Хаврын улиралд гарын доорх материалаар арьсаа чийгшүүлэх 9 арга

Арьсаа арчилж, толигор сайхан болгоё гэхэд цаг болон мөнгө их шаардагддаг. Харин үүнээс болж та арай арьсандаа ч анхаарал хандуулахгүй, тоолгүй явж болохгүй шүү дээ. Бид өнөөдөр та бүхэндээ хавар, намрын салхитай үед арьсыг богино хугацаанд сэргээж, чийгшүүлэх байгалийн гаралтай 10 аргыг хүргэхээр бэлтгэлээ. 

Хаврын улиралд гарын доорх материалаар арьсаа чийгшүүлэх 9 арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Майонез

Өндөгний цагаан болон ургамлын тосоор хольж хийсэн майонез нь арьсыг гайхалтай хурдан чийгшүүлж, зөөлөн болгодог. Үүнийг бэлтгэхдээ та нэг өндгийг хагалаад цагааныг нь ялгаж авна. Дараа нь түүн дээрээ хоолны халбага ургамлын тос хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон майонезаа арьсан дээрээ 10 минут түрхэж байрлуулна. 

Майонез

2 Сүү

Таны арьс хуурайшиж загатнадаг бол хөвөн эсвэл даавууг сүүнд дэвтээгээд дараагаар нь арьсандаа түрхээрэй.

Сүү

3 Ус

Өдөрт уудаг усныхаа хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлснээр арьсны хуурайшилтыг мэдэгдэхүйц бууруулж болно. 

Ус

4 Зөгийн бал

Өдөрт нэг удаа арьсан дээрээ зөгийн бал түрхээд 5-10 минут байлгаснаар та ямар ч чийгшүүлэгч бүтээгдэхүүнээс илүү үр дүнг мэдэрнэ. 

Зөгийн бал

5 Овьёос

Үхжиж, гуужаагүй арьс заримдаа биеийн бусад хэсэгт ч хуурайшилт үүсгэдэг. Үүнээс салахын тулд овьёосыг устай холиод арьсан дээрээ 10-20 минут байлгаарай. Дараа нь нүүрээ сайтар зайлах хэрэгтэй. 

Овьёос

6 Авoкадо

Авокадо жимс нь залуужуулах үйлчилгээтэй. Үүнээс гадна Е аминдэмээр баялаг, арьсыг чангаруулах, тэжээл өгөх тослогтой байдаг. Тиймээс авакадо жимсийг сайтар нухаж зуурмаг болгоод нүүрэндээ түрхэж 30 минут хэртэй байлгахад та тэр дороо л үр дүнг нь мэдэрнэ.

Авoкадо

7 Тараг

Арьсны хуурайшилттай тэмцэх гайхалтай арга бол нүүрэндээ тараг түрхэх юм. Тарагны гуужуулах нөлөө нь хуурай арьсыг ховхолж, чийгшүүлдэг. Мөн хүчиллэг найрлага нь загатнаа үүсгэдэг элдэв нян бактерийг устгадаг ажээ. Өдөр болгон гартаа шинэхэн тараг түрхэж байгаад хөл, нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийгээд 10 минут орчим байлгана. Дараа нь шүршүүрт ороорой.

Тараг

8 Наргил модны самрын тос

Хуурайшсан арьсыг арчлахад уг тос маш сайн үр дүн авчирна. Наргил модны самрын тос нь хүн болгоны нүүрний арьсанд тохирно гэж байдаггүй. Тийм болохоор бага зэргийг аваад шанаандаа түрхэж үзээд харшил өгөхгүй, юм гарахгүй тохирч байвал хэрэглээрэй. Тосоо бүх бие, нүүрний арьсанд тэр чигээр нь чийгшүүлэгч тос болгож түрхээрэй. Наргил модны самрын үнэрт дуртай хүмүүст маш гоё санагдана. Мөн салоны нѳхцѳлд массажны тосны оронд хэрэглэхэд нэн тохиромжтой.

Наргил модны самрын тос

9 Зуун наст

Зуун наст нь арьсыг чийгшүүлэх онцгой ач тустай. Хуурайшиж, гэмтсэн арьсыг хэдхэн хоногт хэвийн байдалд нь оруулж, чийгшүүлэн, толигор зөөлөн болгох шидтэй юм.

Эхлээд зуун настыг хальсалж, шүүсийг шахаж авна. Үүгээрээ нүүр, хүзүү болон биеийн бусад хэсгүүддээ иллэг хийгээрэй.

Зуун наст

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()