Язгууртнуудад зориулсан "хүүхэлдэйн байшин" үүссэн гайхамшигтай түүх!

Хүүхэлдэйн бяцхан байшин нь бүх цаг үед хүүхэд бүрийн хамгаас хүсдэг тоглоомуудын нэг яах аргагүй мөн. Энэ тоглоом хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээхээс гаднаа үеэс үед хойч үедээ залгамжлуулан үлдээхэд хамгийн үнэ цэнтэй эд зүйл болж чаддагаараа онцлог. Өнөөдөр бид уншигч та бүхэндээ энэ тоглоом хэзээ, хаана анх үүссэн тухай ярих болно. 

Язгууртнуудад зориулсан "хүүхэлдэйн байшин" үүссэн гайхамшигтай түүх!
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэлдэйн байшин үүссэн түүх

Ийм жижигхэн хөөрхөн байшин бүр анх эртний Египетэд үүсэн гэдгийг археологийн баримтаар нотолдог юм. Харин Европт бол 16 дугаар зууны үед Голланд, Англи, Германы нэр алдартай хүмүүс захиалгаар хүүхэлдэйн байшин хийлгэж байжээ. Хүүхэлдэйн байшинг эхлээд гар аргаар үйлдвэрлэж байснаа дараа нь аж үйлдвэрийн хувьсгалын дараах, Дэлхийн II дайны үеэс жирийн хүмүүст зориулан үйлдвэрийн аргаар олноор нь үйлдвэрлэх болсон байна.

Дэлхийн I дайн хүртэл Германд хамгийн тансаг тоглоомон байшингуудыг үйлдвэрлэж байсан түүхтэй. Германы "Märklin" болон "Rock and Graner" хэмээх тоглоом үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнээ Европ, Их Британи, Умард Америкт гаргаж байсан юм. Дэлхийн I дайнд Герман улс оролцсоноор тоглоомын үйлдвэрлэлд хүндрэл учирч, үйлдвэрлэгчид бусад орнуудад гарч улмаар XX зууны эхний хагаст Америкийн "TynieToy", "Roger Williams Toys", "Tootsietoy", "Schoenhut",  "the Wisconsin Toy Co" компаниуд хүч төрөн гарч ирж америкийн хуучны тансаг барилгуудын загвараар хүүхэлдэйн байшин, тавилга үйлдвэрлэдэг болов.

Хүүхэлдэйн байшин үүссэн түүх

Харин Дэлхийн II дайны дараагаар хүүхэлдэйн байшинг үйлдвэрүүд бөөнөөр нь үйлдвэрлэдэг болж яг л өмнөх шиг жижиг зүйлүүдийг ч тансгаар хийдэг болсон юм. 1950-иад онд нимгэн металлуудаар чимэглэж, хуванцар тавилгуудтай тансаг байшингуудын стандарт бий болж хүүхэлдэйн байшин улам л боловсронгуй болжээ. 

2 Хамгийн алдартай хүүхэлдэйн байшин

Хүүхэлдэйн байшин хийх энэ урлаг нь Британи, Америкийн үйлдвэрлэгчдэд нөлөөлж, улам нарийн, жижиг зүйлийг ч  уран чамин хийхэд нөлөөлсөн юм. 

Хамгийн алдартай хүүхэлдэйн байшин

Мария Хатан хааны хүүхэлдэйн байшин

Энэ жижигхэн тансаг харшийг Их Британий архитектор Эдвин Лутиенс 1921-1924 оны хооронд хатан хаан Марияд зориулж барьсан юм. Тэр хүүхэлдэйн байшинд зориулан хатан хааны Виндсорын шилтгээний тавилга, эд зүйлийн мянга гаруй жижиг хувилбар хийж бэлтгэжээ. Уг тоглоомон байшинд зориулан номын сан, цэцэрлэг, театр, тоглоом хийгээд зогсохгүй ус зайлуулах хоолой, цахилгаан шат, тансаг машинууд гээд 1000 орчим бүтээлийг нэг бүрчлэн хийсэн гэдэг. Одоо энэ хөөрхөн байшин Виндсорын шилтгээнд хадгалагдаж байгаа.

Сара Рутын хүүхэлдэйн байшин

Амстердамын баян худалдаачны эхнэр Сара Рут 11 өрөө бүхий тансаг хүүхэлдэйн байшин урлаж эндээ бүх төрлийн тавилга, анагаах ухааны ном, эмийн жор, тэртээ 18 дугаар зуунд л үзэж болохоор голландын хуучны сав суулга зэргийг жижгээр урлаж тавьсан байдаг. Энэ тансаг байшин өнөөдөр Голландын Харлем хотын Франс Халсын музейд байгаа.

Мария Антуанеттын байшин

Урлаг судлаач Кевин Малвани, Сьюзи Роджерс нар Францын сүүлчийн хатан хаан Мария Антуанеттын амьдралаас сэдэвлэсэн зургаан өрөөтэй хүүхэлдэйн байшин бүтээсэн байна. Тэд Францын хатан хааны ордны төрөл бүрийн тавилгыг яг дуурайлган ор шүүгээ, гэрлийн болор бүрхүүл, хоолны шаазан иж бүрдэл, алт, мөнгө, болор зүүлт чимэглэл гээд бүхнийг урласан байдаг.

Астолат  шилтгээн

Английн яруу найрагч Альфред Теннисоны “Хатагтай Шэлотт” дуульд гардаг  шилтгээнийг дүрслэн Америкийн иргэн Элейн Диль энэ бяцхан байшингийн зургийг гаргаж урласан нь 8,5 сая ам.долларын үнэ хүрснээрээ бүх цаг үеийн хамгийн үнэтэй хүүхэлдэйн байшин болж байгаа юм.

Уг шилтгээ нь 29 өрөөтэй, мянга мянган жижиг эд зүйлээс бүтсэнээс гадна шилтгээн дотор ховор номууд, тансаг тавилга, гоёл чимэглэлийн зүйл, хөгжмийн зэмсэг, уран зургууд бий. Өнөөдөр энэ тансаг байшинг Нью-Йоркийн урлагийн музейгээс үзэж болно.

3 Хүүхэлдэйн байшин өнөөдөр ямар болсон бэ?

Хүүхэлдэйн байшин өнөөдөр хүүхдийн дуртай тоглоомын нэг болж энгийн атлаа жижиг зүйлсийг ч хамт урладаг болоод байна. 

Орчин үед хүүхэлдэйн байшингууд нь хүүхэд бүрийн тоглох дуртай тоглоомуудын нэгд зүй ёсоор орсон хэвээр байна. Хэлбэр загварын хувьд ч мөн адил ямар нэгэн зүйлд баригдахгүй болжээ, чамин хийцтэй, минималист гэх мэт. 

Хүүхэлдэйн байшин өнөөдөр ямар болсон бэ?

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()