2019 оны бартаат замын шилдэг хүлгүүд

2019-03-27, 16:07
14,798

Хөдөө орон нутгаар байгалийн сайхныг биширч, адал явдал эрэлхийлж явахыг хүн бүх л хүсдэг билээ. Тэр тусмаа Монгол орны уудам, тал нутгаар салхи татуулан давхих нь юутай сайхан. Ингээд авто машин сонирхогчдодоо зориулан 2019 оны бартаат замын шилдэг машинуудыг танилцуулж байна. 

2019 оны бартаат замын шилдэг хүлгүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Chevrolet Colorado ZR2 Bison"

"American Expedition Vehicles" болон "Chevrolet"-ийн хамтарч хийсэн уг машин нь төрөл бүрийн бартаатай, уулархаг замд зориулагджээ. 308 морины хүчин чадалтай 3.6 литрийн V-6 бензин болон 181 морины хүчтэй 2.8 литрийн I-4 хөдөлгүүрүүдтэй 2 загвартай аж. 

"Chevrolet Colorado ZR2 Bison"

2 "Jeep Gladiator"

"Wrangler" загварын шинэчилсэн хувилбар бөгөөд энэхүү жагсаалтад заавал байх ёстой машины нэг юм. 285 морины хүчтэй 3.6 литрийн V-6 хөдөлгүүртэй бөгөөд 2020 онд дизель хөдөлгүүртэй загвар гарахаар төлөвлөжээ. 

"Jeep Gladiator"

3 "Ford Raptor"

2019 оны "Raptor" загвар бартаа туулах шинэ системтэй болсон бөгөөд агаарт хөөрөх, жижиг саад, даваа туулахад дотор байгаа хүнд доргилт маш бага мэдрүүлдэг болсон гэнэ. 3.5 литрийн V-6 хөдөлгүүртэй бөгөөд 450 морины хүчтэй аж. 

"Ford Raptor"

4 "GMC Sierra AT4"

Зөвхөн бартаат гэлтгүй бүх л төрлийн замд тохирсон бөгөөд энгийн загвар нь 5.3 литрийн V-8 хөдөлгүүртэй юм. Мөн 6.2 литрийн V-8 болон 3 литрийн I-6 дизель хөдөлгүүрүүдийн сонголттой аж. 

"GMC Sierra AT4"

5 "Ram Rebel TRX"

Бартаат замд 160км/цагийн хурдтай явах боломжтой бөгөөд 13 инчийн тулгуурын систем нь ямар ч саадыг үл тоох чадалтай аж.  Энэхүү машин нь 520 морины хүчтэй 7 литрийн V-8 хөдөлгүүртэй юм.

"Ram Rebel TRX"

6 "Hennessey Goliath 6x6"

705 морины чадалтай 6.2 литрийн V-8 хөдлгүүртэй энэхүү шороон замын мангас нь 6 дугуйгаараа мааждаг бөгөөд 375,000$ үнэтэй юм.

"Hennessey Goliath 6x6"

7 "Land Rover Discovery SVX"

Сүүлийн үед засмал замаар давхих болсон "Land Rover" машины шинэхэн загвар нь 525 морины чадалтай бөгөөд 5 литрийн V-8 хөдөлгүүртэй аж. 

"Land Rover Discovery SVX"

8 "Mercedes-Benz G550"

"G-Class"-ийн 2019 оны загварын гаднах байдалд олон өөрчлөлт гараагүй боловч хэмжээ нь илүү томорсон бөгөөд 422 морины хүчин чадалтай 4 литрийн V-8 хөдөлгүүртэй ажээ.

"Mercedes-Benz G550"

9 "Ram Power Wagon"

Энэхүү жагсаалтын хамгийн бат бөхөөр нэрлэгдэх уг машин нь 410 морины хүчин чадалтай 6.4 литрийн V-8 хөдөлгүүртэй юм. 

"Ram Power Wagon"

10 "Mercedes-Benz Sprinter 4x4"

190 морины чадалтай 3 литрийн дизель V-6 хөдөлгүүртэй энэхүү машин нь жагсаалтын хамгийн хүчтэй нь биш байж болох ч хамгийн тав тухтай нь юм. 

"Mercedes-Benz Sprinter 4x4"

11 "Nissan Titan Pro-4X"

Уг машин нь 390 морины хүчтэй 5.6 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд "Pro-4X" гэх шинэ доргилтын системээр тоноглогджээ. 

"Nissan Titan Pro-4X"

12 "Toyota Tacoma TRD Pro"

Энэ машин 278 морины хүчтэй, 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй бөгөөд ямар ч бартаат замд саадгүй давхиж чадна. 

"Toyota Tacoma TRD Pro"

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()