Бэлэн мөнгө ашиглахын 11 давуу тал

Түрийвчин дээ бэлэн мөнгө авч явах нь төлбөрийн картаас ямагт илүү байдаг. Тухайлбал, та задгай мөнгөтэй явбал хэр их мөнгө үрж байгаагаа мэдэж, өөрийгөө хянаж сурна. Бид уншигч та бүхэндээ бэлэн мөнгө болон төлбөрийн карт авч явах нь ямар эерэг болон сөрөг чанаруудыг хүргэж байна. 

Бэлэн мөнгө ашиглахын 11 давуу тал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1. Хаана ч наймаа хийж болно

Та шинэхэн өндөг, тараг сүү, шинэ ургацын ногоо худалдан авахаар хүнсний зах орж байгаа бол бэлэн мөнгөтэй бол хүссэн зүйлийнхээ төлбөрийг тэр дор нь хийчхэж чадна. Харин төлбөрийнхөө картад хэчнээн төгрөгтэй байгаад ч нэмэргүй.

2. Интернетээс хараат бус байна

Техникийн багахан асуудал гарахад л төлбөрийн карт гэдэг хэнд ч хэрэггүй хуванцар болно. Ард тань өчнөөн хүн дараалаад зогсчихсон шавдуулаад байхад л та "Wi-Fi"-аар орж дансныхаа үлдэгдлийг шалгах гээд зогсоно. Эсвэл өвлийн хүйтэнд таныг картгүй байна гээд автобуснаас түлхээд буулгахыг хэн үгүй гэх вэ.

3. Таны бэлэн мөнгийг банк хэзээ ч блоклохгүй

Та хэн нэгэнд сар бүр 10 мянган, нөгөө нэгд нь 20 мянган төгрөг бэлнээр төлдөг байлаа гэхэд энэ төлбөрийг чинь хэн ч  хөндлөнгөөс блоколж чадахгүй. Гэтэл ямар нэгэн асуудал гарсны улмаас банк таны мөнгөтэй карыг блоклохыг үгүйсгэхгүй. 

4. Шүүхийн хууль бус шийдвэрээс хамгаална

Шүүх, хуулийн байгууллага ч гэсэн алдаа гаргаж, буруутай гэж үзсэн хүн, байгууллагынхаа харилцах дансыг хэр их мөнгөтэй эсэхийг үл хамааран хаах тохиолдол байдаг. Харин таны халаасан дахь түрийвчид байгаа мөнгийг хэн ч хянахгүй шүү дээ.

5. Мөнгөө хэмнэнэ

Эрдэмтдийн баталснаар бол хүмүүс бэлэн мөнгө зарцуулахдаа илүү хянамгай байдаг гэнэ. Хүмүүс бэлэн мөнгөтэй дэлгүүр худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ барааны чанар, шинж байдлаас гадна үнийг нь анхаарч, төлбөр хийхдээ түрийвчиндээ хэр их мөнгө үлдэж байгааг нарийн тооцдог байна.

6. Худалдаа хийхдээ сэтгэл ханамжтай байна

Бэлэн мөнгөө төлж авсан зүйл танд үнэ цэнэтэй санагдаж баяр баясгалан авчирдаг гэдгийг сэтгэл зүйчид тогтоожээ.

7. Зардлаа хязгаарлана

Хүн халаасан дахь бэлэн мөнгөө байнга анзаарч байдаг бөгөөд хэр их мөнгө үрсэн мөн үлдэгдлийг нь хянаж байдаг болохоор үлдэгдлээсээ шалтгаалаад зардлаа хязгаарладаг. Банкны төлбөрийн картыг бол тэгж хянах боломжгүй, харин бэлэн мөнгийг бол нүд, хоёр хуруугаараа л хязгаарлачихна.

8. Санхүүгийн  зөв дадал төлөвшихөд тусална

Түрийвчиндээ хэр их мөнгөтэйгөө мэдэж байгаа учраас та сэтгэлийн хөдлөлөөр хэрэгтэй, хэрэггүй юм худалдан аваад байхгүй. Ийм байдлаар та зайлшгүй хэрэгтэй зүйлдээ л мөнгө зардаг болж төлөвшинө. Энэ бол мөнгө хэмнэх олон аргын зөвхөн нэг нь юм шүү.

9. Цайны мөнгө өгөхөд амар

Халаасанд тань бэлэн мөнгө байгаа цагт тансаг зоогийн газар үйлчлүүлээд босоход зөөгчид өгөх цайны мөнгөгүй нүүр улайх хэрэг гарахгүй.

10. Банкны үйлчилгээний хөлс суутгуулахгүй

АТМ машинаас мөнгө авах бүрийд үйлчилгээний хөлс гэж цөөн хэдэн төгрөг шимтгэлд төлдөг шүү дээ. Харин бэлэн мөнгөтэй явахад хэд гурван төгрөг суутгуулж байх шаардлагагүй болно. 

11. Мөнгөтэй хүн шүү гэдэг мэдрэмж

Таны нэг гарт багц мөнгө, нөгөө гарт чинь төлбөрийн карт байна гэж төсөөлөөрэй. Аль нь аятайхан сонсогдож байна. Бэлэн мөнгөтэй явахад “Би мөнгөтэй шүү” гэсэн мэдрэмж илүүтэй төрснөөр хүн өөртөө илүү итгэлтэй болдог байна.

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()