болно.

Буйдан

12 Намхан суурьтай тавилгууд

Өрөөгөө том бөгөөд өвөрмөц, цэвэрхэн шийдэлтэй харагдуулахыг хүсвэл намхан тавилгууд сонгоорой. 

Намхан суурьтай тавилгууд

13 Дугуй хэлбэртэй тумбочка

Чийдэнгээр гэрэлтүүлсэн дугуй хэлбэртэй тумбочка нь таны өрөөнд маш өвөрмөц, тохилог уур амьсгалыг бүрдүүлж чадна.

Дугуй хэлбэртэй тумбочка

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()