Цээжний үрчлээсийг арилгах 7 хялбар арга

Цээжин дээрх үрчлээс нь хөгшрөлттэй салшгүй холбоотой байдаг билээ. Өөрөөр хэлбэл хүний арьс цаг хугацааны эрхээр торгомсог байдлаа алдаж үрчлээтэж эхэлдэг. Улмаар гоо үзэмжид сөргөөр нөлөөлж, олон эмэгтэйчүүдийг сэтгэлээр унагах нь бий. Иймд бид бүсгүйчүүддээ зориулан цээжний үрчлээснээс ангижрах шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Цээжний үрчлээсийг арилгах 7 хялбар арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Дээшээ харж унтах

Доошоо эвсэл хажуу тал руугаа харж унтдаг хүмүүсийн цээжний арьс амархан үрчийж үрчлээ тогтдог. Тиймээс дээшээ харж унтсанаар та үүнээс сэргийлж чадна. 

Дээшээ харж унтах

2 Цээж рүүгээ халуун ус битгий цац

Цээж рүүгээ халуун ус цацсанаар та тухайн хэсгийн арьсны хөгшрөлтийг улам түргсгэдэг. 

Цээж рүүгээ халуун ус битгий цац

3 Цээжний булчин чангалах дасгал хийх

Энэ дасгал энгийн суниах дасгалтай тун төстэй. Нэг ялгаа нь та өлмий дээрээ бус өвдөг дээрээ тулаад суниах хэрэгтэй. Уг дасгалыг өдөрт дунджаар 20 удаа хийснээр цээж хэсгийн булчинг чангалж арьсыг үрчлээтэхээс сэргийлэх боломжтой болно.

Цээжний булчин чангалах дасгал хийх

4 Зөв хэмжээтэй хөхний даруулга зүү

Эмэгтэйчүүд өөрт тухтай байхыг бодож том хэмжээтэй хөхний даруулга зүүх нь элбэг. Гэвч үүнээс болоод хөх хурдан унжиж үрчлээс үүсэх аюултай байдаг гэнэ. Тиймээс өөрт яг таарсан хэмжээтэй хөхний даруулгыг зүүж байгаарай. 

Зөв хэмжээтэй хөхний даруулга зүү

5 Чийгшүүлэгч түрх

Ихэнх бүсгүйчүүд нүүрэндээ л чийгшүүлэгч тос түрхдэг бөгөөд хүзүү, цээжиндээ тэр болгон түрхдэггүй. Ингэснээр тэр орчмын арьс зохих шим тэжээл, чийг авч чадахгүйд хүрнэ. Тиймээс хүзүү болон цээж хэсэгтээ ч  чийгшүүлэгч түрхэж байгаарай. 

Чийгшүүлэгч түрх

6 Зуун настын тос

Та шууд зуун наст ургамлын навчны шүүсийг шахаж хүзүү, цээжиндээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Зуун настын тос

7 Нарны тос

Нарны тусгал нь цээжийг үрчлээтэхэд нөлөөлдөг. Хэт ягаан туяа нь арьс хөгшрөх, уян хатан чанараа алдахад хүргэдэг ажээ. Тиймээс арьсаа хамгаалахын тулд нарны тосыг зөвхөн нүүрэндээ бус хүзүү, цээжиндээ заавал түрхэж байхыг анхааруулж байна.

Нарны тос

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()