Алдартнууд сүйт бүсгүйдээ хэрхэн гэрлэх санал тавьсан бэ?

Дэлхийн гэрлэх саналын өдөр болсонтой холбогдуулан алдартнууд сүйт бүсгүйчүүддээ хэрхэн гэрлэх санал тавьсан талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. Тэдний түүхүүд бараг л романтик кино шиг уярам учир таны сэтгэл санааг дээшлүүлнэ гэдэг бид итгэлтэй байна.

Алдартнууд сүйт бүсгүйдээ хэрхэн гэрлэх санал тавьсан бэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Жорж, Амал Клуни нар

Жүжигчин Жорж Клуни (George Clooney)-гийн гэрлэх саналыг романтик-комеди төрлийн кино шиг байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр гэрлэх санал тавих гэсэн боловч найз бүсгүй Амал нь байрандаа тогтож суухгүй их л завгүй ажилтай байсан гэнэ. Тиймээс тодорхой хугацаанд хүлээсний эцэст Клуни Амалын анхаарлыг татмагцаа шууд л хажуудах лаагаа асааж, гэрлэх санал тавьсан байна. Харин Амал их завгүй нааш цааш гүйж байгаад гэнэтхэн найз залуугаа хайрцагтай бөгж барин өмнө нь сууж байхыг харжээ.

Жорж, Амал Клуни нар

2 Эва Лонгория, Хосе Антонио Бастон нар

Эва Лонгория (Eva Longoria) найз залуутайгаа Дубай хотоор аялах үеэр Бастон цөлд маш гайхалтай орчин бүрдүүлэн, гэрлэх санал тавьжээ. Телевизийн гүйцэтгэх захирал тэрээр цөлийн элсэн манхан дунд Перс хивс, гоёмсог дэрэн чимэглэл бүхий романтик орчин бүрдүүлэн, бадмаараг бөгж өгөн гэрлэх санал тавьсан нь хайртай бүсгүйг нь ихэд догдлуулсан байна.

Эва Лонгория, Хосе Антонио Бастон нар

3 Жизель Бюндхэн Том Брэди нар

Тамирчин Том Брэди (Tom Brady) 2008 онд супермодел найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд "NFL"-ийн улирлын бүх тоглолтоо цуцалжээ. Тэрээр зул сарын орой Бюндхенийг оргилуун дарс, цагаан сарнайгаар чимэглэсэн тийрэлтэт усан онгоцоор зугаалуулсан байна. Энэ үедээ Брэди маш романтикаар гэрлэх санал тавьсан бөгөөд хамгийн гайхалтай нь Жизелийн эцэг эх нь охиныхоо дурсгалт мөчийн гэрч болохоор хүрэлцэн ирсэн байжээ.

Жизель Бюндхэн Том Брэди нар

4 Уилл ба Жада Пинкетт Смит

Магадгүй энэ жагсаалтын хамгийн энгийн гэрлэх санал бол жүжигчин Уилл Смит (Will Smith)-ийнх байх. Учир нь түүний гэрлэх санал ямар ч төлөвлөгөөгүй явагдсан бөгөөд энэ нь тус үйл явдлыг улам ч романтик болгоход хүргэсэн байна. Тэрээр хэлэхдээ “Бид хоёр зүгээр л орон дээрээ унтахаар хэвтэж байсан. Тэгээд би түүн рүү хараад “Хоёулаа гэрлэх үү” гээд л хэлчихсэн. Ямар ч төлөвлөгөөгүйгээр шүү. Бүр бөгж ч бэлдээгүй байсан. Гэсэн ч тэр минь зөвшөөрсөн” хэмээн "People" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Мөн тэрээр “Бидний амьдралын хэв маяг ихэнх хүмүүсийнхээс өөр тул тэдэнд хачин санагдаж магадгүй. Гэвч бидний хувьд энгийн байдал гэдэг үнэт зүйл маань байдаг юм” гэжээ.

Уилл ба Жада Пинкетт Смит

5 Жюлиана ба Билл Ранцис нар

Америкийн бизнесмэн Биллийн сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан түүх маш сэтгэл хөдөлгөм юм. Тэрээр саналаа тавихдаа нисдэг тэрэг, оргилуун дарс, найз бүсгүйнхээ дуртай пицца зэргээр сюрпериз барьжээ. Хосууд нисдэг тэргээр үзэсгэлэнт Чикаго хотыг дээрээс нь тольдож байх гайхалтай мөчид Билл Жюлианагаас өөртэйгөө гэрлээч гэж гуйсан байна.

Жюлиана ба Билл Ранцис нар

6 Двэйн Вейд Габриел Юнион нар

"NBA"-ийн сагсан бөмбөгийн тамирчин Двэйн Вейд (Dwayne Wade)-ийн гэрлэх санал нь зөвхөн түүний оролцоо биш, гэр бүлийнх нь хамтын ажиллагаа байжээ. Тодруулбал, Вейд гурван хүүдээ “Бидэнтэй гэрлээч” гэх үгтэй самбар бариулан санал тавихад, жүжигчин Габриел Юнион тэдэнд үгүй гэж хэлж чадаагүй нь мэдээж юм.

Двэйн Вейд Габриел Юнион нар

7 Меган Маркел, хунтайж Харри нар

Хунтайж Харри болон Меган нар "Ina Garten" гэх тансаг эдлэндээ, хамтдаа оройн зоог барьж байх үед хунтайж гэрлэх санал тавьжээ. Харри хунтайж хоол хийх үеэрээ, ширээнд суух мөчийг хүлээж тэсэлгүй, өвдөг дээрээ сөхөрч Меганаас гэрлэхийг гуйсан байна.

Меган Маркел, хунтайж Харри нар

8 Ким Кардашиан, Канье Уэст нар

Хамгийн их хөрөнгө мөнгө цацсан хурим хийснээрээ олны ярианы сэдэв болоод байсан хосууд одоо аль хэдийн гурван хүүхдийн эцэг эх болжээ. Тэгвэл тэдний энэ гайхалтай амьдрал Каньегийн гэрлэх саналаас эхэлсэн юм. Тэрээр Ким Кардашиан (Kim Kardashian)-ны 33 насны төрсөн өдрөөр цэнгэлдэх рүү аваачин, 15 каратын сүйн бөгжөөр бэлэг барьж, онооны самбар дээр “Надтай гэрлээч” гэх бичиг гарган, бүх гэр бүл, найзуудынх нь өмнө гайхалтай гэрлэх санал тавьсан байна.

Ким Кардашиан, Канье Уэст нар

9 Жое Манганило, Софиа Вергара нар

Жүжигчин Жое Манганило (Joe Manganiello) өөрийн сүйт бүсгүйгээр Колумб гаралтай, үзэсгэлэнт жүжигчин Софиа Вергара (Sofia Vergara)-г сонгожээ. Тиймээс түүний хувьд хамгийн хэцүү зүйл нь Колумб найз бүсгүйдээ зориулж, испани хэлээр гэрлэх санал тавих байлаа. Жое саналаа тавихдаа “Vergara Eres mi todo” буюу “Вергера чи миний бүх зүйл” хэмээн хэлжээ. Романтик биш гэж үү?

Жое Манганило, Софиа Вергара нар

10 Нейл Патрик Харрис, Дэвид Буртка нар

2007 онд жүжигчин Дэвид Буртка (David Burtka) жүжигчин Нейл Патрик (Niel Patrick Harisson)-д энгийн хэрнээ, сэтгэл хөдөлгөм гэрлэх санал тавьсан байна. Тодруулбал, тэд нэгэн үйл ажиллагаанд хамт оролцоод буцах замдаа, Буртка гэнэт жолоогоо эргүүлэн, Нейлтэй анх уулзаж байсан гудамжиндаа очжээ. Тэгээд машинаас буун өвдөг дээрээ сөхрөн, гэрлэх санал тавьсан байна.

Нейл Патрик Харрис, Дэвид Буртка нар

11 Эмми Росум, Сэм Эсмейл

Кино зохиолч Сэм Эсмейл (Sam Esmail) хайртай бүсгүйдээ маш өвөрмөц маягаар гэрлэх санал тавихаар төлөвлөжээ. Тодруулбал, тэд хамтдаа амралтын өдөр бүр "The New York Times" сонины “Хайрын түүх” буланг алгасалгүй уншдаг байна. Тиймээс Эсмейл тус буланд жүжигчин Эммигээс нууцаар, өөрсдийн хайрын түүхээ хэвлүүлжээ.

Ингээд гэртээ амарч байхдаа Эммигээс хайрын түүх буланг өөрт нь уншиж өгөөч гэж гуйсан байна. Гэтэл Эмми “Би ваннатай усанд хэвтэнгээ дарс уух гэж байна. Хэрвээ чи үнэхээр сонсмоор байвал ванны өрөөнөөс уншаад өгье гэжээ”. Ингээд тэрээр ванн дотор хэвтэнгээ сониноос өөрсдийн хайрын түүхийг уншиж дуусахад, Эсмейл өвдөг дээрээ сөгдөн гэрлэх санал тавьжээ.

Эмми Росум, Сэм Эсмейл

12 Максим Чмерковски, Пета Мургатроед нар

Бүжгийн хатан хаан найз бүсгүйдээ тайзан дээр гэрлэх санал тавихаас илүү зүйл байна гэж үү? Тиймдээ ч Америкийн алдарт бүжигчин Чмерковски тайзан дээр бүжиглэх байх үедээ, хамтрагч найз нөхөд болон үзэгчдийнхээ өмнө хайртай бүсгүйдээ маш романтик гэрлэх санал тавьжээ.

Максим Чмерковски, Пета Мургатроед нар

13 Пинк, Кари Харт

Аливаа тогтсон дүрэм журам, уламжлалд баригдахыг хүсдэггүй поп од Пинк (P!NK), мотоциклын уралдааны тамирчин найз залуудаа өөрөө гэрлэх санал тавихаар шийдсэн байна. Тэрээр Хартын тэмцээний үеэр хажуугийн шугамын ойролцоо зогсож, Хартыг явж өнгөрөх үеэр “Надтай гэрлээч” гэх бичигтэй цагаан самбар өргөжээ. Харт хоёр дахь тойрог дээрээ ирээдүйн эхнэрээ очиж үнсэхийн тулд тэмцээнээ орхисон байна.

Пинк, Кари Харт

14 Кейт Миддлтон, ханхүү Уильям нар

Хааны гэр бүлийнхэн гэрлэх саналаа маш сүр дуулиантай, өвөрмөцөөр тавьдаг билээ. Энэ ёсоор, ханхүү Уильям Африкийн Кенид явж байх үедээ гэрлэх саналаа тавьсан байна. Тэрээр Диана гүнжийн индранил болон алмазан сүйн бөгжийг хайрт бүсгүйдээ өгчээ.

Кейт Миддлтон, ханхүү Уильям нар

15 Жон Стамос, Каитлин Мак Хю нар

Жүжигчин Мак Хю (Caitlin McHugh) бол "Disney" улаан фен юм. Тиймдээ ч жүжигчин Жоны гэрлэх санал тавих газар нь зайлшгүй "Disney land" эсвэл "Disney World" нарын нэг байх нь мэдээж юм. Ингээд жүжигчин Жон Диснейн кинонуудын хамгийн романтик хэсгүүдийг түүвэрлэн, монтажлаад, хайрт бүсгүйдээ үзүүлж, төгсгөлд нь өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан байна.

Жон Стамос, Каитлин Мак Хю нар

16 Сиара, Рассел Уилсон нар

Америк хөл бөмбөгийн тамирчин Уилсоны гэрлэх санал нь дуучин Сиара (Ciara)-д маш гайхалтай санагджээ. Тэрээр эхлээд Сиараг аяллын компани дээр дагуулан очоод, 30 гайхалтай газраас сонголт хийлгүүлсэн байна. Сиара Уил, Кейт нарын бал сараа өнгөрүүлсэн Сейшель арал улс дахь онцгой газрыг сонгожээ. Гэвч хамгийн гайхалтай гэнэтийн бэлэг нь Уилсон хувийн арал дээр, галын дөлний урд мөн нар жаргаж буй үзэсгэлэнт агшинд, өвдөг дээрээ сөхрөн гэрлэх санал тавьсан байна. Сиарагийн сэтгэл маш их хөдөлж, тэр дороо л зөвшөөрчээ.

Сиара, Рассел Уилсон нар

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()