Английн хатан хааны гэр бүлийн нууц

Бид хатан хааны гэр бүлийн уламжлал, ёс жаягийн талаар ихээхэн ярьдаг ч хэний ч мэддэггүй нууцууд тэдний гэр бүлд байдаг гэнэ. Ингээд бид танд тэрхүү нууцуудаас хүргэж байна.

Английн хатан хааны гэр бүлийн нууц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1. Хатан хааны гэр бүлийн хосууд яагаад гараасаа хөтөлдөггүй вэ?

Ханхүү Харри болон Меган Маркл нар анх болзож эхлэхдээ нэг нэгэнтэйгээ илүү их хөтөлдөг байсан. Мөн ханхүү Уильям болон Кейт Миддлтон нар ч төдийлөн хөтлөлцөж яваа харагддаггүй. Хэдийгээр хөтлөлцөх үгүй нь хувь хүмүүсийн шийдвэр боловч хатан хааны гэр бүлийнхний хувьд олны өмнө өөрсдийнхөө хайр сэтгэлийг ил харуулах хориотой байдаг юм болов уу.

2. Хатан хаан яагаад ачийнхаа адислах ёслолыг алгассан бэ?

Хатан хаан зөвхөн шаардлагатай, чухал арга хэмжээнд л оролцдог бөгөөд биеийн байдал нь тааруу байсан ч заавал дайрч гардаг гэнэ. Гэтэл ханхүү Луигийн адислах ёслолыг тэрбээр алгасжээ. Магадгүй ханхүү Луи хэзээ ч хаан суудалд суухгүй учир энэ шийдвэрийг гаргаж өөр зүйлд цагаа зарцуулсан бололтой.

3. Хатан хаан яагаад эрх мэдлээ шилжүүлэхгүй байна вэ?

Хатан хаан Елизавета II одоо 92 настай бөгөөд тэрбээр эцсээ хүртэл улс орноо удирдахаар шийджээ. Аль эрт өөрийн хүү болох ханхүү Чарльзийг хаан ширээнд залах боломжтой байсан ч одоо хүртэл тэр алхмыг хийгээгүй л байна. Өнөөдрийн байдлаар Британийн хаан ширээг залгамжлах хүсэлтэй 55 хүн байгаа ч тэдний ихэнх нь сайн хаан байж чадахаа баталж чадахгүй нь харамсалтай.
 

4. Кейт яагаад төрмөгцөө шууд эмнэлэгээс гарсан бэ?

Кейт Миддлтон амаржаад 7 цагийн дараа төрөх эмнэлгээсээ гарсан. Магадгүй Британийн төрөх эмнлэлэгт удаан хугацаагар байж болдоггүй байж болох ч ч хаан угсааны эмэгтэйд тэд муухай хандмааргүй л юм. Кейтийг эмнэлгээс гарахад олон тооны сэтгүүлчид, паппарацичид түүнийг хүлээж байжээ. Тэрбээр гүнж Диана, ханхүү Уильямийг төрүүлээд эмнэлгээс гарахдаа ижил загварын хувцас өмссөн бол Луиг төрөхөд өөр хувцас өмссөн байсан юм.

5. Яагаад хэн ч хатан хааны гэр бүлийн овгийг хэлдэггүй вэ?

Меган Марклын нөхөр болох Харригийн овгийг хэлдэггүй шалтгаан нь тэрбээр овоггүй гэнэ. 1960 оноос эхлэн хатан хааны гэр бүлийн овог бага багаар бичигдэхээ больж орчин үед тэдний овгийг төдийлөн хэлэхээ больжээ. Бодит байдал дээр Маунтбаттен-Виндзор хэмээх овогтой байх ёстой байжээ.

6. Хатан хаан яагаад хувийнхаа орлогын талаарх мэдээллийг өгөх шаардлагагүй байдаг вэ?

Хатан хааны гэр бүл маш их хөрөнгөтэй, баян учир олон тооны байгууллагад хөрөнгө оруулалт хийж, дэлхий даяар өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг хүн бүр мэддэг учир түүнийг зарлах шаардлагагүй.

Үүнээс гадна Елизавета II болон ханхүү Чарльз нар Британийн засгийн газраас цалин авдаг бөгөөд бусад төрлийн орлогын эх үүсвэрээ татварын байгууллагад мэдэгдэх албагүй байдаг.

Хатан хааны гэр бүлийн бүх л үйлчилгээг албан ёсоор улс нь хариуцдаг. Букингемийн ордны зардлыг бүхэлд нь Британийн засгийн газрын татвараас гаргадаг гэж ойлгож болохгүй бөгөөд Лондон дахь олон үл хөдлөх хөрөнгөтэй "The Crown Estate" байгууллагын орлогоор ч мөн төлдөг гэнэ. 

12
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()