Байгаль дэлхийд ээлтэй шинэлэг 12 бүтээгдэхүүн

Хүрээлэн байгаа байгаль орчны бохирдол өнөөгийн бидний ертөнцөд нэн тулгамдаж буй асуудал болоод байна. Гол ус, далай тэнгис бохирдсоноос бүхэл бүтэн эко систем, олон тооны амьтан устаж үгүй болон, шүрэн хясааны гуравны нэг устаж үгүй болохын ирмэг дээр бид иржээ. Бид эх дэлхийнхээ экологийг сайжруулах, байгаль орчноо аврахын төлөө хамтдаа юу хийж чадах вэ? Манай гаригийн экосистемийг авран хамгаалахын тулд хүмүүсийн хийж байгаа сайхан төслүүдээс бид та бүхэндээ танилцуулья.

Байгаль дэлхийд ээлтэй шинэлэг 12 бүтээгдэхүүн
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Агаар цэвэрлэх зориулалтаар гаргаж авсан ургамал

Вашингтоны Их сургуулийн судлаачид агаарыг ургамлаар шүүж цэвэрлэх ер бусын арга бодож олсон байна. Том хотуудын агаар их бохирдож хүмүүс харшилд нэрвэгдэж байгаа өнөө үед гэртээ ургамал-шүүлтүүртэй байх хамгийн зөв шийдэл гэж тэд үзжээ. Үүний тулд сүүн тэжээлийн ген ашиглан гаргаж авсан "Epipremnum aureum" хэмээх ургамал нь агаарыг идэвхтэй цэвэрлэх гэнэ. Генийг нь шинэчлэх аргаар гарган авсан энэ ургамал найман өдрийн дотор бензолыг 75 хувь, зургаан өдрийн дотор хлорформыг цэвэрлэж маш үр дүнтэй байгаа нь харагдсан байна. Энэ оны өвөл гэхэд энэ ургамал худалдаанд гарахад бэлэн болжээ.

Агаар цэвэрлэх зориулалтаар гаргаж авсан ургамал

2 Картоноор хийсэн шилэн лонх

Америкийн зохион бүтээгч Жастин Мюррей картоныг дахин боловсруулж дарсны шил, сүү болон бусад бүтээгдэхүүний лонх хийжээ. Энэ нь шил болон хуванцар лонх хийснээс илүү хямд бөгөөд хүрээлэн орчинд хор нөлөөгүй юм. Мөн шилийг бодвол байгальд хурдан хугацаанд устаж үгүй болдог байна.

Картоноор хийсэн шилэн лонх

3 Хугацаат бүтээгдэхүүний шинэ амьдрал

Бараа, бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал болж байна. Харин Данийн улсын "WeFood" дэлгүүрийн эзэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хаяхаас сэргийлэх шинэ арга сэдсэн байна. Тэрээр хугацаа нь хурдан дуусдаг, сав баглаа боодол нь гэмтсэн бүтээгдэхүүнээ 50, заримдаа түүнээс ч их хувиар хямдруулан борлуулдаг болсон нь тун их амжилтад хүрчээ. Одоо Данид ийм төрлийн хоёр ч дэлгүүр шинээр нээгдээд эрэлт хэрэгцээ ихтэй болоод байна.

Хугацаат бүтээгдэхүүний шинэ амьдрал

4 Био хий бүхий уут

Германы "(B)energy" компани органик хог хаягдлаас био хий гарган авах санаа гаргажээ. Үүнийг уламжлалт аргаар эрчим хүч хэрэглэх аргагүй хязгаар нутгийнхан хэрэглэхэд тохиромжтой юм. Ийм хий ялгаруулах бодис хог хаягдалгыг тусгай үүргэвч маягийн уутанд хийхэд хийгээр дүүүрнэ, үүнийг нь зөөвөрлөхөд ч хялбар, тэгээд дөрвөн цагийн турш хийн түлш болгон хэрэглэх боломжтой байна.

Био хий бүхий уут

5 Финляндын  хогийн сав

Финляндад хог хаягдлаа иргэд өөрсдөө гэртээ ялгадаг. Тэд хог хаягдал тус бүрийг зориулалтын хогийн саванд төрөл төрлөөр нь хийн тусгай хаягдал, хоёрдогч түүхий эд хүлээн авах "drop-off" цэгүүдэд өгдөг байна. Ингэснээр Финлянд улс дэлхийн хамгийн цэвэрхэн хотуудын нэг болж чадсан юм.

Финляндын  хогийн сав

6 Сав баглаа боодол худалдан авна

Европын олон оронд сав баглаа боодлыг үнэлэн худалдан авдаг тогтолцоо бий болсон. Худалдан авагч бараа бүтээгдэхүүнийхээ үнээс гадна сав баглаа боодолд мөн мөнгө төлдөг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэдгээр сав, баглаа боодлыг дэлгүүрүүдэд тодорхой үнээр буцаан өгөхөд мөнгөний баримт дээр тэр нь хасагдаад гардаг болжээ.

Сав баглаа боодол худалдан авна

7 Живхийг дахин боловсруулж эрчим хүч гаргана

Голландын хаягдал боловсруулах "ARN" компани хүүхдийн живх дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байна. Өндөр даралт, 250 градус халах реакторын тусламжтайгаар тэд живхийг шингэн хэлбэрт оруулаад төрөл бүрийн материал болгон хувиргахаар төлөвлөж байгаа ажээ. Өндөр температурт бүх төрлийн бактер, вирус устаж улмаар живхийг экологид аюулгүй болон биомасс, экологийн хий, хуванцар болгон хувиргана. Улмаар тус шинэ бүтээгдэхүүнийг нүүрсний оронд хэрэглэж болно.

Живхийг дахин боловсруулж эрчим хүч гаргана

8 2020 оны олимпын медалийг электроны хаягдлаар хийнэ

2020 оны Токиогийн олимп зохион байгуулах хороо Японы иргэдээс хэрэгцээгүй болсон электрон төхөөрөмжүүдийг худалдан авчээ. Тэдгээр электрон барааг хийхэд ашигласан үнэт металлыг ялган авч зуны олимпын медалиудыг хийх юм байна. Ийнхүү нийт медаль хийхэд шаардлагатай 2700 кг хүрлийг 2018 оны зун цуглуулж чаджээ. Одоо нийт хэрэгтэй 4100 кг мөнгөнөөс 3500-г, 30 кг алтнаас 28,4 кг-ийг ялгаж аваад байгаа гэнэ. Энэ төслийг 2019 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болгоно.

2020 оны олимпын медалийг электроны хаягдлаар хийнэ

9 Шар айргийн сагс

Шар айргийн хуванцар сагс, савнаас болж жил бүр далайд сая орчим шувуу, далайн 100 мянган зөөлөн биетэн амь алддаг гэж байгаль хамгаалагчид тооцсон байна. Харин Америкийн Флоридагийн шар айраг үйлдвэрлэгч "SaltWater Brewery" шар айргийн ийм сагсыг хуванцраар биш тарианы сүрлээр хийх шинэ санаа гаргажээ. Ийм бэхэлгээ газар уснаа амархан шингэж амьтдад ямар ч хортой нөлөө үзүүлэхгүй байна.

Шар айргийн сагс

10 "Coca-Cola"-гийн хаяг, шошгоос гаргаж авсан бөглөө

Шинэ-Зеландын "Fitzroy" компани бас нэг шинэ арга сэдсэн нь хуванцраас хямд бүтээгдэхүүн гаргаж авах юм. Тэд "Coca-Cola" ундааны наалттай хаяг, шошгыг дахин боловсруулж дарсны бөглөөг хийжээ. Энэ амжилттай болсон төдийгүй дарсны таглаа яг л гантиг чулуугаар хийсэн юм шиг тансаг харагдах болсон байна.

"Coca-Cola"-гийн хаяг, шошгоос гаргаж авсан бөглөө

11 Мөөгөөр тавилга хийх

Сүүлийн үед мөөгийг зөвхөн хүнс, эмчилгээний зорилгоор ашиглах бус өөр зориулалтаар ашигладаг болоод байна. Оросын "Тerreform" компани  мөөгөөр тавилга үйлдвэржлээ. Тавилгын дотор талд мөөг, гипс, модны үртэс, овьёос, хивэг зэргийг оролцуулан хийсэн байна. Гадна талыг нь мөөг, хуванцрын нэгдлээр хийхэд хатуурч ямар ч хэлбэрт орж шинэ загвар дизайнтай болдог. Эдэлгээ нь дуусмагц энэ тавилгууд нь байгальд амархан шингэдэг, ямар ч хор нөлөөгүй.

Мөөгөөр тавилга хийх

12 Олон дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэглэл

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл нь нэг удаагийн бүтээгдэхүүний тоонд ордог болохоор байгальд ихээхэн хаягдал бий болгодог юм. Харин Канадын "Lunapads" компани уг бүтээгдэхүүнийг олон дахин ашигладаг болгохоор шийдсэн байна. Тус компани энэ шинэлэг бүтээгдхэүүнийг тусгай товчлуураар дотуур хувцсандаа бэхлээд ашигласны дараа хүйтэн усанд угааж хатаагаад  дахин хэрэглэдэг. Угаах үед шингээгч нь хорогдож үгүй болгохгүйн тулд тусгай оруулгатай, бүтээгдсэн аж.

Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар бол энэ нь агаарын солилцоо явагдах боломж олгох учраас элдэв халдвар үүсгэхгүй. Мөн тэд уг ариун цэврийн хэрэглэлийг 3-5 жил хэрэглэж болно гэж үзэж байгаа юм.

Олон дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэглэл

29
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()