Турахыг хүсвэл дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаарай!

2019-03-26, 16:00
12,287

Өнөө цагт зөв хооллох нь хамгийн чухал зүйл болж хувирсан. Гэтэл бид биеэ сэргээж, эрч хүчтэй байх зорилгоор төрөл бүрийн хоол хүнс хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь жинг ихээр нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Ингээд бид танд эрч хүчийг нэмдэг хэдий ч жинд нөлөөлж, таргалуулдаг хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та эрүүл зөв хооллохыг хичээгээрэй. 

Турахыг хүсвэл дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаарай!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Чихэртэй тараг

Бид ямар ч таргийг амт чанар сайтай, эрүүл хүнс хэмээн эндүүрч хэрэглэх нь элбэг байдаг. Гэвч төрөл бүрийн хольцтой таргууд нь элсэн чихэр ихтэй ба найрлагадаа химийн бодис агуулж байдаг.

Байгалийн тараг шиг кальци, амин дэмээр баялаг биш учир амталж савласан таргаас аль болох татгалзаарай.

Чихэртэй тараг

2 Яншуй

Зарим хүмүүс яншуйг хоолондоо шууд хийж хэрэглэдэг. Үнэндээ яншуйг 30 минутаас илүү буцалгаснаар нитрит ялгардаг. Нитрит нь таныг таргалуулаад зогсохгүй хорт хавдар үүсгэх аюултай. 

Яншуй

3 Төрөл бүрийн соус

Кетчуп, цуу гэх мэт дэлгүүрт худалдаалагддаг төрөл бүрийн хоолны соуснууд нь их хэмжээний нүүрс ус болон чихэр агуулдаг юм. 

Төрөл бүрийн соус

4 Хатаасан жимс, чипс

Цэвэршүүлсэн нүүрс ус болон боловсруулсан натрийг их хэмжээгээр агуулсан чипс, хатаасан жимс зэрэг нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Нүүрс усаар баялаг төмсийг өндөр хэмд шарж, жимсийг их хэмжээний чихрээр амталж хатааснаар химийн хорт бодисууд ялгардаг бөгөөд үүнээс болж таргалахаас гадна хэд хэдэн төрлийн хорт хавдар тусах эрсдэлтэй юм.

Хатаасан жимс, чипс

5 Усан үзэм

Та гайхаж байж болох ч усан үзэм хүний биед тийм ч сайн биш юм. Энэхүү жимс нь их хэмжээний чихэр агуулдаг учир нэг дор олныг идэж болохгүй. 

Усан үзэм

6 Буруу болгосон загас

Хэдийгээр загасанд ямар нэг өөх тос агуулагддаггүй боловч утсан, шарсан, хатаасан загас нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Загасыг зөв болгоё гэвэл чанах юм уу, жигнэх хэрэгтэй байдаг аж. 

Буруу болгосон загас

7 Лаазалсан эрдэнэ шиш

Лаазалсан эрдэнэ шиш нь химийн найрлага ихтэй тул таргалалт үүсгэдэг ажээ. Үүнийг анзаарсан зарим орнууд лаазалсан эрдэнэ шиш худалдаалахыг бүрэн хориглосон байдаг. 

Лаазалсан эрдэнэ шиш

8 Цагаан будаа

Цагаан будаа нь нүүрс ус агуулдаг учир инсулины хэмжээг нэмэгдүүлэх аюултай байдаг. Энэ нь архаг өвчтэй, хорт хавдар, зүрх судасны эмгэгтэй хүмүүст сөргөөр нөлөөлж биеийн байдлыг муутгах аюултай.

Цагаан будаа

9 Самартай сүү

Энгийн сүүг бодвол самартай сүү нь их хэмжээний элсэн чихэр агуулдаг. 

Самартай сүү

10 Будааны боов

Будааны боовыг хүмүүс ямар ч чихэргүй учраас таргалуулах үндэслэлгүй гэж үздэг байсан. Гэвч саяхны нэгэн судалгаагаар будааны боов нь их хэмжээний глюкоз агуулдаг болохыг тогтоожээ. Үүнээс үзвэл будааны боов нь энгийн жигнэмгийг бодвол хамаагүй хурдан таргалуулдаг аж. 

Будааны боов

11 Авокадо

Авокадо жимс нь хүний биед олон тооны сайн нөлөө үзүүлдэг ч их хэмжээний калори агуулдаг. Тиймээс турахыг хүссэн хүмүүс авакадо жимснээс зайлсхийгээрэй. 

Авокадо

17
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()