Амтат солянка шөл хийж сурцгаая!

Амралтын өдөр болохоор л хүн бүр гэрийнхэндээ амттай хоолыг хийж өгмөөр санагддаг. Манай хойд хөрш Оросуудын хувьд тэдгээр арааны шүлс асгаруулсан холнуудын нэг нь “солянка” шөл юм. Энэ үүднээс бид та бүхэнд амтат солянка шөл хийх жорыг хүргэе.

Амтат солянка шөл хийж сурцгаая!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Орц:

  • 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
  • 2 жижиг зайдас
  • 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
  • 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
  • 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
  • 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
  • 1 даршилсан өргөст хэмх
  • 1 хоолны халбага улаан лоолины соус
  • 1 лааз нухсан улаан лооль
  • 1/2-1 литр ус
  • 5 мөөг /хэрчсэн/
  • 1 хоолны халбага гурил
  • 11 хар чидун жимс /хэрчсэн/
  • Давс, перец
  • 4 хоолны халбага цөцгий
  • 2 хэрчим лимон

Орц:

2 Хийх арга:

Хоолны саваа тослоод сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ.

Хийх арга:

Дээр нь лоолины соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна.

Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад ус, лоолины нухшаа хийж удаан чанагчид 1 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно./

Хоолоо гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, оливын тос хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтална. 

Таваглаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад л боллоо.

Та сайхан хооллоорой. 

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()