Их хотын соёлтой иргэн таны заавал мэдэх ёстой алтан дүрмүүд

“Ёс суртахуун” гэдэг үг биднийг салшгүй дагаж байдаг. Хэдийгээр орчин үед эелдэг байх дүрэм эрт үеийнхээс өөрчлөгдсөн ч бид мэдлэг боловсролоосоо гадна өөрсдийн хүмүүжилд анхаарч байх хэрэгтэй юм. Ингээд бид танд хүн бүрийн мэдэх хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Та бусдыг болон өөрийгөө эвгүй байдалд оруулалгүй хэрхэн соёлтойгоор тулгамдсан асуудлаа шийдэж болохыг энэхүү нийтлэлээс маань уншаарай. 

Их хотын соёлтой иргэн таны заавал мэдэх ёстой алтан дүрмүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Нусаа нийх

  • Ёс суртахууны мэргэжилтнүүд хамраа арчихдаа бусдад мэдэгдэхгүйгээр нэг хөдөлгөөнөөр хурдан арчих хэрэгтэй гэж зөвлөжээ. Харин нусаа нийх гэж байгаа бол олон хүн цугласан газраас холдож, ганцаараа байхдаа нийгээрэй
  • Таны эргэн тойронд ойр дотны тань хүмүүс байсан ч хоол идэж байхдаа нусаа нийж болохгүй. Угаалгын өрөөнд орж хамраа цэвэрлэчихээд, гараа ариутгаад ширээнийхээ ард буцаж суугаарай.
  • Сэхээтнүүд ихэнхдээ даавуун нусны алчуур хэрэглэдэг бөгөөд хэзээ ч нэг удаагийн салфеткагаар хамраа арчдаггүй. Хэдийгээр ариун цэврийн хувьд тийм ч таатай санагдахгүй байж болох ч ёс суртахууны баримтлалыг төгс барьж байна гэж ойлгох хэрэгтэй.

Нусаа нийх

2 Шүдний завсар дахь хоолны үлдэгдэл

  • Ширээний ард сууж байхдаа шүдээ чигчлүүрээр цэвэрлэж болохгүй. Хэрвээ таны шүдний завсар хоолны үлдэгдэл наалдсан бол бусдад мэдэгдэхгүйгээр зайлах гэж оролдоорой. Харин усаар зайлаад ч болохгүй байвал уучлалт хүсэж ширээний ардаас босоод хүнгүй газар очиж шүдээ цэвэрлэх нь зүйтэй.

Харин таны ярилцаж буй хамтрагчийн тань шүдний завсар хоолны үлдэгдэл орсон байвал яах вэ?

  • Хэлээ шүднийхээ дээгүүр хөдөлгө. Гэхдээ амаа тагласан байх хэрэгтэй бөгөөд магадгүй таны энэ үйлдлийг харилцагч давтаж, ямар нэг асуудал байгааг ойлгох болно.
  • Хэрвээ харилцагч тань анзаарахгүй байвал та хүн багатай үед түүнд хэлээрэй.

Шүдний завсар дахь хоолны үлдэгдэл

3 Өмдний цахилгаан онгорхой

  • Энэ тохиолдолд шууд өрөөнөөсөө гарч өмднийхөө цахилгааныг татаж болно. Хэрвээ гарах боломжгүй бол буруу хараад татахад л хангалттай.
  • Танилын тань өмдний цахилгаан онгорхой байвал та хүнгүй газар түүнд чимээгүйхэн хэлэх хэрэгтэй.
  • Өмдний цахилгаан татаагүй доошилсон байх нь хүн бүрд л тохиолддог энгийн үзэгдэл бөгөөд энэ талаар та хэлэх нь зүйтэй. Хамгийн гол нь эелдгээр хэлж өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх хэрэгтэй шүү.

Өмдний цахилгаан онгорхой

4 Хамтрагчаас тань муухай үнэр үнэртэж байна уу?

Танай хамт олонд ариун цэвэр сахидаггүй хүн нэмэгдсэн байна уу? Байгууллага бүр өөрийн гэсэн ариун цэврийн дүрэм журамтай байдаг бөгөөд зарим нь ажлын байрандаа элдэв үнэртэй хоол идэх, хурц үнэртэй ус түрхэх зэргийг хориглосон байдаг.

Ийм асуудал тулгарсан үед та хамтрагчаа дуудаж, таагүй зүйл хэлэх гэж байгаагаа мэдэгдээд, зөвшөөрөл өгснийх нь дараа өөрийн бодлоо хэлээрэй. Зөвшөөрөлгүй хэн нэгэнд зөвлөгөө өгөх гэсний хэрэггүй.

Хамтрагчаас тань муухай үнэр үнэртэж байна уу?

5 Нийтийн ариун цэврийн өрөө

Соёлтой хүмүүс ариун цэврийн өрөөг хэрэглэхдээ суултуур дээр зогсож болохгүй гэдгийг сайн мэддэг ба дараа нь гараа заавал угаадаг. Үүнээс гадна хэд хэдэн дүрэм байдаг. Үүнд:

  • Ариун цэврийн өрөөний хаалга хаалттай байвал татах хэрэггүй. Магадгүй дотор нь хэн нэгэн байж болох юм. Энэ тохиолдолд та өөрийгөө болон бусдыг ч эвгүй байдалд оруулах болно. Мөн хэрвээ та тухайн ариун цэврийн өрөөг хэрэглэж байгаа бол хаалгаа түгжих хэрэгтэй.
  • Хэрвээ та нүүрний будгаа сэргээх гэж байгаа бол гар хатаагчийн хажууд буй толийг битгий ашиглаарай. Та гараа хатаах гэж буй хүмүүст саад болох болно.
  • Эрчүүд ариун цэврийн өрөөнд орохдоо хоорондоо хэт ойрхон зогсох хэрэггүй.

Нийтийн ариун цэврийн өрөө

6 Хэт халуун хоол идэх

Та хэт халуун хоол идэх үедээ амаа ангайлгаж амьсгалах хэрэггүй. Харин түүний оронд хоолоо идэхдээ хүйтэн уух нь зүйтэй. Мөн хоолоо олны өмнө үлээх нь бүдүүлэг учир хөрөхийг нь л хүлээх хамгийн зөв сонголт юм.

Хэт халуун хоол идэх

7 Дарга тань бэлгийн дарамт үзүүлээд байна уу?

Ажлын байран дахь бэлгийн дарамт эрэгтэй, эмэгтэй хүмүүст үргэлж тулгардаг. Хэрвээ танд энэ асуудал тулгарсан бол ичих хэрэггүй бөгөөд эсэргүүцлээ шууд илэрхийлэх нь зөв юм. Хэлээд ч нэмэр болохгүй байвал удирдлагууддаа хандах нь зүйтэй. Заримдаа бэлгийн дарамтыг энгийн байдлаас ялгахад хэцүү байдаг. Жишээлбэл:

“Чамд энэ даашинз маш их зохиж байна” гэж хэлэх нь энгийн харилцаа.

“Энэ даашинзтай чиний өгзөг үнэхээр сайхан харагдаж байна” гэвэл бэлгийн дарамт болж хувирах юм.

Дарга тань бэлгийн дарамт үзүүлээд байна уу?

8 Селфи хийх

  • Селфи хийхэд хүртэл тодорхой хэмжээний ёс суртахуун байх хэрэгтэй. Дотны найзтайгаа зураг авахуулахыг хүсэж байвал эхлээд түүнд мэдэгдэж бэлдэх боломж олгоорой. Хүн бүр л зурган дээр сайхан харагдахыг хүсдэг шүү дээ.
  • Ариун цэврийн өрөөнд селфи хийх хэрэггүй. Мөн ямар нэгэн осол, аюултай нөхцөлд ч зураг дарах шаардлагагүй.  Энэ нь таныг бусдад хүмүүжилгүй,  боловсролгүй нэгэн мэт харагдуулна.

Селфи хийх

9 Тооцоогоо хувааж төлөх

Зарим тохиолдолд олуулаа хоол идэх үед та бусдаас бага идсэн хэрнээ төлбөрөө яг ижилхэн төлөх хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд та өөрийн идсэн зүйлийн тооцоог гаргах нь зөв юм.  Харин тооцооны зөрүү тийм ч их биш байвал хувааж төлөхөд санаа зовох зүйл үгүй.

Тооцоогоо хувааж төлөх

10 Жирэмсэн эмэгтэйг махлаг эмэгтэйгээс ялгах

Нийтийн тээврийн хэрэгсэлд жирэмсэн эмэгтэйд суудал тавьж өгөх нь таныг хүмүүжилтэй нэгэн болохыг баталдаг. Гэхдээ жирэмсэн эмэгтэйг, махлаг эмэгтэйтэй андуурах тохиолдол их гардаг. Энэ нь хэн хэнд нь эвгүй санагдана шүү дээ.

Тэгвэл жирэмсэн эмэгтэйг хэрхэн махлаг эмэгтэйгээс ялгах вэ?

  • Жирэмсэн эмэгтэйчүүд хөл нь хавагнадаг учир өндөр өсгийт бараг өмсдөггүй.
  • Үүнээс гадна алхаа болон зогсолтод нь анхаарал хандуулаарай. Хэрвээ тэр нуруугаа барих эсвэл жингээ нэг хөлөөсөө нөгөө хөл рүүгээ шилжүүлж байвал тэр хөл хүнд бололтой.

Харин ялгаж чадахгүй байвал зүгээр л суудлаасаа чимээгүй босоорой. Тухайн эмэгтэй суух үгүйгээ өөрөө шийдэх болно.

Жирэмсэн эмэгтэйг махлаг эмэгтэйгээс ялгах

11 Өмд урагдах

Цахим сүлжээний хэрэглэгчид олон төрлийн зөвлөгөөг өгдөг болсон бөгөөд тэдгээрт урагдсан хувцсаа үдээсний машинаар тогтоох гэх мэт аргууд байдаг. Гэхдээ бүр аргалж болохгүй бол гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг дуудаж болно.

Уг асуудлыг шийдвэрлэх олон төрлийн арга байдаг ч өмд урагдсан тухайгаа олон нийтэд зарлах хэрэггүй. Дотуур хувцсаа олон нийтэд харуулах нь ичгүүртэй зүйл шүү дээ. 

Өмд урагдах

12
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()