Дэлхийн түүхийг эргүүлсэн санамсаргүй үйл явдлууд

Манай гараг дээр болж өнгөрсөн бүх л үйл явдал түүхэн ач холбогдолтой байдаг билээ. Харамсалтай нь зарим үйл явдал дэлхийн түүхэнд хар ул мөр үлдээж бүхнийг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Хятадад нэг удаа үр тариагаа хамгаалах үүднээс болжмор шувууг устгах ажил өрнүүлснээр засаж залруулахын аргагүй сүйрэл болж байсныг та мэдэх үү? Ингээд бид танд дэлхийн түүхийг өөрчилж чадсан сонирхолтой 8 үйл явдлыг хүргэж байна. 

Дэлхийн түүхийг эргүүлсэн санамсаргүй үйл явдлууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Алдаатай туршилт, ягаан будаг

Химийн ангийн оюутан Уильям Генри Перкин хумхаа өвчний эсрэг эм гарган авахаар оролдож байсан ч туршилт нь бүтэлгүйтжээ. Харин тэрбээр бөс даавууны салбарт хувьсал хийж чадсан юм. Эрт үед бөс даавууг будахад зөвхөн байгалийн бодисыг л ашигладаг байсан гэдэг. 1856 онд дэлхий дахин анх удаа хурц ягаан өнгийн даавуу олж харсан нь Перкиний ололт байсан юм. Хоёр жилийн дараа 20 настай Перкин өөрийн үйлдвэрээ нээж будгаа худалдаанд гаргаж эхэлжээ. Түүхийн нэгэн амжилтгүй туршилт өнгө будгийн ертөнцөд хувьсал хийнэ гэж хэн мэдэх билээ.

Алдаатай туршилт, ягаан будаг

2 Эдвард Женнер үл мэдэгдэх саальчдын хамт вакцин гаргаж авчээ

Эдвард Энтони Женнер оюутан байхдаа үхрийн туурах өвчин нь тариачдын ярьдаг шиг хүмүүст дархлаа тогтоодгийг олж мэдсэн бөгөөд хожим түүндээ итгэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Тэрбээр халдварт өвчин туссан нэгэн гэр бүлийг эмчилж байхдаа саальчин байсан ганц л хүн эрүүл байгааг анзаарсан ба олон жилийн уйгагүй туршилтынхаа үр дүнд уг өвчнийг зохиомлоор халдварлуулахад дахиж өвдөхгүй болохыг баталж чадсан юм.

1796 оны 5-р сарын 14-нд тэрбээр анхны вакцинаа гаргаж авчээ. Үүнийгээ өмнө зориудаар халдварлуулсан хүнээсээ гарган авсан юм. Женнерийн нээлтийн ачаар олон халдварт өвчнийг тархахаас сэргийлж чадсан юм.

Эдвард Женнер үл мэдэгдэх саальчдын хамт вакцин гаргаж авчээ

3 Шар айргийн хөөс ба хийжүүлсэн ундаа

Жозеф Пристли шар айраг бэлтгэх үйл явцын талаар судалгаа хийж байхдаа усаар дүүргэсэн сав байрлуулж туршилт явуулжээ. Тэрбээр цэвэр усанд нүүрс төрөгчийн хийг шахаж чадсанаар ямар ч нэмэлт бодисгүй хийжүүлсэн усыг 1767 онд анх удаа хэрэглэгчдэд хүргэсэн билээ.  Хэдэн жилийн дараа Пристли Хатан хааны шинжлэх ухааны нийгэмлэгт уг ундааны ашиг тус, хэрхэн хийх жорыг танилцуулж байжээ.

Шар айргийн хөөс ба хийжүүлсэн ундаа

4 “Хий” болон мэдээ алдуулалт

Америкийн шүдний эмч Хорас Уэллс нэг ажлынхаа үеэр азотын ислийн ер бусын чанарыг олж мэджээ. Уг хийний нөлөөгөөр шархадсан хүн өвдөлт мэдрэхгүй байгаа нь ажиглагджээ. Хэд хэдэн удаагийн туршилтын явцад энэ нь батлагдаж 1845 онд уг аргыг эмчилгээнд хэрэглэсэн нь үр дүнгээ өгчээ.

Харамсалтай нь Уэллсийг амьд сэрүүн байхад мэдээ алдуулалтын энэ аргыг түгээмэл хэрэглэж байгаагүй ба хожим нь шүдний эмнэлэгт өргөн ашиглах болжээ. Зарим орнуудад үйл төрөх явцад ч хэрэглэдэг гэнэ.

“Хий” болон мэдээ алдуулалт

5 Ердийн зангуу ургамал ба наалдамхай товч

Жорж де Местраль нохойтойгоо зугаалж байхдаа өмд дээр нь зангуу ургамал наалдсан байхыг анзаарчээ. Томруулагч шилээр харсны дараа түүнд гайхалтай санаа төрсөн гэдэг. Тэр нь наалдамхай товч хийх байсан бөгөөд 1955 онд патентын эрхээ авч байсан юм. 1960-аад оны эхээр сансрын нисгэгчид түүний бүтээлийг сонирхож эд зүйлсээ хөлгийн хананд бэхлэхэд ашиглах болжээ. Аажмаар наалдамхай товч нь бүх нийтийн хэрэглээ болж чадсан юм.

Ердийн зангуу ургамал ба наалдамхай товч

6 Үйлдвэрлэлийн алдаанаас иод гаргаж авсан нь

Францын бизнесмен Бернар Куртуагийн нэгэн туршилтын явцад огиудас хүрэм үнэртэй ягаан  зүйл бий болжээ. Хүйтэн гадаргуун дээр асгахад тэр нь гялтганасан хар хүрэн өнгийн талстууд болж хувирсан байна.

Тэрбээр 1813 онд уг нээлтээ шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснийг хэд хэдэн химич нарийвчлан судлаад иод хэмээн нэрлэжээ. Нитрат үйлдвэрлэх явцад хүхрийн хүчлийг санамсаргүй байдлаар их хэмжээгээр нэмснээс болж иодыг гарган авсан гэдэг.

Үйлдвэрлэлийн алдаанаас иод гаргаж авсан нь

7 Болжмортой тэмцээд улсаараа өлсгөлөнд нэрвэгджээ

Хятадын төрийн зүтгэлтэн Мао Зэдун 1958-1962 онд “Их үсрэлт” хөтөлбөрөө хэрэгжүүлж ард түмнээ дөрвөн хортныг устгахыг уриалжээ. Тэдний нэгд болжмор шувуу байлаа. Эрдэмтдийн баталснаар болжмор шувуу их хэмжээний үр тариа идэж, сүйтгэдэг гэнэ. Улмаар хүн бүр болжмор устгах аянд мордож бүгдийг нь устгажээ.

1960 он гэхэд Хятад улс болжморгүй болсон бөгөөд өт, шавьж нь хэвийн хэмжээнээсээ олширч  хамаг ургацыг нь сүйтгэж эхэлснээр үр тарианы ургац багасаж хүмүүс ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Албан ёсны тоогоор хоёр жилийн хугацаанд 15 сая хүн өлсгөлөнгөөр нас баржээ. Байгалийн энэ гамшгийг даван туулахын тулд Хятад улс Зөвлөлт холбоот улс болон Канадаас болжмор худалдан авахад хүрчээ. Хожим нь Хятадын засгийн газар болжмор хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдэг.

Болжмортой тэмцээд улсаараа өлсгөлөнд нэрвэгджээ

8 Нэг цэргийн сайхан сэтгэл дэлхийн дайныг дэгдээсэн үү?

Дэлхийн 1-р дайны үед 1918 оны 9 сарын 28-нд Британийн байлдагч Хенри Тэнди нь Францын Маркуэн тосгонд шархадсан Герман цэрэгтэй тааралдсан бөгөөд түүнийг шууд буудаж чадаагүй ажээ. Тус шархадсан цэрэг Адольф Гитлер байжээ.

Гуравдугаар рейхийг үндэслэж, дэлхийн хамгийн хөнөөлт дайныг дэгдээсэн Гитлер үнэхээр тэнд шархдаад байж байсан эсэхийг хэн ч баталж чаддаггүй. Гэхдээ хожим тэрбээр өнөөх цэргийн шагнуулж байгаа зургийг хараад өөрийг нь өршөөсөн цэрэг байна гэж таниад Британийн улс төрч Невилл Чемберленд хандаж талархлыг минь тэр цэрэгт дамжуулна уу хэмээн хэлж байсан гэдэг.

Нэг цэргийн сайхан сэтгэл дэлхийн дайныг дэгдээсэн үү?

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()