Америкийн 5 Ерөнхийлөгчийн үе дамжин өрнүүлсэн Вьетнамын дайны ноцтой баримтууд

Труман, Эйзенхуар, Кеннеди, Жонсон, Никсон гэх таван ерөнхийлөгчийн үе дамжин өрнөсөн Вьетнамын дайн 10 жил үргэлжилсэн байдаг.

Дэлхийн II дайны сүүл үеэс АНУ Вьетнам дахь гадны орнуудын ноёрхлыг эсэргүүцэж, дайн өрнүүлж эхэлжээ.  Учир нь эхэндээ Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Вьетнамыг колоничлох гэсэн Францын бодлогыг эсэргүүцэж, улс орон бүр өөрсдийнхөө хувь заяаг шийдэх эрхтэй гэж номлож байлаа. Энэ нь мэдээж Вьетнамчуудад таалагдаж, дэмжлэг олсон байна. Гэвч харамсалтай нь дээрх таван ерөнхийлөгчийн үед тэдний харилцаа улам доройтсоор, Вьетнам хоёр хуваагдаж, хоорондоо дайтжээ. Тэгвэл Вьетнамын дайн хэрхэн дэгдсэн талаар дэлгэрэнгүй өгүүлье.

Америкийн 5 Ерөнхийлөгчийн үе дамжин өрнүүлсэн Вьетнамын дайны ноцтой баримтууд
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа

1 Харри Трумен

Ерөнхийлөгч Харри Трумен Засгийн эрхэнд гараад, өмнөх ерөнхийлөгч Рузвельт шиг  колоничлолын эсрэг тэмцэхийг урьтал болгосонгүй. Мөн Франц улсын эдийн засаг, үндэсний бахархлыг сэргэж, Дэлхийн II дайны өмнөх их гүрний хэмжээндээ буцаж орохыг ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

Дэлхийн II дайны дараа Франц улс Вьетнамд эргэж ирэхдээ урьдынхаасаа ч илүү хүйтэн зэвсэгтэй иржээ. Энэ үед Америк төвийг сахисан улс хэвээр байсан тул Вьетнамын коммунист удирдагч Хо Ши Минтэй холбоо тогтоохоос хүртэл зайлсхийж байлаа. Гэсэн ч 1947 оноос Ерөнхийлөгч Трумэн, коммунизмын уршгаар доройтсон орнуудыг сэргээн босгоход АНУ туслах болсноо зарлажээ. Энэ нь Вьетнамд ч мөн хамаатай байв. Гэтэл 1950 онд Солонгосын дайн эхлэх үеэр, БНХАУ болон ЗХУ-ын зүгээс Вьетнам руу тусламжийн цуваа илгээжээ. Ийнхүү Вьетнам коммунист орнуудын тусламжийг авсан тул тэдний адил социалист системтэй улс болох өндөр магадлалтай болов. Харин АНУ Вьетнамыг өөрийн адил капиталист улс болгохын тулд Вьетнам руу 35 цэргийн зөвлөхийн хамт, олон сая ам долларын тусламж илгээсэн юм.

Яг энэ үеэс АНУ Вьетнамын зөрчилд гүнзгий оролцох эхлэл тавигдсан байна. Трумэний засаглалын төгсгөл үед Америкчууд Францын дайны санхүүжилтийн 1/3-ийг бүрдүүлж байсан бол яваандаа энэ тоо 80 хувь хүртэл өсжээ.

Харри Трумен

2 Двайт Д.Эйзенхуар

1954 онд Франц улс Диэн Биэн Фу хотод сүйрлийн ялагдлаа хүлээснээр, тэдний колонийн систем нуран унажээ. Энэ үед Америкийн зарим төрийн зүйтгэлтнүүд Францыг мөхлөөс аврахын тулд цөмийн зэвсэг, агаарын хүчин зэргээр тусламж үзүүлэхийг хүссэн байна. Харин Трумэний дараа гарсан Ерөнхийлөгч Эйзенхуар, Солонгосын дайн дуусаад удаагүй байхад, АНУ дахин томоохон зөрчилд оролцох нь ашиггүй гэж үзээд, татгалзжээ. Тиймдээ ч Эйзенхуар өдрийн тэмдэглэлдээ “Ийм тохиолдолд ямар ч цэрэг армийн ялалт байгуулах боломжгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж бичсэн байдаг.

Гэсэн хэдий ч “Давамгайллын онол” ёсоор хэрвээ нэг улс коммунист болбол хөрш улс нь түүнийг даган коммунист болох аюултай байсан тул, Эйзенхуар Вьетнамыг бүр мөсөн орхихыг хүсээгүй байна.

Капиталист болон социалист орнуудын тэмцлийн үр дүнд Вьетнам дотроо хоёр хуваагдсан. Умард хэсэг нь Хо Ши Миний удирдлага дор байсан бол өмнөд хэсэг нь барууныг баримтлагч удирдагч Нго Дин Диемийн удирдлагад байжээ. Хэдийгээр удалгүй хоёр Вьетнамыг нэгтгэх сонгууль болох байсан ч, Хо Ши Мин ялахвий гэсэн айдас барууныг баримтлагч Диемд байсан юм. АНУ ч үүнээс айж, Диемийг авилгач гэдгийг ч үл хайхран “Хамгийн гайхалтай удирдагч, дарангуйлагчдыг үзэн яддаг, эрх чөлөөг хайрладаг хүн бүрийн үлгэр дуурайлал” хэмээн өргөмжилж, сурталчилж байв. Үүгээр ч зогсохгүй Эйзенхуар Диемд зэр зэвсэг, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж, 1955-1960 оны хооронд л гэхэд 2 тэрбум ам.долларын тусламж илгээж, цэргийн зөвлөхийн тоогоо 1000 болгон нэмэгдүүлжээ. Харин Эйзенхуарыг суудлаасаа буух үеэр, Умард Вьетнамаас дэмжлэг авсан, Өмнөд Вьетнамын коммунист босогчид Диемийн хүчинтэй мөргөлдөөн үүсгээд байлаа.

Двайт Д.Эйзенхуар

3 Жон Кеннеди

1951 онд Жон Кеннеди конгрессын гишүүний хувиар Вьетнам улсад айлчилжээ. Энэ үеэрээ тус улсыг колоничлохыг завдсан Францын асуудалд АНУ шууд оролцох болно хэмээн зарлав. Гэсэн ч 3 жилийн дараа “Манай Америк улс цэргийн хүчээр хаанахын, ямар ч дайснаа эзлэхгүй гэдгийг баттай хэлнэ” хэмээн тунхагласан байна.

Хэдийгээр түүний бодол ийнхүү өөрчлөгдсөн ч, 1960 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ коммунизмд тэгтлээ хатуурхахгүй гэдгээ хэлжээ.

Тэрээр Цагаан ордонд байх үедээ Өмнөд Вьетнамыг тийрэлтэт онгоц, нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, голын эргүүлийн завь зэрэг дайны зэвсгүүдээр хангажээ. Үүний зэрэгцээ Кеннедигийн үед Вьетнам дахь Америкийн цэргийн зөвлөхийн тоо 16 мянгад хүрч, зарим нь нууц тэмцлийн ажиллагааг эхлүүлж байсан юм.

Кеннеди 1963 онд Вьетнамд төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн нь эцэстээ Диемийг үхэлд хүргэж, энэ явдлаас хэдхэн өдрийн дараа Кеннеди өөрөө алагджээ.

Жон Кеннеди

4 Линдон Б.Жонсон

Кеннедигийн үхлийн дараа Вьетнамын дайн дахь АНУ-ын оролцоо суларсан юм. Гэвч 1964 оны наймдугаар сараас дахин идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд шинэ Ерөнхийлөгч Линдон Б. Жонсон өргөн хүрээтэй дайны үйл ажиллагаа явуулах эрх мэдэл олгохыг Конгрессоос хүсжээ. Тухайн үед Өмнөд Вьетнам мөхлийн ирмэг дээр байсан тул АНУ-ын Ерөнхийлөгч 1965 онд цэргээ дайнд оролцуулахаар Вьетнам руу илгээсэн байна. Тэрээр тухайн үед цөмийн зэвсгээр бөмбөгдөх “Operation Rolling Thunder” гэх нууц нэртэй кампанит ажлыг зохион байгуулж байсан юм.

Гэвч удалгүй түүний энэ төлөвлөгөө нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь 1967 оны үед Вьетнамд 500 мянга орчим Америк цэрэг алба хааж, байлдаж байв. Тиймээс тухайн жилд Америк даяар дайны эсрэг жагсаалууд өрнөж эхэлжээ. Гэсэн ч АНУ-ын эрх баригчид ямар ч үнээр хамаагүй дайнд заавал ялах ёстой гэсэн хатуу байр суурин дээрээ бат зогссоор байлаа.

Жонсон ийнхүү дайнд хэт их хүчин чармайлт гаргаж байсан тул, түүний нэр бараг л дайн гэх үгтэй адилхан сонсогдох болсон юм. Улмаар Жонсон 1968 оны сонгуульд дахин нэр дэвшээгүй байна.

Линдон Б.Жонсон

5 Ричард Никсон

Ричард Никсон АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч болж гарч ирэхдээ Вьетнамын дайныг дуусгана гэж амлажээ. Гэвч энэхүү амлалт нь ердөө л түүний сонгуулийн сурталчилгаа төдий байлаа. Никсон ерөнхийлөгч болсныхоо дараа аажим аажмаар Америкийн цэргүүдийг "Вьетнамизаци"-ын бодлогын нэг хэсэг болгожээ. Гэсэн ч тэр арай өөр замаар мөргөлдөөн үүсгэсэн байна. Тухайлбал, 1969 хөрш Камбож улсыг бөмбөгдөхийг зөвшөөрч, 1970 онд тус улс руу явган цэргүүдээ илгээжээ. 1971 онд Лаос руу мөн энэ маягаар довтлохыг тушааж, Хойд Вьетнамын хилийн шугамыг зогсоож, Вьет Конг кемпуудыг сүйрүүлэх гэсэн хэрэггүй оролдлого хийж байв.

Мөн Никсон агаарын довтолгооныг маш эрчимтэй явуулж, 1972 оны сүүлчээр Хойд Вьетнамын хотуудад цохилт өгч, 36,000 тонн бөмбөг дэлбэлжээ.

Гэхдээ энэ үед Никсон өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын төвийн ажилчдыг өөрийн өрсөлдөгч намыг тагнах ажлыг даалгасан нь илэрсэн юм. Улмаар Никсоны нэр хүнд маш ихээр унаж, нам хоорондын дотоодын зөрчил дээд цэгтээ тулсан байна. Улмаар 1973 онд Никсон Ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохоосоо өмнө Вьетнамын хэрэгт шууд оролцохоо албан ёсоор зогсоосноор, 5 ерөнхийлөгчийн үе дамжин, 10 жил үргэлжилсэн дайн дууссан байна.

Ричард Никсон

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()