Энэ сард технологийн ертөнцөд шинээр мэндэлсэн онцлох бүтээлүүд

2019-03-28, 13:37
5,411

Технологийн ертөнцийн томоохон төлөөлөгчид болох "Google", "Apple" болон "Huawei" нар нь шинэ таблет, ухаалаг төхөөрөмжүүд мөн програм хангамж дээр суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцууллаа. Ингээд уншигч та бүхэндээ 2019 оны 3-р сарын технологийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Энэ сард технологийн ертөнцөд шинээр мэндэлсэн онцлох бүтээлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Google Stadia"

Сүүлийн үеийн шилдэг видео тоглоомыг тоглохын тулд үнэтэй, өндөр хүчин чадалтай, хүчирхэг компьютер эсвэл төхөөрөмж хэрэглэх шаардлагатай болсон. Харин "Google Stadia" нь энэхүү асуудлыг шийдэх зорилготой бүтээгдсэн бөгөөд танд зөвхөн өндөр хурдны интернет байхад л хангалттай юм. 

"Google Stadia"

"Stadia" хэрхэн ажилладаг вэ?

Та өндөр хурдны интернеттэй л байхад ямар ч үзүүлэлттэй компьютер болон ухаалаг төхөөрөмж ашиглах боломжтой юм. "Google Chrome" интернет хөтчөөр дамжуулан таны тоглох тоглоомын мэдээллийг "Google"-ийн серверээс дамжуулах бөгөөд ашиглаж буй төхөөрөмжинд видео тоглоомын ямар ч ачаалал ирэхгүй юм. Одоогоор ямар үнэтэй, хэзээнээс албан ёсоор худалдаанд гарах нь зарлагдаагүй байна.

"Stadia" хэрхэн ажилладаг вэ?

2 "Apple": Шинэ "iPad Air", "iPad Mini", "Apple TV", "Apple News" болон "Apple Card"

"Apple": Шинэ "iPad Air", "iPad Mini", "Apple TV", "Apple News" болон "Apple Card"

"iPad Air" болон "iPad Mini"

"iPad" ухаалаг таблетийн Air болон Mini загваруудын шинэчилсэн хувилбарыг танилцуулсан бөгөөд өнгөрсөн жилийн "iPad Pro" загвартай харьцуулахад хуучны хэв маягаа хадгалж үлджээ. Шинэ хоёр загвар "iPod Pro"-той адил A12 процессортой бөгөөд "Apple"-ийн ухаалаг үзэг болон ухаалаг гарыг "iPad Air" загвар нь дэмжих бол "iPad Mini" нь зөвхөн ухаалаг үзгийг л дэмжих боломжтой хийгджээ. "iPad Air" загвар нь 10.5 инчийн дэлгэцтэй, эхлэх үнэ нь 499$ бол "iPad Mini" нь 7.9 инчийн дэлгэцтэй ба эхлэх үнэ нь 399$ юм 

"iPad Air" болон "iPad Mini"

"Apple TV"+ болон "Apple Channel"

"Apple" өөрсдийн телевизийн үйлчилгээгээ өргөжүүлж контент болон үзвэрийн үйлчилгээндээ анхаарсан танилцуулга хийсэн бөгөөд "Apple Channel" үйлчилгээнд шинээр "HBO", "PBS", "CBS" зэрэг сувгуудыг нэмжээ. Мөн "Apple TV+" гэх шинэ үйлчилгээг танилцуулсан бөгөөд "Apple"-ийн албан ёсны контентуудыг тэндээс үзэх боломжтой юм. Одоогоор Стивен Спилберг (Steven Spielberg), Опра Винфри (Oprah Winfrey) зэрэг олон уран бүтээлчдийн бүтээлүүд контент санд багтах болно гэдгийг зарлажээ.

"Apple TV"+ болон "Apple Channel"

"Apple Card" болон "Apple News"

Амазон (Amazon), "Ebay" гэх мэт томоохон цахим худалдааны веб сайтуудыг дагасан шинэ үйлчилгээгээ бол "Apple Card" юм. Энэ нь бүхий л загварын "iPhone"-д байх цахим хэтэвчтэй "Wallet" хослон ажиллах бөгөөд өөрийн дансны хуулга, үлдэгдлээ харах, төлбөр төлөлт зэргээ хянах боломжтой юм. Мөн мэдээний цахим сонин болон сэтгүүлийн үйлчилгээгээ шинэчилсэн бөгөөд ойролцоогоор 300 гаруй сэтгүүл болон сониныг үзэх боломжтой ажээ.

"Apple Card" болон "Apple News"

3 "Huawei P30"

БНХАУ-ын ухаалаг утас болон төхөөрөмж үйлдвэрлэгч "Huawei" өөрсдийн "P" загварын шинэ утсаа энэ сарын 26-нд танилцуулжээ. Ойролцоогоор 900$ үнэтэй худалдаанд гарсан энэхүү утас нь 6.1 инчийн "OLED" дэлгэцтэй бөгөөд сүүлийн үеийн "Android 9 Pie" системтэй юм. 

"Huawei P30"

Хүчирхэг гурвалсан камер

Уг утасны хамгийн том онцлог нь камер юм. Ард байрлах гурвалсан камер нь одоогоор ухаалаг утасны хамгийн хүчирхэг камер хэмээн нэрлэгдээд байгаа бөгөөд үндсэн камер нь 40 мегапикселийн чадалтай бол 2 дахь линз болох өргөн камер нь 20 мегапикселийн чадалтай ажээ. Харин гуравдагч линз буюу татах линз "Оptical periscope" нь 8 мегапикселийн чадалтай бөгөөд зураг татах үед ямар ч сарнилт үүсгэдэггүй гэнэ. 

Хүчирхэг гурвалсан камер

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()