Хүнийг үйл хөдлөлөөр нь ном шиг унших 9 арга

Бидний үйл хөдлөл, биеэ илэрхийлэх байдал нь ямар ч үгнээс илүү шударга байдаг аж. Энэ нь хэрэв бид харилцааны явцад тухайн хүний үйл хөдлөлийг сайтар ажиглаж чадвал, түүнийг ном шиг унших боломжтой гэсэн үг юм. Гэвч юун түрүүнд хүн бүр өөр өөрийн онцлогтой гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тухайн хүний гаргаж буй үйл хөдлөлийн цаад эх үүсвэр, учир шалтгаан нь юу вэ гэдгийг зөв таних ёстой. Тэгвэл дараах 9 үйлдэл хүний худал ярьсан, сандарсан эсвэл ядарсан эсэхийг зөв тодорхойлдог байна.

Хүнийг үйл хөдлөлөөр нь ном шиг унших 9 арга
Гэрийн багштай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Инээмсэглэл

Хүмүүсийн хэрхэн инээмсэглэж байгааг сайтар ажигла. Ингэснээр та бусдыг сэтгэлээсээ инээж байна уу, хүчээр инээж байна уу гэдгийг амархан ялгаж сурна.

Чин сэтгэлийн инээмсэглэл: Хүн сэтгэлээсээ инээх үед уруул тэгш хэмд дээш өргөгдөж, нүдний эргэн тойронд бага зэрэг үрчлээс үүсэн, хөмсөгний доод талын арьс бага зэрэг сулардаг.

Хуурамч инээмсэглэл: Хүчээр инээх үед уруул өөр өөр хэмд өргөгдөж, нүүрний дээд хэсэгт ямар ч өөрчлөлт гардаггүй.

Хэрвээ та харилцагчаа чин сэтгэлээсээ инээж байгаа эсэхийг ялгаж сурвал, тухайн хүнд тантай хамт байхад ямар сэтгэгдэл төрж байгааг мэднэ шүү дээ.

Инээмсэглэл

2 Бэлгэдлийн дохио, зангааг ажиглах

Бүх цаг үед хүн төрөлхтөн нийтээрээ хэрэглэдэг бэлгэдлийн дохиотой байжээ. Тэдгээр нь хувьсан өөрчлөгдөж, нэмэгдсээр өдийг хүртэл уламжлагдан ирсэн байдаг. Тэгвэл хүмүүсийн гарын дохиог ашиглан юу мэдэж болох вэ?

  • Хүн ярьж байгаа зүйлдээ тохируулан бэлгэдлийн дохио ашигладаг
  • Тиймээс хэрэв ярьж байгаа зүйл, нүүрний хувирал зэрэг нь гарын дохиотой нь тохирохгүй байвал худал ярьж байна гэсэн үг. Энэ тохиолдолд тухайн хүний хэлсэн үг нь биш, үйл хөдлөл нь үнэнийг өгүүлдэг.

Хэрвээ хэн нэгэн эрхий хуруугаа гозойлгох үедээ уруулаа цорвойлгож байвал таныг хуурч байх магадлалтай.

Бэлгэдлийн дохио, зангааг ажиглах

3 Гарын байрлалыг нь ажиглах

Гараа атгасан байрлал нь сэтгэлийн зовуур, тавгүй байдлыг илэрхийлдэг:

  • Нударга зангидах
  • Гараа хамтад нь барих

Алдартай хүмүүс үүнийг олонтаа харуулдаг. Ямар ч тохиолдолд, хүн хоёр гараа хамтад нь барьж байвал түүнтэй тохиролцох амаргүй болохыг илтгэдэг. Мөн сэтгэл санааны тавгүй, баригдмал байдлаас үүдэх нь ч бий. Тиймээс ялангуяа гараа доор барьсан байвал тухайн нөхцөл байдал уг хүнд тавгүй санагдаж байгаагийн илрэл юм.

Гарын байрлалыг нь ажиглах

4 Гараараа бугуйгаа барих

  • Гарынхаа бугуйг барьсан байрлал

Хүн гараараа нөгөө гарынхаа бугуйг барих нь сөрөг сэтгэл хөдлөлөө нууж байгаа дохио юм. Тиймээс ийм байрлал нь тэдний сэтгэл санааг тайвшруулж, тогтворжуулах зорилготой далд ухамсрынх нь үйлдэл байдаг аж. Энэ тохиолдолд түүний гар нь доош унжсан, эрхий хуруу нь дотогш байрлалтай байдаг.

Харин тухайн хүний гар тохойнхоо ойролцоо мөн эрхий хуруу нь дээш чиглэлтэй байвал, хяналтаа бараг л  алддаггүй, өөртөө итгэлтэй хүний шинжийг илэрхийлдэг.

Гараараа бугуйгаа барих

5 Гар барих

Гар барих нь бидэнд тухайн хүний талаарх анхны сэтгэгдлийг төрүүлдэг. Тэгвэл хүмүүс 3 төрлөөр гар барьдаг бөгөөд энэ нь өөр өөр утгатай байдаг аж.

  • Даруу байдлаар гар барих: Гарын алгыг дээш нь харуулж барих
  • Давамгайллын шинжтэй гар барих: Гарын алгыг доош нь харуулж барих
  • Төвийг сахисан гар барилт: Хоёр хүний гар тэгш хэмд байх

Анх танилцахдаа тухайн хүн танд гараа хэрхэн өгч байгаагаас та түүнийг мэдэж болно. Жишээ нь, дээр дурдсан шиг давамгайллын шинжтэйгээр гар баривал, тэр хүн бусдын бодлыг үл ойшоодог, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг илүүд үздэг байх магадлал өндөр аж. Тиймээс та бусадтай томоохон асуудлаар хэлэлцэх гэж байгаа бол эсвэл ямар нэг зүйлд ятгах гэж байгаа бол даруу мөн төвийг сахисан байдлаар гар бариарай.

Мөн зарим улс төрчид маргаан, мэтгэлцээн өрнүүлэхийн өмнө, өрсөлдөгчийнхөө мөрөн дээр алгадах зэргээр өөртөө итгэх итгэлийг нь алдуулдаг байна.

Гар барих

  • Гараа доор барьж, нийлүүлсэн байрлал

Хүүхэд ээжийнхээ гараас атгаад алхахдаа хэчнээн аюулгүй, тайван, амгалан байдгийг төсөөлөөд үзээрэй. Хүүхдүүд өсөж том болдог, гэвч тэд хэзээ ч дадал зуршлаа орхидоггүй. Тиймээс хүн тухайн нөхцөл байдалд маш тухтай байвал босож, суух зэргээр чөлөөтэй байж, гараа дээрх маягаар байрлуулдаг байна.

  • Өвдгөн дээрээ тавьсан гараа буулгах

Энэ нь харилцан яриа дуусаж байгааг илэрхийлдэг. Хүмүүс яриагаа дуусгахыг хүссэн үедээ ийнхүү гарын байрлалаа огцом өөрчилдөг бөгөөд энэ нь тухайн нөхцөл түүнд туйлын таагүй байгааг илтгэдэг. Хэрэв ярилцагч тань ийм үйлдэл гаргасан тохиолдолд ярианыхаа сэдвийг өөрчлөөд үзээрэй. Магадгүй илүү таатай сэдвээр ярьж эхлэх юм бол тэр хүн тайвширч, яриагаа үргэлжлүүлж чадна.

6 Гараа нурууныхаа ард авах

Бид нурууныхаа ард гараа авах үедээ, далд ухамсрын түвшинд биеийнхээ эмзэг хэсгүүдийг харуулж байгаа мэт санагддаг. Тиймээс ийм үйлдэл гаргаж байгаа хүн тухайн нөхцөлд туйлын таатай бөгөөд бусдаас нууж хаах зүйлгүй байгааг илтгэдэг тул тантай шударга харьцаж байгаа юм.

Хэрвээ та өөрөө ямар нэг таагүй нөхцөлд байгаа тохиолдолд дээрх байрлалыг туршсанаар, өөртөө илүү итгэлтэй болох давуу талтай тул туршаад үзээрэй.

Гараа нурууныхаа ард авах

7 Стрессийн түвшинг тогтоох

Үсээ янзлах, хуруугаа оролдох зэрэг жижигхэн үйлдлүүд нь тухайн хүний санаа зовсон, түгшсэн байдлыг илэрхийлдэг. Тиймээс яг тэр мөчид сандарч, тухгүй байна гэсэн үг. Энэ нь:

Эрэгтэй хүний хувьд: Нүүрэндээ хүрэх

Эмэгтэй хүний хувьд: Хүзүү, хувцас, үсээрээ оролдох зэргээр илэрнэ.

Мөн харандаагаар зурах, хөлөө хөдөлгөх, исгэрэх зэрэг нь адилхан дохиог илтгэдэг. Тиймээс ярилцагч тань иймэрхүү үйлдэл гаргавал ярианы сэдвээ эерэг болгож, харилцагчаа тайвшруулаарай.

Стрессийн түвшинг тогтоох

8 Хүний биеийн хамгийн шударга хэлэмж бол хөлийн байрлал юм

Хөлөө хөдөлгөх, дороо дэвслэх зэрэг үйлдлийг хүмүүс таагүй нөхцөлд гаргадаг. Гэвч энэ нь заримдаа өөр өөр утгыг илэрхийлдэг бөгөөд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Хөлөө хурдан хөдөлгөж, сэгсэрч эхэлбэл: сайхан мэдээ сонссоны хариуд гаргаж буй сэтгэл хөдлөл байж болно.
  • Харин гэнэт больчихвол: түүний сэтгэл санаа огцом, магадгүй сөрөг талаараа өөрчлөгдсөн байх магадлалтай.

Иймэрхүү өөрчлөлтүүдийг, ялангуяа бизнес уулзалтад оролцож байхдаа анзаарч байх хэрэгтэй. Энэ нь таныг яриагаа үргэлжлүүлэх эсэх талаар илүү их мэдээллийг өгөх болно.

  • Хөлөө хол зайтай салгаж зогсох: Энэ байрлал нь тухайн хүн өөртөө итгэлтэй болох гэж хичээж байгааг харуулдаг. Тиймээс тухайн нөхцөл түүнд таагүй байгааг илтгэнэ. Хоёр хөлийнх нь хоорондын зай хэр хол байна, тэр хэмжээгээр тухгүй байх магадлал өндөр.
  • Хөлөө солбиж зогсох: Энэ нь зогсоход хэцүү, мөн ямар нэг аюултай нөхцөлд хариу үйлдэл хийхэд хүндрэлтэй байрлал юм. Тиймээс хэрэв тухайн хүн ийм байрлалаар зогсож байвал тайван, тухтай, ямар нэг эрсдэлээс айхгүй байна гэсэн үг юм.

Хүний биеийн хамгийн шударга хэлэмж бол хөлийн байрлал юм

9 Биеийн байрлалыг нь хар

  • Өсгийгөө газарт тавьж, өлмийгөө өргөх: Энэ тохиолдолд тэр хүний сэтгэл санаа сайхан байна гэсэн үг. Жишээ нь, сайхан мэдээ сонссон байж болох юм.
  • Өсгийгөө өргөж, өлмийгөө газарт тавих: Энэ нь тухайн хүн ямар нэг үйлдэл хийхээр бэлдэж байгаагийн дохио юм. Жишээ нь, явах, байрлалаа өөрчлөх эсвэл ямар нэг үйлдэлд сэтгэл санаагаа бэлдэх гэх мэт. Тухайлбал, танд худал хэлэх үү, үнэнээ хэлэх үү гэдгээ шийдэж байж ч болох юм.

Биеийн байрлалыг нь хар

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()