Сэтгэл санаагаа удирдах 7 энгийн арга

Бухимдал, сэтгэлийн дарамт нь хүнийг сэтгэл хөдлөлгүй болгон, бүтээлч байдлыг бууруулан, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Харин энэ бүхнийг хянаж, зохицуулж болдог гэдгийг та мэдэх үү? Үүний тулд маш энгийн хэдэн аргыг мэдэж байхад л хангалттай аж. АНУ-ын Йельийн Их сургуулийн судлаачид хэрхэн сэтгэл амар тайван байх тухай хариуг олжээ. Тэд хүний тархинд өөрийгөө хянах чадвар бий болгож бухимдлыг багасгах үүрэгтэй саарал эд тархинд байгааг олж илрүүлсэн юм. Ингэснээр дарамтыг бууруулж, бухимдлын эсрэг тархины дасгал эхэлнэ. Сэтгэлийн дарамт, бухимдлыг хянаж, тайвшран тархиа сэргээхэд тус болох долоон аргыг нэрлэж байна.

Сэтгэл санаагаа удирдах 7 энгийн арга
Гэрийн багштай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

"Бухимдал, сэтгэлийн дарамтаас ангижрах хамгийн шилдэг зэвсэг бол нэг аргыг нөгөөтэй хамт хослуулан хэрэглэх" Америкийн сэтгэл судлаач Уильям Жеймс.

 

1 “Үгүй”  гэж хэлж сур

“Үгүй” гэж хэлэх нь олон хүний хувьд хүнд сорилт байж болох ч энэ үгнээс айх хэрэггүй. Татгалзмаар л байгаа бол “Чадна гэж бодохгүй л байна”, гэх юм уу, “Би итгэлгүй байна” гэдэг үгнүүдээс ор тас татгалз. “Үгүй” гэдэг үг алив нэг зүйлд эргэлзэж байгаа атлаа хариуцаж аваад түүндээ бухимдаж, сэтгэлийн дарамтад орохоос өөрийг тань чөлөөлнө.

“Үгүй”  гэж хэлж сур

2 Өөрийгөө амраа

Технологийн дэвшлийн ачаар өнөөдөр бид байнгын холбоотой байх боломжтой болсон. Тайван амгалан байх өнөө үед их хэцүү болсон билээ.

Хэсэг хугацаанд өөрийгөө бүх зүйлээс холдуулж, харилцаа холбоогоо зогсоох нь сэтгэлийн дарамтаа хянах, амрахад тусалдаг. Утсаа унтрааж, олон нийтийн сүлжээнээс жаахан ч гэсэн ангид байх нь таны тайвширч, тархи тань амарна.

Амралтын өдөр электрон шуудангаа шалгахгүй алгасаж чадвал сэтгэлийн дарамтыг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс долоо хоногийнхоо цагийн хуваарьт ажил хэрэгтээ санаа зовохгүй байх цагийг тусгаарай.

Сэтгэл санаа тань таагүй байгаа бол тантай холбоо барих хамгийн бага магадлалтай үеийг сонгоод утсаа хаа. Энэ арга даа ажмаар дасаад, цагийг нь бага багаар нэмсээр, өөрийгөө тайван амар байлгах цагаа уртасга.

Өөрийгөө амраа

3 Тааламжгүй харилцаагаа саармагжуулах

Сэтгэлд нийц муутай, таагүй хүмүүстэй харилцах нь бухимдал, сэтгэлийн дарамт үүсгэдэг. Тэгэхээр тэдэнтэй харилцахдаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, удирдах хэрэгтэй. Ажил хэргийн хувьд тэдэнтэй харьцахаас аргагүй үе гарах үед ухаалаг байж, сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаа барь. Хэдийгээр та түүнд дургүй, тэр онцгүй зүйл ярьж байлаа ч гэсэн, та аль болох зөвшилцөлд хүрэх арга эрэлхийлээрэй.

Тааламжгүй харилцаагаа саармагжуулах

4 Гомдлоо бүү нуу

Та энэ хорвоо дээр ганцаараа биш гэдгийг санаарай. Бусад хүмүүс ч мөн адил уур бухимдалтай байгаа. Тэгэхээр юунаас болж хүнд гомдож байгаагаа бодож, өөрийгөө “цохь эсвэл зугт” гэсэн дэглэмд оруулан бие махбодио ч гэсэн тэмцэлдэх, эсвэл гомдол тээхээс зайлсхийхэд бэлтгэх хэрэгтэй. Хэрвээ та удаан хугацаагаар гомдол тээж байгаа бол энэ нь сэтгэл санаанд тань сөргөөр нөлөөлөн улмаар  бие организмд чинь таагүйгээр нөлөөлж эхэлнэ.

АНУ-ын Эмори Их сургуулийн судлаачид хүний сэтгэл санааны байнгын дарамт нь цусны даралтыг ихэсгэж зүрх судасны өвчин үүсгэдгийг олж тогтоосон байна. Гомдлоо сэтгэлдээ хэр удаан тээж  явна төдий чинээ бухимдаж, сэтгэлийн дарамтад орно. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий хүмүүс хүнд гомдохоос аль болох зайлсхийх хэрэгтэй.

Гомдлоо бүү нуу

5 Бясалгалаар хичээллэ

Өөрийгөө танихад оюун ухаанаа төвлөрүүлж өөрийгөө захирах хамгийн шилдэг арга бол бясалгал хийх юм. Бясалгал хийдэг хүмүүс ямар нэгэн зүйлд сатаарахгүйгээр аливаад бусдаас илүү төвлөрч чаддаг байна. Бясалгал хийх нь өөрийнхөө уур бухимдалтай тэмцэж өөрийгөө бүрэн удирдах мэдрэмж төрүүлдэг. Өөрийгөө танин мэдэх нь бодол санаа хоёрдох, таагүй сэтгэгдэл төрүүлэхээс сэргийлдэг юм шүү дээ. Бясалгал нь хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс тайвшрах, бүтээмжээ дээшлүүлэх хамгийн сайн арга юм.

Бясалгалаар хичээллэ

6 Аливааг өөдрөгөөр хар

Бид аливаа үйл явдлыг ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаалан сэтгэлийн зовнил үүсдэг. Тухайлбал, ажлын хурал цуглаан дээр даргын хэлсэн нэг шүүмжлэлийг бодохоосоо илүүтэй ингэж шүүмжлүүлснээр өөрийгөө хэрхэн хөгжүүлж чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулаад үзээрэй. 

Хэрэв та өөрийгөө хянаж чаддаг нэгэн бол нөхцөл байдлыг хөндлөнгөөс харахыг хичээгээрэй. Ингээд сэтгэлд тань нийцэхгүй, түгшүүр төрүүлж байгаа зүйлсийг жагсаагаад бод. Ингэхэд өөрийн тань сэтгэлийг зовниулж, дарамталж байгаа нэг юм уу, хоёр зүйлийг олж “харна”. Ингэснээр тухайн асуудлаа шийдвэрлэхэд ч амар болох юм шүү дээ.

Аливааг өөдрөгөөр хар

7 Дэмжлэг ав

Юм бүхнийг өөрөө амжуулах гэж оролдох нь сэтгэлд хүрэхгүй, тэгээд ч үр дүнгүй байх нь бий. Тайван, илүү бүтээлч байхын тулд өөрийнхөө сул талыг мэдэрч  хэрэгтэй зүйлдээ тусламж гуйж сур. Өөрөөр хэлбэл  нөхцөл байдал хэцүү үед дэмжлэгийн систем ашиглаж бай гэсэн үг. Хүн бүрт хүнд бэрх үед дэмжиж туслах нэгэн байдаг, шаардлагатай үедээ тэдэнд хандаж сайхан ярилцаж сэтгэл санааны дэмжлэг авах нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй.

Энгийн сайхан яриа ч таны сэтгэлийг тайвшруулж, нөхцөл байдлыг зөөлрүүлж болно шүү дээ. Ихэнх тохиолдолд хөндлөнгийн хүмүүс нөхцөл байдлаас өөрийн тань олж анзаараагүй шийдлүүдийг олж хардаг. Тэгэхээр бусдаас тусламж хүсэх нь сэтгэл зовнилыг үгүй хийн хэн нэгэнд итгэх илтгэл найдвар, харилцааг бэхжүүлдэг юм.

Уур бухимдал, сэтгэлийн түгшүүр намдаах эдгээр аргууд  тун энгийн санагдаж магадгүй. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлснээр таны сэтгэл зовнил намдаж тайвширна гэдгийг бүү март.

Дэмжлэг ав

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()