Компьютерын эдэлгээг богиносгодог 12 зүйл

Компьютер бидний ажил, амьдралыг хялбар болгоход чиглэгдсэн байдаг хэдий ч зарим тохиолдолд эвдэрч, хэмхэрснээр биднийг стресстүүлэх нь ч бий. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд та ямар зүйл буруу хийж байгаагаа нэн түрүүнд мэдэх хэрэгтэй. Тиймээс бид уншигчдадаа зөөврийн бол суурин компьютер зэрэгт сөргөөр нөлөөлдөг зарим хүчин зүйлсийн тухай мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

Компьютерын эдэлгээг богиносгодог 12 зүйл
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1. Ноутбукний зайг салгахгүйгээр залгуурт залгах

Хэрвээ та үргэлж зөөврийн компьютероо залгуурт залгаж ашигладаг бол зай нь 50-60 хувь болсны дараа зайгаар нь салгаж унтрааж байх хэрэгтэй. Огт зайгаа салгахгүй орхивол бидний хэлж заншсанаар зай нь нурж улмаар цэнэглэгчгүй бол ажиллахаа болино.

Харин зайг хадгалахдаа ус нэвтэрдэггүй уутанд хийж хөргөгчинд хадгалсан нь зүгээр. Энэ тохиолдолд зай муудахгүй.

2. Асах, ачаалах үед нь тэвчээргүй хандах

Компьютерыг асангуут нь шууд ажиллуулах хэрэггүй бөгөөд хэсэг хугацаанд ачаалаж дуусахыг нь хүлээх хэрэгтэй. Эс тэгвээс үйлдлийн системийн алдаа гарах, гацах, хэт их ачаалах гэх мэт сөрөг үр дагавартай.

Хэрвээ компьютер тань удаан ажилласан хэвээр байвал автоматаар ачаалаж буй программуудыг шалган унтрааж, цэвэрлэх нь зүйтэй.

3. Шилжүүлэгчийн оронд уртасгагч ашиглах

Цахилгаан эрчим хүчний ихсэлт, багасалт зэрэг нь процессорт муугаар нөлөөлж шатаах магадлалтай. Үүнээс гадна таны хийж байсан зүйл ч хадгалагдахгүйгээр устаж болох юи. Тиймээс энгийн уртасгагчийн оронд шилжүүлэгч ашигласан нь зүгээр.

Энэ нь цахилгаан ихсэх, буурах үед нэгэн хэвийн хэмжээтэй хадгалахад туслах бөгөөд цахилгааны гүйдлийг тэнцвэржүүлж өгнө.

4. Зөөврийн компьютерын залгуурыг буруу залгах

Эхлээд компьютерын цэнэглэгчийг оролтод нь залгаж, харин дараа нь залгуурт залгах хэрэгтэй байдаг. Эсрэгээр нь хийвэл тэжээлийн блок шатаж, танд нэлээд зардал учрах магадлалтай.

5. Прессорыг ханатай ойр байрлуулах

Системийн блок буюу процессор том хэмжээтэй байдаг учир хүмүүс аль болох нүднээс далд газар хийхийг оролддог. Ингээд бид өөрсдийн ая тух болон өрөөний үзэмжинд анхаарч процессорыг нуусан байрлалтай тавих үедээ түүн дотор байдаг хөргөлтийн системийн талаар мартаж орхидог билээ. 

Бүх төрлийн компьютерт хөргөлтийн систем хэрэгтэй байдаг бөгөөд хангалттай хөрөөгүйн улмаас эвдэрч болзошгүй юм. Тиймээс хөргөлтийн системд агаар чөлөөтэй нэвтэрч байхаар системийн блокийг байрлуулах хэрэгтэй.

6. Суулгаж буй программдаа анхаарал бага хандуулах

Үйлдлийн системийг асуудалгүй ажиллуулахын тулд суулгаж буй программдаа нэлээд нухацтай хандах хэрэгтэй.

  • Суулгаж байгаа программаа хянаж, өөрт шаардлагагүй программыг суулгах хэрэггүй.
  • Хэрэггүй файлуудыг цаг тухайд нь устгаж байх.
  • Боломжтой бол таны компьютерт тохирох оригинал драйверыг ашиглах.
  • Тогтмол вирусийн эсрэг программыг ашиглаж, асуудалтай файлуудыг устгах.

7. Компьютероо унтраахгүйгээр авч явах

Зөөврийн компьютероо хаа нэг тийшээ авч явахын өмнө гүйцэд унтарсан эсэхийг нь сайн шалгаарай. Хэрвээ та компьютероо зөвхөн гэртээ эсвэл ажил дээрээ ашигладаг бол хүлээлтийн горимд нь шилжүүлж заншаарай.

Харин хаа нэг тийшээ авч явах тохиолдолд унтраах нь илүү тохиромжтой юм. Учир нь хөдөлгөөн хийх явцад копмьютерийн системд алдаа гарч, программууд буруу ажиллах магадлалтай.

8. Нарны гэрэл дэлгэц дээр тусах

Компьютерыг цонхтой ойр байрлуулах нь буруу, учир нь хэт их нарны тусгалаас болж эвдэрэх магадлалтай. Нарны тусгалаас болж таны хэрэглэж буй төхөөрөмж хэт их хална. Мөн халуун усны зай, халах төхөөрөмж зэргийн хажууд тавьж болохгүй.

Үүнээс гадна нарны тусгал нь дэлгэцийг гэмтээж, дэлгэц бүдгэрч, тод харагдахаа больдог юм.

9. Зөөврийн компьютерын хөргөлтийн систем хангалтгүй ажиллах

Зөөврийн компьютерыг үргэлж хатуу зүйл дээр тавих хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд тэрээр зогсолтгүй ажиллана. Гэхдээ хөргөлтийн систем хаана байгааг нь сайн ажиглах хэрэгтэй. Хэрвээ хөргөлтийн систем нь доороо байвал тусгай хөргөлтийн системтэй тавиурыг ашиглах нь зүйтэй.

10. Ноутбукний ориг бус тэжээлийн блок ашиглах

Тэжээлийн блок шатах нь нэлээд тархмал зүйл бөгөөд энэ тохиолдолд найзаасаа зээлэх, эсвэл гарт таарснаа худалдаж авах нь хамгийн буруу сонголт юм. Цэнэглэгч нь таны компьютерийн загварт тохирохоос гадна 100 хувь чанартай байх хэрэгтэй.

Таны компьютертой брэндтэй ижил биш хэрнээ чанартай мэт цэнэглэгч байсан ч ашиглах хэрэггүй. Энэ нь компьютерын зайг муутгах аюултай.

11. Дэлгэцийг буруу цэвэрлэх

Ямар ч төрлийн компьютерыг дэлгэцийн шингэнээр цэвэрлэж болохгүй. Аммиак суурьтай спиртэн цэвэрлэгч нь компьютерын антиблок давхарыг гэмтээдэг. Үүнээс гадна нойтон салфетка, нойтон даавуугаар арчиж болохгүй.

Тиймээс микрофибр эсвэл маш зөөлөн даавууг сонгож арчаарай. Арилахад хүндрэлтэй толбо байвал дэлгэц арчихад зориулагдсан салфеткийг ашиглаж болно. Дэлгэцнийхээ төрлөөс хамаарч арчих алчуур, салфеткагаа сонгосон нь илүү тохиромжтой юм.

12. Хэрэглэхгүй байгаа зүйлдээ холбогдох

Хэрэглэхгүй байгаа хэрнээ чихэвчээ залгах, эсвэл утсаа цэнэглэх, утасгүй интернетэд холбогдох зэрэг нь компьютерын зайг муутгадаг юм.

Тиймээс боломжтой бол дууг нь хааж, товчлуурын гэрлийг унтрааж, "Bluetooth" болон "Wi-Fi"-ийг унтраах нь зүйтэй.

Мөн утасгүй хулгана, флаш, чихэвч болон гадаад “hard disk”-ийг салгаж болно. Энэ бүх зүйл компьютер унтраалттай байсан ч цэнэг үрдэг юм.

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()