Та бидний сайн мэдэх алдартай брендүүдийг хэн үүсгэн байгуулсан бэ?

2019-03-25, 15:05
2,261

Нэрд гарсан хэдий ч олны нүдэнд гарахыг хүсдэггүй хүн олон бий. Тэдгээр хүмүүс ихэвчлэн томоохон брэндийн үүсгэн байгуулагч нар юм уу, загвар зохион бүтээгч нар байдаг нь сонирхолтой. Энэ үүднээс бид нэр алдар нь олонд түгсэн ч хүмүүсийн өмнө төдийлөн ил гарч ирдэггүй хүмүүсийн тухай хүргэж байна. 

Та бидний сайн мэдэх алдартай брендүүдийг хэн үүсгэн байгуулсан бэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Марк Жэйкобс (Marc Jacobs), 55

Марк Жэйкобс бол өөрийн нэрээр нэрлэсэн загварын брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий загвар бүтээгч юм. Тэрбээр өдгөө дэлхийн шилдэг загвар зохион бүтээгч нарын нэгт зүй ёсоор тооцогддог болжээ. 

Марк Жэйкобс (Marc Jacobs), 55

2 Кристиан Луибутин (Christian Louboutin), 56

Кристиан Луибутин "Chanel", "Yves Saint Laurent" зэрэг томоохон брэндүүдэд ажиллаж байгаад 27 жилийн өмнө өөрийн гэсэн загварын брэндийг байгуулахаар шийджээ. Одоо үед хүн бүр "Louboutin" брэндийг мэддэг болсон нь түүний амжилтыг илтгэнэ. 

Кристиан Луибутин (Christian Louboutin), 56

3 Майкл Корс (Michael Kors), 59

Майкл Корс дэлхийн хамгийн амжилттай яваа эмэгтэйчүүдийн гоёлын брэндийн эзэн юм. 

Майкл Корс (Michael Kors), 59

4 Том Хилфигер (Tommy Hilfiger), 67

Том Хилфигер анх өөрийн гэсэн бэлэн хувцасны дэлгүүрийг нээгээд дампуурч байсан ч шантралгүй хөдөлмөрлөсөөр дэлхийн хамгийн том брэндүүдийн нэгийг байгуулж чаджээ. 

Том Хилфигер (Tommy Hilfiger), 67

5 Кристиан Лакруа (Christian Lacroix), 67

Кристиан Лакруа Парим хотын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байхдаа өөрийн гэсэн загварын брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгчдийн нэг болжээ. 

Кристиан Лакруа (Christian Lacroix), 67

6 Мучиа Прада (Miuccia Prada), 69

Алдарт "Prada" брэндийн үүсгэн байгуулагчийн ач охин Мучиа Прада өөрийн компанийг удирдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. 

Мучиа Прада (Miuccia Prada), 69

7 Жимми Чу (Jimmy Choo), 70

11 настайгаасаа гутал хийж эхэлсэн Жимми Чу 22 настайдаа анхныхаа гутлын дэлгүүрээ нээж байсан бөгөөд өдгөө тэрбээр дэлхийн загварын ертөнцийн томчуудын нэг болж чаджээ. 

Жимми Чу (Jimmy Choo), 70

8 Ёожи Ямамато (Yoji Yamamoto), 75

Ёожи Ямамато анх хууль ч болохоор суралцаж байсан ч өөрийнхөө хүсэлд хөтлөгдөн загвар зохион бүтээгч болсон байна. 

Ёожи Ямамато (Yoji Yamamoto), 75

9 Калвин Клайн (Calvin Klein), 76

Калвин Клайн олон брэндүүдэд загвар зохион бүтээгч хийж байгаад 1980-аад онд өөрийнхөө брэндийг үүсгэн байгуулсан юм. Тэрбээр өдгөө дэлхийн хамгийн нөлөө бүхий загвар зохион бүтээгчдийн нэг болсон. 

Калвин Клайн (Calvin Klein), 76

10 Маноло Бланик (Manolo Blanik), 76

Тансаг зэрэглэлийн гутал зохиогч Маноло Бланик бол "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан цөөн хэдэн эрчүүдийн нэг юм.

Маноло Бланик (Manolo Blanik), 76

11 Роберто Кавали (Roberto Cavalli), 78

Загвар зохион бүтээгч Роберто Кавали Парист 1985 онд анхныхаа дэлгүүрийг нээж байсан бөгөөд өдгөө эмэгтэйчүүдийн хувцасны салбарт тэргүүлэгчдийн нэг болсон байна. 

Роберто Кавали (Roberto Cavalli), 78

12 Кэнзо Такада (Kenzo Takada), 80

"Kenzo" брэндийн үүсгэн байгуулагч Кэнзо Такада нь эрчүүдийн хувцасны салбарт хувьсгал авчирсан хүн юм. 

Кэнзо Такада (Kenzo Takada), 80

13 Лучиана Бенеттон (Luciano Benetton), 83

14 настайдаа сургуулиасаа гарч хувцасны дэлгүүрт ажиллаж байсан Лучиана Бенеттон 21 настайдаа "Benetton Group" компанийг үүсгэн байгуулж байжээ. 

Лучиана Бенеттон (Luciano Benetton), 83

14 Пако Рабанне (Paco Rabanne), 85

"Givenchy", "Dior" зэрэг брэндүүдэд ажиллаж байсан Пако Рабанне 32 настайдаа өөрийн брэндийг үүсгэн байгуулжээ.

Пако Рабанне (Paco Rabanne), 85

15 Пиэр Кардин (Pierre Cardin), 96

Пиэр Кардин 21 настайдаа "Doir"-ийн ахлах загвар зохион бүтээгч болж байсан бөгөөд түүнээс 3 жилийн дараа өөрийн гэсэн брэндийг үүсгэн байгуулсан байна. 

Пиэр Кардин (Pierre Cardin), 96

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()