Түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн амьдрал юун дээр тогтож байсан бэ?

Итгэл үнэмшил гэдэг хүний амьдралын туршлага, мэдлэг боловсрол зэргээс хамааралтай хувь хүний зарчим, ертөнцийг үзэх үзэл юм. Товчоор бол энэ тухайн хүний өөрийнх нь бүтээсэн ертөнцийн дүр зураг. Бид өнөөдөр та бүхэндээ дэлхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл бодол, итгэл үнэмшлийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ.

Түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн амьдрал юун дээр тогтож байсан бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хөдөлмөр

"Хөдөлмөрч байна гэдэг бол баялгийн эх үүсвэр, бүхий л зүйлийн амин сүнс нь" - Чарльз Диккенс.

Английн хөгжилд Чарльз Диккенсийн оруулсан хувь нэмрийг үнэлнэ гэдэг хэцүү. Төрийн боловсролын тогтолцоо байгаагүй тэр цагт зохиолч улс орноороо хэрэн явж ядууст зориулсан сургууль нээж, лекц уншиж, ажилчдыг сургаж боловсруулахад хэрэгтэй зүйлс цуглуулж байжээ. Үүнийхээ зэрэгцээ зохиолч хэд хэдэн роман бичсэн юм. Тэрээр өглөөний цагаар романаа бичиж, үдээс хойш ажилдаа явдаг байсан гэнэ. Хажуугаар нь  долоо хоног бүр гардаг сэтгүүлдээ сэтгүүлч, редакторынхоо ажлыг зэрэг хийнэ. Романаа бичиж, сэтгүүлээ редакторлон, өөрийн зохиолуудаа хянан засварлах энэ бүх aжлыг зэрэг зэрэг амжуулдаг нэгэн байсан юм.

Диккенсийн амьдралын утга учир нь хөдөлмөр байлаа.  Тэр нас бартлаа болтлоо гар хумхилгүй хөдөлмөрлөсөөр арван дөрөв дэх романаа дунд нь ортол бичиж амжсан юм шүү дээ.

Хөдөлмөр

2 Өөрийгөө төгөлдөржүүлэх

"Хэн ч байлаа гэсэн та илүү сайн байх хэрэгтэй" - Авраам Линкольн.

Авраам Линкольн бол Америкийн эрх чөлөө, шударга ёсны бэлгэдэл болсон Ерөнхийлөгч билээ. Жирийн фермерийн эзнээс Цагаан ордон хүртэл урт бартаат зам туулах үедээ тэрээр мод бэлтгэгч, шуудангийн ажилтан, хуульч, конгрессын гишүүн зэрэг олон ажил мэргэжил сольсон юм.

Линкольн зүгээр нэг азтай нэгэн биш харин уйгагүй хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлсний хүчинд энэ өндөрлөгт хүрсэн нэгэн. Өөрийгөө хөгжүүлэн төгөлдөржүүлэх гэдэг зүгээр нэг үг биш харин түүний амьдралын хэв маяг, шууд хэлбэл зорилго байлаа. 

Линкольний өөрчлөлт шинэчлэл нь Америкийг өөрчлөх, хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан юм.

Өөрийгөө төгөлдөржүүлэх

3 Золиослох

"Жинхэнэ хайртай харьцуулах юм бол мөнгө гэдэг зүгээр л хог, цаас" -  Америкийн зохиолч О. Хенри.

Золиослох гэдэг үгийг зохиолч гайхамшигт мэдрэмжийн тухай хэлэхдээ хэрэглэж байна. Хенригийн зохиолуудад хайр дурлал золиосгүйгээр байх боломжгүй, хуваалцахын аргагүй гэдэг санаа өгүүлдэг.

Хайр сэтгэлийн төлөө цаг хугацаа, амгалан тайван байдал, үнэт зүйл, тэр бүү хэл амь насаа ч золиосолж болно. Түүний “Сүүлчийн хуудас”, “Магигийн бэлэг” зохиолуудад хайрын золиосны талаарх зохиолчийн үзэл санаа нэвт шингэсэн байдаг. “Сүүлчийн хуудас” зохиолын баатар хөрш зураачтайгаа л үлдэж байдаг бол “Магигийн бэлэг” зохиолд  бие биедээ жинхэнэ найз нөхөр байхын тулд хамгийн үнэт эд зүйлсээ золиосолж байгаа тухай гардаг. Зохиолч энэ бүхнээрээ хүний амьдралын хамгийн чухал чанар бол хүн байхын тулд юугаа ч золиосолж чаддаг байх хэрэгтэй гэдгийг харуулсан байдаг.

Золиослох

4 Тэвчээр

"Онгоц салхи сөрөн нисэхийн адил гариг ертөнц бүхэлдээ чиний эсрэг юм шиг санагдаж болно" - Хенри Форд

Гэрийн ажлаас залхсан 16 настай Хенри Форд гэрээсээ зугтан Детройт хотод очиж байжээ. Хенрид нэг их тансаг биш, хүн бүрийн  хэрэгцээний, нийтэд хүртээмжтэй  машин бүтээх л мөрөөдөл байлаа. Фордын анхны туршилт нь амжилтгүй болж хүмүүс түүнд итгэл алдарч байсан ч зохион бүтээгч маань хэзээ ч бууж өгөхийг хүссэнгүй. Энэ их тэвчээр зориг, шантаршгүй хөдөлмөрийнхөө үр дүнд санасандаа хүрч, өнөөдөр түүний нэрийг мэдэхгүй хүн байхгүй болсон билээ.

Тэвчээр

5 Гэр бүл

"Гар утасгүй байж болно, машин ч байхгүй байхад өөрт чинь юу байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол хайр" - Америкийн зохиолч Рэй Брэдбери.

Зохиолчийн бүхий л амьдралын туршид түүний хамгийн үнэт зүйл нь гэр бүл нь байсан юм. Тэрээр өөрийн гэргий Маргарет Рэйтэй 1947 оноос 2003 он хүртэл 56 жил хамт амьдарсан. Брэдбери эхнэртэйгээ анх танилцах үед тэрбээр нэрд гараагүй нэгэн байлаа. Хосуудад мөнгө бараг байхгүй, сарын орлого нь ердөө 250 ам.доллар байв. Учир нь Маргарет ажил хийж, Рэй ном бичиж байлаа. Бие биенээ улам хайрлаж, дэмжин, амьдралын шалгуурыг туулсаар Маргаретыг насан өөд болтол хамт амьдарсан байна.

Гэр бүл

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()