Хачирхалтайгаар занданшиж үлдсэн эртний 10 амьтан

Үхсэн амьтан эсвэл хүнийг занданшуулдаг өвөрмөц соёлтой байсан улс орон зөвхөн эртний Египетчүүдээр хязгаарлагддаггүй аж. Тухайлбал, хятадууд мөн занданшуулах соёлтой байсан юм. Египетчүүд мөн уг соёлыг хамгийн анх гүйцэтгэдэг байсан улс биш бөгөөд Чилийн Чинчоро (Chinchorro)-чууд МЭӨ 5000 оны үед үхэгсдийг занданшуулдаг байв. Египетийн хамгийн анхны занданшуулсан шарил энэ хугацаанаас харьцангуй сүүлд, 2000 жилийн дараагаас үүссэн байна.

Хачирхалтайгаар занданшиж үлдсэн эртний 10 амьтан
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Занданшуулах процесс нь өөрөө байгалийн жамаараа ч явагдах боломжтой байдаг. Өмнөд Америкт суурьшиж байсан Инк (Inca)-чүүд нь үхэгсдээ хүйтэн, хуурай орчинд байлгаж заншуулдаг байсан юм. Харин зарим амьтан болон хүний цогцос нь хачирхалтай байдлаар байгалийн жамаар занданшиж үлдсэн байна. Тухайлбал, тухайн амьтны сэг нь байгаа байрлал, цаг агаар болон температур болон сэгээр хооллогч амьтдаас хол байх зэргээр олон нөхцөл хангагдсан үед занданшиж үлддэг. Ингээд бид та бүхэндээ зандашиж үлдсэн амьтдын сонирхолтой мэдээллийг хүргэе.

 

1 12400 жилийн настай нохой

2016 онд эрдэмтэд 12400 жилийн настай, Плейстоцен эрин үед хамаарах нэгэн нохойн занданшсан сэгийг олсон байна. Уг сэг нь Сибирийн Сайлах (Syalakh) гол орчмын мөнх цэвдгээс олдсон бөгөөд нохойн хамрын үзүүрээс эхлээд сүүл хүртэлх биеийн бүхий л хэсгүүд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байна.

Тархиных нь 70-80 хувь нь хадгалагдаж үлдсэн байдаг уг олдворын тархи нь ялзарсан байсан юм. 2011 онд эрдэмтэд уг газар нутгаас өөр нохойн үлдэгдлийг олсон байдаг ч нэлээд задарч муудсан байжээ.

Эрдэмтэд тухайн цаг үед хүмүүс нохой тэжээж эхэлсэн байсан гэж үздэг болохоор уг олдворыг чоно биш нохойн занданшсан бие гэж үздэг байна. Мөн уг олдвороос ДНК нь ашиглан тухайн амьтныг дахин гаргаж авах боломжтой гэж эрдэмтэд үздэг байна.

12400 жилийн настай нохой

2 Мөстлөгийн үед хамаарах чонын бэлтрэг

2016 онд Канадын уурхайчид 50,000 жилийн настай, одоогоор хүн төрөлхтний мэдэж буйгаар мөстлөгийн үед цор ганц байсан нэг төрлийн чонын бэлтрэгийн занданшсан байсныг олсон байна. Уг олдвор нь Канадын Юконы мөнх цэвдгээс олджээ. Уг бэлтрэгийн толгой, сүүл, арьс үс, болон биеийн бусад хэсгүүд нь маш сайн хадгалагдаж үлдсэн юм. Эрдэмтэд уг олдворыг ашиглан эрт үеийн чонын төрөл зүйлийг судалж эхэлжээ.

Мөстлөгийн үед хамаарах чонын бэлтрэг

3 “Yuka” арслан заан

2010 онд ОХУ-ын Арктикийн тойргоос олсон “Yuka” арслан заан бол хүн төрөлхтөн бидний олж нээсэн, хамгийн алдартай чулуужсан үлдэгдлийн нэг юм. Уг арслан зааны дотоод эрхтнүүд 39,000 жилийн турш маш сайн хадгалагдсан байна. Эрдэмтэд уг занданшсан арслан зааны ДНК-г ашиглан клоны аргаар арслан зааныг гаргаж авахаар оролдож байгаа аж.
Уг арслан зааны тархи нь хүртэл хадгалагдаж үлдсэн байдаг учир “MRI” шинжилгээ хийж насыг нь тогтоох боломжтой гэж үзэж байгаа аж. 

“Yuka” арслан заан

4 “Yukagir” одос үхэр

2011 онд Сибирийн оршин суугчид нэгэн нуур дээр занданшиж үлдсэн одос үхрийн сэгийг олсон байна. Эрдэмтэд уг олдворыг судлаад энэ нь одос үхрийн, өнөө үед устаж алга болсон өвөг болохыг тогтоосон юм. Уг занданшсан одос үхрийг 9,000 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд үхэхдээ үедээ 4 орчим настай байсан болохыг мөн тогтоожээ. Тус одос үхрийн арьс болон дотор эрхтнүүд нь огт хөндөгдөөгүй, гайхалтайгаар хадгалагдан үлдсэн байдаг.

“Yukagir” одос үхэр

5 Бүргэд, тагтаа, хараацай, сарьсан багваахай

Танзанид байх Натрон (Natron) нуур нь маш өвөрмөц байгальтай газар бөгөөд шүлтлэгийн түвшин нь бусад энгийн нууруудаас харьцангуй өндөр байдаг аж. Тиймээс уг нуурт унасан ямар ч амьтан үхэж, улмаар кальциждаг байна. Улмаар уг нуураас бүргэд, тагтаа, хараацай, сарьсан багваахай гэх мэт олон амьтдын занданшсан сэг олддог бөгөөд дээрээс нь харахад уг нуур нь яг толь шиг харагддаг нь нисэж буй амьтдын хувьд болон бүр нисдэг тэрэгний нисгэгчид хүртэл хоосон тал байна гэж андуурч буухаар харагддаг юм.

Энэ онцлог чанараас нь улбаалан Натрон буюу натрийн карбонат болон хүнсний соданы химийн урвалаас үүссэн хужиртай холбоотой нэр өгсөн байна. Сонирхуулахад хужрыг эртний Египетчүүд нь МЭӨ 4000 жилийн үед занданшуулах үйл ажиллагаанд ашигладаг байсан юм шүү.

Бүргэд, тагтаа, хараацай, сарьсан багваахай

6 Лена адууны занданшсан унага

Зүүн Сибирийн “Batagaika” тогоонд Лена угсааны адууны (Lena horse) (шинжлэх ухааны нэршил нь Equus caballus lenensis) нэгэн унаганы занданшиж үлдсэн бие байдаг аж. Лена нь 30000-40000 жилийн тэртээ амьдарч байсан гэж үздэг бөгөөд уг занданшсан унагыг мөн энэ үед хамаарна гэж тогтоосон байна.
Эрдэмтэд уг унагыг 2 сартай байхдаа нүхэнд унаж үхсэн гэж үздэг бөгөөд бие нь сибирийн мөнх цэвдгийн нөлөөгөөр занданшиж үлдсэн гэж тогтоожээ.

Лена адууны занданшсан унага

7 Занданшуулсан амьтдын хэлтэрхий

Английн “University of Manchester” болон “Manchester Museum”-ийн олон тооны судлаачид эртний Египетийн үеийн занданшуулсан амьтдын 800 булшийг судалжээ. Эдгээр булшны гуравны нэг нь дотроо ямар ч амьтан агуулаагүй, мөн гуравны нэг нь дотроо амьтны биеийн хэлтэрхийг, харин үлдсэн гуравны нэг нь амьтны занданшуулсан бүрэн бүтэн сэг агуулж байгааг олж мэдсэн байна.
Эртний Египетчүүд өөрсдийн бурханд тахил өргөхийн тулд амьтдыг занданшуулж, харин үхэгсдийнхээ сүнсийг үхлийн дараах амьдралд хүргэхийн тулд цогцсыг нь занданшуулдаг байсан аж. Судлаачдын олж тогтоосноор тэд зөвхөн тодорхой төрлийн амьтдыг занданшуулдаг байсан бөгөөд амьтдыг бүхлээр занданшуулах нь бэрхшээлтэй байсан тул эртний Египетчүүд тухайн амьтдад хэрэглэж байсан зүйлсийг (жишээ нь шувууны тор) занданшуулдаг байжээ. 

Занданшуулсан амьтдын хэлтэрхий

8 Эртний Египетийн арслангууд

Эртний Египетчүүд нь Фараон, Пирамид, занданшуулсан шарил зэргээрээ алдартай. Хүн төрөлхтөн эртний Египетчүүдийг үхсэн хүн болон муурыг занданшуулдаг гэдгээр нь мэдэх боловч сармагчин, матар, нохой, шувуу, арслан зэрэг бусад олон төрлийн амьтдыг занданшуулж байсныг төдийлөн мэддэггүй аж.
Эртний Египетчүүд арсланг шүтдэг байсан. Тухайлбал, тэд нар өөрсдийн Нефертум бурхныг арслантай адил байдлаар дүрслэн үлдээсэн байдаг. Францын эрдэмтэн Ален Зиви (Alain Zivie)-гээр ахлуулсан археологичдын баг нь Египетийн “Saqqara” оршуулгын газар дахь муурын занданшуулсан сэг дундаас арсланг олж нээсэн байна. Эндээс судлаад эртний Египетчүүд нь арсланг гэрийн тэжээмэл амьтан байдлаар хорьж байлгадаг байсныг олж мэдсэн юм.

Эртний Египетийн арслангууд

9 Агуйн арслангийн хоёр зулзага

2015 онд судлаачид Сибирийн Яндина (Uyandina) голын ойролцоо арслан зааны чулуужсан үлдэгдлийг хайх явцдаа агуйн арслан (Cave Lion)-гийн занданшсан, хоёр зулзагыг олсон байна. Эдгээр амьтдын хэмжээ нь дэлхийн муурын төрлийн хамгийн том амьтан болох Сибирийн бартай адил аж. Агуйн арслан нь 12,000 жилийн тэртээ устаж үгүй болтлоо Африк, Европ болон Хойд Америкаар тархан амьдардаг байсан юм.
12,000 жилийн өмнөх гэж тогтоогдож буй эдгээр агуйн арслангийн гүегүүд нь үүрэндээ булшлагдах үедээ 2-3 долоо хоногтой байжээ. Агуйн арслангийн зулзага нь төрөх үедээ нүдээ нээгээгүй байдаг бөгөөд эрдэмтэд уг хоёр зулзагыг ч мөн үхэх үедээ нүдээ нээгээгүй байсан гэж үздэг аж. Улмаар эдгээр занданшсан сэгнүүд нь шинжлэх ухааны маш үнэтэй баримт болсон бөгөөд эдгээрийг нээж олохоос өмнө энэ төрлийн амьтан байсан гэдгийг зөвхөн чулуужиж үлдсэн ясаар нь баталдаг байв.

Агуйн арслангийн хоёр зулзага

10 “Stuckie” нохой

“Stuckie” бол царс модонд гацаж, бараг 60 жил болсон анч нохой юм. Уг занданшсан нохойг модны завсраар илбэнх мөшгөж байгаад гацсан гэж үздэг. Нохой нь харангадаж үхсэн болохоор цогцос нь ялзарч задрахын оронд занданшсан байна.
Уг сэгийг эрдэмтэд судалж үзээд тухайн модонд байх чийг татдаг танин (moisture-absorbing tannin) гэх бодис нь үхсэн амьтныг ялзарч муудахаас нь өмнө борцолж өгсөн болохыг нээжээ. Одоо уг занданшсан сэг нь модон дотор байгаа хэлбэрээрээ АНУ-ын Жоржия мужийн Уэйкросс хотын “Southern Forest” дэлхийн музейд хадгалагдаж байгаа аж.

“Stuckie” нохой

31
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()