Их сургуулийн профессороос хэрцгий алуурчин болсон 10 хүн

Их сургууль, коллежийн профессорууд өөр өөрсдийн салбарынхаа чадварлаг мэргэжилтэн байдаг тул нийгэмд өндөр байр суурь эзэлдэг билээ. Тиймдээ ч профессоруудыг хүнлэг сайхан сэтгэлтэй, өөрийгөө бүрэн удирдах чадвартай, мундаг боловсролтой, сэхээтэн хүмүүс гэж олон нийт үздэг. Гэвч нийгэмд тогтсон энэхүү стереотипээс (хэвшмэл ойлголтоос) тэс өөр, балмад, хэрцгий профессорууд ч олон байжээ. Бид танд түүхэн дэх хамгийн хэрцгий 10 профессорыг танилцуулж байна.

Их сургуулийн профессороос хэрцгий алуурчин болсон 10 хүн
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Эми Бишоп (Amy Bishop)

Алабамагийн Их Сургуулийн биологийн профессор Эми Бишоп нь хүсэл тэмүүлэлтэй, оюунлаг, нэр хүндтэй байсан ч нийгмийн эсрэг үзэл бодолтой нэгэн байжээ. Учир нь тэрбээр их сургуулийнхаа 3 эрэгтэй профессорын амийг хөнөөснөөс гадна багш байх бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг шаардсан өөр 3 профессорыг хүнд гэмтээсэн байна. Эми Бишоп 2010 оны 2-р сарын 12-нд сургуулийнхаа биологийн хэлтсийн дарга Гопи Подила (Gopi Podila), биологийн профессор Мария Рагланд (Maria Ragland) болон Адриел Д. (Adriel D) нарыг хөнөөжээ. Харин түүний шархдуулсан хүмүүсийн нэг болох Жонсон хэргийн дараа зүрхний өвчнөөс болж нас барсан гэдэг.

Эмид гэр бүл, хотын захиргаа, хууль хяналтын байгууллагын зүгээс эрт хяналт тавьж, гэм бурууг нь тогтоогоогүй нь түүнийг илүү олон хэрэг үйлдэхэд хүргэжээ. Гэвч хожим цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг 1986 онд өөрийн ах 18 настай Сэт Бишопыг буудан хөнөөсөн болохыг олж тогтоон ялласан юм. Тухайн үед ахынх нь үхлийг осол байсан гэж дүгнэж хэргийг хаасан байжээ. Мөн тэрбээр ресторанд нэгэн эмэгтэй рүү уурлан дайрч, халдахаар завдан баривчлагдаж байсан ч ял шийтгэл авалгүй суллагдаж байсан гэдэг. Эцэст нь гурван хүний амийг хөнөөсөн болох нь илрэхэд насаараа хоригдох ял сонссон юм.

Эми Бишоп (Amy Bishop)

2 Жон Уайт Вэбстэр (John White Webster)

Төсвөөсөө хэтэрсэн мөнгө үрэх нь хүн бүрд л стресс үүсгэдэг. Гэвч Жон Уайт зүгээр ч нэг стресстээгүй ба мөнгө зээлсэн хүнийхээ амийг хөнөөжээ. Жон Уайт Вэбстэр эмч байсан ба хожим Харвардын Их Сургуулийн химийн профессор болсон юм.

Тэрбээр ашигт малтмал олборлоход асар их мөнгө цацах хэрэгтэй болсон учир барьцаат зээл авчээ. Энэ нь эцэстээ зээлдэгчтэйгээ маргалдахад хүргэж улмаар түүний амь насыг хөнөөжээ. Тодруулбал, 1849 оны 11-р сарын 23-нд зээлдүүлэгч Паркмэн өрөө авахаар Вэбстэртэй уулзаж маргалдахад, Вэбстэр түүнийг хороож, цогцсыг хэдэн хэсэг салгаж, орон сууцандаа нууж байсан ч хэрэг нь илэрч 1850 онд цаазлагдсан байна. 

Жон Уайт Вэбстэр (John White Webster)

3 Чеүн Кие-Чүнг (Cheung Kie-chung)

Хонг Конгийн их сургуулийн зөвлөлийн гишүүн, механик инженерийн профессор Чеүн Кие-Чүнг эхнэрээ хөнөөж цогцсыг нь сургуулийнхаа хотхонд нуугаад зогсохгүй, цагдаа нарын эрэн хайх ажиллагааны үеэр хэлгүй болсон мэт жүжиглэжээ. 

Алуурчин профессор эхнэрээ хөнөөгөөд модон хайрцгийг авс болгож цогцсыг дотор нь хийсэн байжээ. Эхнэр нь ор сураггүй болсны дараа цагдаа нар ойр орчмын камерыг шалгахад түүний гэрээсээ гарч буй дүрс огт бичигдээгүй байсан нь сэжиг төрүүлсэн байна. Харин профессорын том хайрцаг авч гарч байгаа нь хальсанд бичигдэн үлдсэн байжээ. 

Чеүн Кие-Чүнг (Cheung Kie-chung)

4 Шаннон Ламб (Shannon Lamb)

Делтагийн их сургуулийн түүхийн ухааны дэд профессор Етан Шмидтийг тус сургуулийн газар зүйн багш Шаннон Ламб буудан хөнөөжээ. Учир нь Ламб “Гэмт хэргийн газар зүй”-гээр мэргэшсэн нэгэн байсан бөгөөд улмаар сэтгэцэд нь өөрчлөлт орж алуурчин болсон юм.  2015 оны 9-р сарын 13-нд хүн амины хэрэг хийсний дараа түүний сэтгэцэд нь илт өөрчлөлт гарсан нь мэдэгджээ. Мөн тэрбээр зөвхөн Шмидтийг хөнөөгөөд зогсохгүй, амиа хорлохоосоо өмнө найз бүсгүйгээ ч буудаж алсан юм.

Хожим Делтагийн их сургуулийн цэцэрлэгт галзуу гэмт хэрэгтний хохирогч болон амиа алдсан профессор Шмидтийн дурсгалд зориулан уран баримал босгожээ. Ламбын найз бүсгүй түүнийг  амиа хорлох гэж байхад нь болиулахыг оролдож байгаад санамсаргүй суманд өртсөн болох нь тогтоогдсон байна.

5 Эрик Клантон (Eric Clanton)

Калифорни мужийн "East Bay" коллежийн философийн профессор Эрик Клантон үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө 2017 оны 4-р сард 3 жилийн тэнсэн харгалзах ял сонссон юм. Хэдийгээр Эрик хүний амь хөнөөгөөгүй боловч түүний хийсэн халдлагын хор хөнөөл нь асар их байв.

Тэрбээр Антифашист болон анархист үзэлтэй байсан бөгөөд фашизм гэх мэт өөрийн дургүй зүйлсийн тухай ярьсан хүмүүсийг маш том дугуй түгжигчээр цохин, харгис халдлага үйлддэг байсан юм.

6 Эрнэсто А. Бустамантэ (Ernesto A. Bustamante)

Эрнесто А.Бустаманта нь эрдэм шинжилгээний түүхэнд донтсон хүн байжээ. Тэрбээр Аидохогийн их сургуульд сэтгэл судлалын профессороор ажиллаж амиа хорлолтын статистик судалж байсан нь түүнийг цусаар цангасан алуурчин болон хувирахад нөлөөлжээ. Эрнэсто багшилж байх үедээ оюутнуудынхаа хувийн амьдралд зөвлөгөө өгдөг  байсан ба тэдний хайртай багш нь байсан юм.

Гэсэн ч удалгүй хувийн амьдралд нь хэт оролцож, бүр үхэл амьдралыг нь шийдэхэд хүрсэн байна. Түүний оюутнуудын нэг 22 настай Катрин Бенит, Эрнестог эрдэм шинжилгээний зөвлөх багшаараа сонгосон боловч тэрбээр цагдаад багш нь түүнийг буу тулган сүрдүүлж, хүчирхийлсэн хэмээн гомдол мэдүүлжээ. Үүний дараа Эрнесто түүний гэрт очиж 12 удаа буудан хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон гэдэг.

7 Эрик Муэнтер (Erich Muenter)

Германы иргэн Эрик Муэнтер АНУ руу нүүж Канзас болон Харвардын их сургуульд багшилдаг болжээ. Тэрбээр энэ хугацаандаа Америкийн толгой баян Ж.П. Морганыг буудсан хэрэг үйлдсэн юм. Үүнээс гадна Эрик нь Германы үндсэрхэг үзэлтэн, алуурчин, чадварлаг мэргэн бууч төдийгүй тэсрэх бөмбөг зохион бүтээгч байсан юм.

Түүний эхнэр нь химийн хорт бодис болох хүнцэлд хордон нас барсан ба тэрбээр цогцсыг задлан шинжилгээнд оруулахыг зөвшөөрөөгүй байна. Үүгээр ч зогсохгүй оршуулах ёслолыг нь хурдан хийхээр яарч байжээ. Уг сэжигтэй үйлдэл нь түүний хэргийг илчилж Эрик Муэнтер тэр даруй зугтсан байна. Зугтсаныхаа дараа нэрээ “Холт” өөрчилж Германд  их сургуульд багшлах болжээ.

1915 онд "Холт" Герман улсын үндэсний эрх ашгийг хамгаалах зорилготойгоор дэлхийн 1-р дайны холбоотнуудыг санхүүжүүлэх гэж байсан Ж.П.Морганыг эсэргүүцэж эхэлжээ. Түүний арга барил нь цөмийн зэвсгийн эрин үеийг санагдуулам байсан ба Нью-Йоркийн цагдаагийн удирдах төв байгууллага, АНУ-ын Капитолын хүлээн авалтын талбай, "SS Minnehana" зэрэг газруудад цөмийн бөмбөг суурилуулжээ. Харин Морганыг хоёр ч удаа буудсан ч амьд гарч чадсан юм. Улмаар Эрикийг гадаад болон дотоодод асар их хохирол учруулсан хэмээн баривчлахад тэрбээр амиа хорлосон байна.

Эрик Муэнтер (Erich Muenter)

8 Жеймс Ст. Жеймс (James St. James)

Иллинойс мужийн Милликин их сургуулийн сэтгэл судлаач Жеймс Волкот нь Техаст төржээ. Тэрээр 15 насандаа уур хилэнгээ барьж чадалгүй аав, ээж, эгчийгээ буудан хөнөөсөн гэдэг. Жеймс дээрх хэргийг үйлдэхээсээ өмнө цавуу үнэрлэж мансуурсан байжээ. Ухаангүй аллага үйлдсэнийхээ дараа 21 нас хүртлээ сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байна.

Гэвч эмнэлгээс гараад их сургуульд сэтгэл судлалын профессор болох хүртлээ амжилттай сурсан юм. Тэрбээр өмнө нь хүн амины хэрэг үйлдэж байснаа нуун профессор болсон бөгөөд 46 жилийн дараа илчлэгджээ. Сургуулийн удирдлагын зүгээс түүнийг ажлаас халахыг хүссэн ч хамт олон нь түүнийг засарсан, өөрчлөгдсөн гэж үзэж байсан юм.

Жеймс Ст. Жеймс (James St. James)

9 Тед Качинский (Ted Kaczynski)

Тед Качинский бол агаарын бөмбөгдөгч хүчний их сургуулийн математикийн профессор байсан юм. Тэрбээр 16 насандаа "Аж үйлдвэрийн нийгэм ба түүний ирээдүй" гэх нэртэй этгээд өгүүллэгээрээ тэтгэлэгт тэнцэж Харвардын их сургуульд суралцжээ. Ингээд 1967 онд 25-хан насандаа Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн математикийн профессороор ажиллаж эхэлсэн байна.

Тэрбээр 1969 онд гэнэт ажлаасаа гарч, ганцаараа модон оромжинд зожигрон суух болсон бөгөөд аж үйлдвэрийн нийгмийг хөгжүүлж буй хүмүүсийг устгах зорилготой тэсрэх бөмбөгийг зохион бүтээжээ. Тэдгээр нь хожим 3 хүний аминд хүрч, 20 гаруй хүнийг шархдуулсан байна. Түүний соёл иргэншлийг үзэн яддаг хачирхалтай үзэл нь компьютерын компанийн эзэд, захирлууд, технологичид руу тэсрэх бөмбөг илгээхэд хүргэжээ. Мөн Америкийн нисэх онгоцны генетикч зэрэг ховор мэргэжлийн хүмүүс ч гол бай нь болж байлаа.

Түүнийг зорилго бол орчин үеийн бүх шинэ технологийг устгах байжээ. Хожим түүнийг дүү нь цагдаа нарт барьж өгсөн ба тэрбээр 17 жилийн турш Америкчуудыг бөмбөгдөж, шархдуулж, амь насыг нь хохироосон гэдэг. Хэдийгээр Тедийг цаазаар авахаар төлөвлөж байсан ч бүх насаар нь хорих ял оноосон юм.

Тед Качинский (Ted Kaczynski)

10 Жорж Зиншин III (George Zinkhan III)

2009 оны 4-р сарын 25-нд Гvржийн Их Сургуулийн маркетингийн профессор Жорж Зиншин III эхнэр болон өөр хоёр эмэгтэйг өдрийн цагаар Афины нийтийн театрын ойролцоох гудамжинд хүмүүсийн дунд буудаж хөнөөсөн юм. Алуурчин хэрэг үйлдэхээсээ өмнө машинд цуг явсан хүүхдэдээ намайг машинаас буух үед доошоо сайтар тонгойгоорой гэж хэлж байжээ. Хэргийн дараа түүний араас 7 улсын тагнуулууд хөөж байсан нь түүнийг амиа хорлоход хүргэжээ. Учир нь тэрбээр баригдах нь үхсэнээс ялгаагүй гэж үзсэн тул булш ухан орж хэвтээд, биеэ даавуугаар хучиж, өөрийгөө буудаж хороосон юм.

Жорж Зиншин III (George Zinkhan III)

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()