Персингийн тухай таны мэддэггүй зүйлс

"Персинг" буюу биеэ цоолох нь эрт үеэс уламжлагдаж ирсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр зорилготойгоор ашиглагдаж ирсэн билээ. Хэдийгээр урт хугацааны түүхтэй ч персингийн талаарх буруу ойлголтууд хүн төрөлхтний дунд байсаар л байна. Ингээд персингийн тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Урин дулаан цаг ирж персинг хийлгэхээр шийдсэн хүмүүс байвал наашаа анхаарлаа хандуулаарай.

Персингийн тухай таны мэддэггүй зүйлс

1 Персингийн буу зүүнээс илүү дээр

Чихийг ихэнхдээ персингийн буугаар цоолох нь хялбар байдаг хэдий ч маш аюултай гэдгийг санах хэрэгтэй.

  • Чихийг цоолох үед буун дээр цус үсрэх магадлалтай. Харин хуванцар персингийн бууг бүрэн гүйцэд цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс ямар нэг халдвар авч гепатитын төрлийн өвчин тусах магадлал маш өндөр юм.
  • Чихийг зориулалтын хурц үзүүртэй ээмгээр цоолдог учир зүүгээр цоолсноос  илүүтэйгээр арьсыг гэмтээдэг ба мөгөөрсийг буугаар цоолбол эдгэдэг.
  • Буугаар цоолох үед чихний омог дарагддаг. Тиймээс тэмдэглэгээ хийсэн газраа цоолж чадах эсэх нь эргэлзээтэй бөгөөд арьс гэмтэх магадлал өндөр юм.

Персингийн буу зүүнээс илүү дээр

2 Дөнгөж хийсэн персингт алт, мөнгөн эсвэл ган төмрөөр хийсэн ээмэг зүүх хэрэгтэй

  • Өндөр сорьцтой буюу 750, 999 сорьцтой ээмгүүд маш үнэтэй байх нь бий. Хамгийн түгээмэл тархсан нь 585 сорьцтой алтны 58.5% нь драгметалл, 41,5% нь никель, зэс, мөнгө гэх мэт элементүүдтэй ээмгүүд байдаг. Тэдгээр элементүүдээс хамгийн аюултай нь никель юм. Учир нь никель хамгийн их харшил өгдөг металлын тоонд багтдаг . Никелийг ихэнхдээ цагаан алтан эдлэлд хийдэг бол зэсийг шаргал эдлэлд хийдэг.
  • Дөнгөж цоолсон чихэнд хамгийн тохиромжтой металл нь 925 сорьцтой мөнгө мэт санагдавч үнэн хэрэгтээ мөнгө исэлд ордог учир тохиромжгүй юм.
  • Харшил үүсгэхгүй металл нь зэвэрдэггүй ган төмөр бөгөөд түүгээр персингийн зүүг хийдэг. Гэхдээ хурдан эдгэхэд ямар ч хольцгүй цэвэр никель сайн нөлөөтэй гэдгийг санаарай.

Эхний ээлжинд урвалд ордоггүй материалаар хийсэн бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй бөгөөд үүнд титан, полимер зэрэг багтана. Гэхдээ энэ төрлийн метал нь амархан эвдэрдэг учир ойр ойрхон солих шаардлагатай болдог.

Дөнгөж хийсэн персингт алт, мөнгөн эсвэл ган төмрөөр хийсэн ээмэг зүүх хэрэгтэй

3 Ямар ч загварын ээмэг зүүж болно

Бодит  байдал дээр гоёл чимэглэлийн дэлгүүрт худалдаалагддаг эдлэлүүд шинээр хийсэн персингт тохиромжгүй байдаг.

  • Энэ төрлийн гоёл чимэглэл нь төрөл бүрийн хийцтэй, сийлбэр ихтэй байдаг бөгөөд завсарт нь нян, шүүс хуримтлагдаж арьсыг үрэвсүүлэх магадлалтай.
  • Харин персингт зориулагдсан чимэглэлүүд тэдгээрийг бодвол илүү гөлгөр байхаас гадна сийлбэр багатай байдаг. Заримдаа персинг хийлгэсэн тохиолдолд хавдар үүсэх магадлалтай байдаг учир гоёл чимэглэлээ зөв сонгож авах хэрэгтэй шүү.

Ямар ч загварын ээмэг зүүж болно

4 Ээмгээ үргэлж хөдөлгөх хэрэгтэй

Энэ бол персинг хийлгэхээр шийдсэн хүнд өгч буй хамгийн буруу зөвлөгөө юм.

  • Чихээ цоолчихоод эдгээгүй байхад нь ээмгийг үргэлж хөдөлгөх нь цоолсон нүхийг үрэвсүүлэх магадлалтай байдаг. Тиймээс мэргэжлийн хүмүүс персинг хийлгэснийхээ дараа цагирган ээмэг зүүх хэрэггүй гэж зөвлөдөг. Учир нь цагирган ээмэг үргэлж хөдөлдөг шүү дээ.
  • Персингийг үргэлж цэвэрлэх шаардлагатай бөгөөд маш болгоомжтой цэвэрлэх нь чухал.

Ээмгээ үргэлж хөдөлгөх хэрэгтэй

5 Ус төрөгчийн хэт исэл — Хамгийн шилдэг цэвэрлэгээ болно

  • Ус төрөгчийн хэт ислийг шархан дээр асгах үед шарх буцалж, бохирдол нь гадагш гарч ирдэг. Гэхдээ эрдэмтэд одоог хүртэл ус төрөгчийн хэт исэл нь шархны түргэн эдгэрэлтэд нөлөөлдөг  эсэхийг шалгаж байгаа аж. 
  • Хамгийн шилдэг ариутгалын бодист хлоргексидин, этанол, повидон- йод багтдаг. Энэ жагсаалтад перекис байхгүйг анзаараарай.
  • Дээр дурдсан ариутгалын бодисуудаас дөнгөж хийсэн персингт хлоргексидиныг л хэрэглэж болно. Шүдний эмнэлэгт ихээр хэрэглэдэг учир амны персингт ч ашиглах боломжтой. Заримдаа уг бодисоор амаа зайлах нь шүдийг шарлуулдаг боловч эмчилгээний дараа өнгө нь эргэж сэргэх болно.
  • Персинг хийлгээд хэсэг хугацааны дараа ариутгалын бодисоо натрийн хлоридаар солих боломжтой. Үүнээс  гадна гэртээ ч энэхүү уусмалыг бэлдэж болно. Үүнд: 1\8-1\4 цайны халбага далайн иоджуулаагүй давс болон 250 мл цэвэр усыг ашигладаг. Давсны концентрацыг нэмэгдүүлэх хэрэггүй.

Ус төрөгчийн хэт исэл — Хамгийн шилдэг цэвэрлэгээ болно

6 Персинг — Өвддөг үү?

Персинг хийлгэхэд өвдөх үгүй нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Нэг хэсэг нь маш их өвдөлт мэдэрдэг бол зарим нь огт тоодоггүй.

  • Өвчин бага мэдрүүлдэг хэсэг нь зөөлөн арьстай газрууд байдаг. Жишээлбэл: Чих, хүйс гэх мэт
  • Харин өвдөлт их мэдрүүлдэг хэсэг нь мэдрэлийн эс ихтэй газрууд буюу хөмсөг, уруул, хэл, мөгөөрс байдаг.
  • Мөн зузаан мөгөөрс цоолуулах үед таагүй мэдрэмж төрдөг.
  • Мэдээж бусад эмзэг хэсгээ цоолуулахад маш их өвдөлт мэдрэх нь ойлгомжтой.

Персинг — Өвддөг үү?

7 Ээмгээ тайлчихвал нүх нь амархан битүүрдэг

Энэ нь худал ойлголт бөгөөд хүн бүрийн арьсны нөхөн төлжих явц өөр өөр байдаг.

  • Зарим хүмүүсийн цоолсон нүх 1 жилийн дотор л битүүрдэг бол заримынх нь түүнээс ч удаан байсаар л байдаг.
  • Хэрвээ та персингээсээ салахыг хүсэж байвал нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй тосон түрхлэг түрхэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь таны персингийн нүхийг хурдан битүүрүүлнэ гэсэн үг биш. Зарим тохиолдолд, ялангуяа хүнд гоёл чимэглэл сонирхдог хүмүүс мэс заслын эмчид ч хандах хэрэгтэй гардаг.

Ээмгээ тайлчихвал нүх нь амархан битүүрдэг

8 Персинг- Зөвхөн өсвөр настнуудын сонирхол

Ихэнх хүмүүс “Персинг” гэдэг үгийг өсвөр настнуудтай холбож ойлгодог.

  • Персингтэй хүмүүс ажилд ороход асуудалтай байдаг учир ихэнх залуус персингээ авах хэрэгтэй болдог. Жишээлбэл: Уруулын персингтэй банкны ажилтан, хамартаа ээмэгтэй эмч гэх мэт хүмүүсийг харж байгаагүй л биз дээ. Тэд үйлчлүүлэгчтэй харьцаж ажилладаг учир персинг хориотой байдаг.
  • 2014 онд 194 оюутан болон 95 ажилтанд “Хэрвээ та ажил олгогч байсан бол ямар төрлийн хүн авах байсан бэ?” гэх судалгааг явуулжээ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь нүүрэн дээрээ ямар ч персинггүй хүмүүсийн зургийг өгсөн бол үлдсэн нь уруул  эсвэл  хөмсгөн дээрээ персингтэй хүний зургийг өгсөн аж. Персингтэй хүмүүс маш бага үнэлгээ авсан бөгөөд тэд бусдын нүдэнд хүйтэн харагдаж байсан гэнэ.

Персинг- Зөвхөн өсвөр настнуудын сонирхол

9 Хэлээ цоолсон хүмүүс ярихдаа муу байдаг

  • Мэдээж, дөнгөж персинг хийлгэсний дараа хэсэг хугацаанд ярихад төвөгтэй байх болно. Учир нь хэл хавдаж, өвддөг учир таны яриаг хязгаарлана. Харин эдгэсний дараа уг асуудал арилдаг гэнэ.
  • Энэ төрлийн персинг нь шүдэнд муугаар нөлөөлдөг бөгөөд шүдийг үүрүүлэх магадлалтай. Тиймээс та муу шүдтэй бол персингээс хийлгэх хэрэггүй. Мөн таны шүд цоорсон бол хэлэн дээрх нүх үрэвсдэг. Та эрүүл шүдтэй ба персинг хийлгэхээр шийдсэн бол ээмгээрээ шүдээ цохиж болохгүй гэдгийг санаарай. Шүдний эмч нар орой унтахынхаа өмнө ээмгээ тайлахыг зөвлөдөг.
  • Үүнээс гадна мэргэжилтнүүд хэлний үзүүрт хөндлөн персинг хийхээс татгалзаж байгаа аж. Энэ нь хэл ярианд төдийгүй, шүдэнд муугаар нөлөөлдөг байна.

Хэлээ цоолсон хүмүүс ярихдаа муу байдаг

10 Жирэмсэн байсан ч хүйсний ээмгээ авахгүй байж болно

Энэ нь тухайн эмэгтэйн биеийн онцлогоос хамаарна.

  • Хэрвээ танд саад учруулахгүй байвал ээмгээ үлдээх боломжтой. Энэ үед төмөр биш харин чанартай хуванцар ээмгийг сонгосон нь зүгээр юм. Учир нь энэ төрлийн материал гэдэсний хэлбэрт  зохицож болдог.
  • Харин хүйс тань наашаа товойж гарч ирсэн бол ээмгээ тайлж авсан нь хамгийн зөв сонголт байх болно.

Жирэмсэн байсан ч хүйсний ээмгээ авахгүй байж болно

11 Хөхөн дээрээ персингтэй байсан ч хүүхдээ хөхүүлж болно

Нэг талаас хөхний персингтэй ээжүүд хүүхдээ хөхүүлж чаддаг хэдий ч сөрөг талуудыг мартаж болохгүй.

  • Сүүний гарцад нөлөөлж мэдрэлийг гэмтээх магадлалтай.
  • Жирэмсэн эсвэл хөхүүл үедээ персинг хийлгэх хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Жирэмсэн үед бие организм маш мэдрэмтгий, эмзэг байдаг учир дутуу төрөх магадлалтайгаас гадна хэрэглэж болох эм бараг байдаггүй.
  • Хэрвээ та ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол хөхөндөө персинг хийлгэх хэрэггүй. Учир нь 6-12 сарын хугацаанд бүрэн эдгэх болно.
  • Хүүхдээ хөхнөөс гаргаснаас 3 сарын дараа буюу таны бие организм хуучин хэвэндээ орох үед л хөхний персинг хийлгэж болно.
  • Харин та төрөхийнхөө өмнө персинг хийлгэсэн бол хүүхдээ хөхүүлж байх явцдаа ээмэг зүүхгүй байх хэрэгтэй гэж  мэргэжилтнүүд үздэг. Зарим бүсгүйчүүд зөвхөн хүүхдээ хөхүүлэхдээ л ээмгээ тайлдаг бөгөөд энэ тохиолдолд гарын ариун цэврээ маш сайн сахих ёстой байдаг.
  • Үүнээс гадна хөхний персинг хийлгэсэн үед сүү ихээр гоождог гэсэн ойлголт бий. Хэрвээ та сүү багатай бол энэ нь сайн байж болох ч сүү ихтэй бол хүүхдэд тань маш хэцүү байх магадлалтай.

Хөхөн дээрээ персингтэй байсан ч хүүхдээ хөхүүлж болно

12 Хүүхдийн чихийг эрт цоолсон нь зүгээр

Хүүхдийнхээ чихийг хэзээ цоолох нь тухайн эцэг, эхийн л асуудал билээ. Зарим нь хүүхдээ нярай байхад нь цоолох зүгээр гэж боддог бол зарим нь жаахан хүүхдийн чихэнд ээмэг зохихгүй гэж үздэг. Хүүхдийн чихийг эрт цоолох үед дараах асуудлууд тулгардаг.

  • Жаахан хүүхдэд чихээ оролдож, ээмгээ зулгааж болохгүй гэдгийг сайтар ойлгуулах боломжгүй учир чих цоолсны дараа үрэвсэх магадлалтай.
  • Мөн хүүхэд тань ээмгээ тайлж, ам эсвэл хамартаа хийх аюултай.
  • Хүүхэд чихээ цоолуулж байхдаа хүүхэд хөдөлгөөнгүй байж чаддаггүй учир хоёр чихнийх нь нүх өөр болох магадлалтай. Насанд хүрээд хүүхэд тань чихээ дахиад цоолох уу эсвэл хоёр өөр нүхтэй явах уу гэсэн сонголтыг хийх хэрэгтэй болно гэсэн үг юм.

Хүүхдийн чихийг эрт цоолсон нь зүгээр

13

Хэрвээ та зөвхөн чихний персинг хийлгэх гэж байгаа бол танд олон сонголт байгаа гэдгийг санаарай.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()