Европ дахь бидний мэдэхгүй 15 гайхамшиг

Та энэхүү нийтлэлийг уншсанаар Европын талаарх шинэ ертөнцийг өөртөө нээж болох юм. Учир нь бид хүмүүсийн тэр бүр онцлоод байдаггүй 15 гайхалтай газрыг дурдахаар бэлдлээ. Та аялалд гарахыг хүсдэг ч хаашаа очихоо мэдэхгүй байвал наашаа анхаарлаа хандуулаарай. Бид танд үлгэрийн мэт санагдах, үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна.

Европ дахь бидний мэдэхгүй 15 гайхамшиг
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

15 Кравис, Босни Герцеговина

Дэлхийн бөмбөрцөг дээр үзэж сонирхох гайхамшигт газар олон байдаг. Таны заавал очих ёстой газрын жагсаалтын хамгийн дээр нь  Ниагарагийн хүрхрээ хэрэгтэй шүү. Зуны улиралд энэхүү 25 метрийн өндөртэй хүрхрээнд зочлох нь танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно.

Кравис, Босни Герцеговина

14 Динант, Белги

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй Динант нь сэтгэл татам жижигхэн байшингуудтай бөгөөд та жилийн аль ч улиралд зочилсон гайхалтай сайхан байх болно. Динант нь саксфон хөгжмийг зохион бүтээсэн Адольф Саксын өлгий нутаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс та хөгжимд дурлагч бол Динантыг зориорой. Мөн ууланд авирах сонирхолтой хүмүүс тэнд очсоноор 2000 километрийн зам туулан, чөлөөтэй аялах боломжтой.

Динант, Белги

13 Скай арал, Шотланд

Энэ арлыг “Өөр ертөнц” гэх хоёрхон үгээр тодорхойлж болно. Скай арал нь маш үзэсгэлэнтэй бөгөөд онгон дагшин хэвээр үлдсэн Английн цөөн газруудын нэг юм. Арлын ихэнх хэсгийг маш том чулуулгууд эзэлдэг ба яг л танд уран зөгнөлт зохиол дотор орчихсон мэт ер бусын сэтгэгдэл төрүүлэх болно.

Скай арал, Шотланд

12 Civita di Bagnoregio, Итали улс

Civita di Bagnoregio бол дундад зууны үеийн сэтгэл татам хот билээ. Тус хотод 10 орчим хүн л амьдардаг тул “Мөхөж буй хот” хэмээн нэрлэгддэг. Гэсэн ч үүнээс үл шалтгаалан маш олон тооны жуулчид өндөр толгод дээр нь гарахаар жил бүр зорьж очдог байна.

Civita di Bagnoregio, Итали улс

11 Бохинь (Bohinj), Словени

Бохинь бол Словенийн үл мэдэгдэх нууцлаг, хачирхалтай бүс нутаг юм. Тиймдээ ч очсон зочдодоо маш сэтгэл татам, гайхалтай мэдрэмж төрүүлдэг билээ. Жулианын Альпийн нурууны зүрхэн хэсэгт байрлах Бохиньд Словений хамгийн том нуур болох Бохинь нуур байдаг юм.

Бохинь (Bohinj), Словени

10 Файал, Португал

Англичуудын дунд “Цэнхэр арал” гэдгээрээ танигдсан Файал арал нь Атлантын далай дахь галт уулын тогтоцтой газар зүй болох "Azores"-ийн нэг хэсэг юм. Үзэсгэлэнт байгаль болон өхөөрдөм цэнхэр байшингуудаараа алдартай тус арал дээр 15000 орчим хүн амьдардаг. Хэрэв та далайн эрэг дээр цагийг зугаатай өнгөрөөхийг хүсэж байвал энэ газар хамгийн тохиромжтой юм.

Файал, Португал

9 Пиран, Словени

Хэрвээ та аяллын зураг авахаар шийдсэн гэрэл зурагчин бол Пираныг зорихыг зөвлөж байна. Учир нь Пираны өнцөг булан бүр нь зурган дээр маргаангүй сайхан гардаг. Мөн Европын хамгийн сэтгэл татам цөөн хотуудын нэг билээ. Тэнд таныг баялаг түүх, соёл, маш найрсаг хүмүүс хүлээж байгаа.

Пиран, Словени

8 Албэробэлло, Итали

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сан, Албэробэллог шовгор дээвэртэй байшингуудаар нь онцлон тэмдэглэсэн байдаг. Тус байшингуудыг Апулиагийн өндөрлөг бүсээс гаргаж авсан шохойн чулуугаар барьжээ. Та энэ тосгонд очсоноор архитектурын сонирхолтой шийдэл бүхий байшингуудыг харж, нүдээ хужирлах боломжтой.

Албэробэлло, Итали

7 Метеора, Грек

Метеора гэдэг нь “Тэнгэр дээр, диваажингийн доор” гэх утгатай үг аж. Грекчүүд үнэхээр оновчтой нэрлэжээ. Учир нь энэ газар яг л үүлэн дунд хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн Метеора нь Грекийн Дорнод Ортодоксын сүм хийдийн хамгийн том гол цогцолборуудын нэг юм. Тиймдээ ч энэхүү архитектурын хосгүй түүхэн газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн байдаг.

Метеора, Грек

6 Лугано, Швейцар

Лугано бол сэтгэл сэргээж, нүд баясгам газар билээ. Цэцэрлэгт хүрээлэн бүхий жижиг хот, үзэсгэлэнт цэцэгстэй хотхонууд, ер бусын барилга байшингууд гэх мэтчилэн үзэж харах зүйл ихтэй. Та тэнд жижиг завь түрээсэлж байгалийн сайхныг тольдох боломжтой. 

Лугано, Швейцар

5 Синтра, Португал

Синтра бол Европын өөр хаана ч байхгүй романтик "аура"-тай хот юм. Тийм ч учраас уг хотод олон зохиолч, яруу найрагчдын онгод орж гайхалтай бүтээлүүдээ туурвисан байдаг. Та ч мөн романтизмын нийслэл гэгддэг тус хотыг зориод үзээрэй. Синтра нь чулуулаг өндөр уулс, үзэсгэлэнт далайн дунд сүндэрлэдэг ба барилга байгууламж, тансаг хоолоороо жуулчдыг ихэд татдаг байна.

Синтра, Португал

4 Лофотан, Норвеги

Лофотан нь томоохон газар нутагт байрлах бүлэг арлуудын нэгдэл юм. Мөн Норвегийн үзэсгэлэнт тундр дунд байрладаг тул анх очиход танд гүн сэтгэгдэл үлдээж чадна. Арлуудын эгц цавчим хад нь далайгаас гарч ирж буй хүчирхэг луу мэт харагддаг. Энэ мэтчилэн үгээр зүйрлэмгүй газрууд таныг угтах болно.

Лофотан, Норвеги

3 Котор, Монтонегро

Хэрэв та "Lovćen" хэмээх өндөр, цавчим хясаа бүхий уулыг даван гарч чадвал Котор гэх баялаг түүх соёлтой, амтат хоол, найрсаг хүмүүстэй жижигхэн хотод хүрэх болно. Энэ сайхан газрыг харахаар өөрийгөө сориход бэлэн үү?

Котор, Монтонегро

2 Рондо, Испани

Рондогийн ард түмэн дундад зууны үед шулам гэж үзсэн эмэгтэйчүүдээ алдарт "Puente Nuevo"-гийн гүүрнээс шиддэг байжээ. Харин одоо аймшигт түүх ард хоцорч, тус гүүр жирийн нэг гарцын зориулалтаар ашиглагдах болсон. Рондо хот нь толгой эргэм өндөрт орших ба Испанийн анхны бух тулаан явагдаж байсан хот юм. Тийм ч учраас өдгөө соёлын өвийн өлгий нутаг хэмээн зарлагдсан байдаг. Мөн түүхэндээ олон үндэстэн Рондо хотод оршин байсан гэдэг. Тэр дундаас Ромчууд, Арабууд, Финикүүд, Кельтүүдийг дурдаж болно.

Рондо, Испани

1 Кижи, ОХУ

Оросын энэхүү үзэсгэлэнт газрыг маш онцгой гэж тодорхойлж болох юм. Кижи арал нь Онег нуурын 1600 арлаас хамгийн их жуулчин хүлээж авдаг нь бөгөөд үүний нууц нь тэнд Харри Поттер дээр гардагтай тун адилхан сүм байдаг юм. Тус бөмбөгөр оройтой сүрлэг сүм нь Оросын хамгийн үнэ цэнэтэй бүтээн байгуулалтын нэг билээ.

Кижи, ОХУ

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()