Өөртэйгээ огт адилгүй хүний дүрийг маш чадварлаг гаргасан 8 жүжигчин

Орчин үед техник технологийн ачаар ямар ч жүжигчин хэний ч дүрд хувирах боломжтой болсон. Гэхдээ түүхэн киноны хувьд үзэгчид уран бүтээлчдийг бодит хүнтэйгээ адилхан байгаасай гэж хүсэх нь бий. Тэгвэл энэ хэвшмэл ойлголтыг эвдэж, өөртэйгөө огт төсгүй түүхэн хүний дүрд гайхалтай тоглож, авьяас чадвараа батлан харуулж, алдар нэрд хүрч чадсан 8 жүжигчдийг танилцуулж байна. Найруулагчид яагаад тэднийг онцолж сонгосон нь сонин биш гэж үү?

Өөртэйгээ огт адилгүй хүний дүрийг маш чадварлаг гаргасан 8 жүжигчин
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Жерар Депардье - Иосиф Сталин

Францын зохиолч Жан-Даниэль Балтассатын 2013 онд хэвлүүлсэн романаар найруулагч Фанни Ардан “Сталины буйдан” киног хийхээр шийджээ. Түүнд энэ түүхэн хүнийг огт өөр өнцгөөс харуулах нь тун сонирхолтой санагджээ. Киноны гол санаа нь Сталиныг үнэмлэхүй эрх мэдэлтэй хүн гэдгийг харуулах явдал байсан юм. Зураг авалтад хэрэглэгдэх хувцсыг оёж бэлтгэхийн тулд зураач, загвар зохион бүтээгчид Сталины өмсдөг байсан хувцсыг тусгайлан судалж, “Мосфильм”-ийнхэнтэй хамтран ажиллаж байсан. Найруулагч тухайн үед аугаа дарангуйлагчийн дүрд Депардьегаас өөр тохирох хүнийг олж харахгүй байна гэж мэдэгдэж байжээ. Хэдийгээр тэрбээр Сталинтай ямар ч төсгүй байсан ч түүний хувь хүний зан төлөв, хүч чадлыг энэ алдартай жүжигчин л тод томруун харуулж чадна гэдэгт итгэсэн гэдэг.

Жерар Депардье - Иосиф Сталин

2 Кэтрин Зета Жонс - Екатерин II

Кэтрин Зета-Жонсыг “Аугаа их Екатерина” киноны дүрд тоглоход нь хүмүүс “Огт адилгүй байна” гэж шүүмжилж байсан ч түүний дүр дэлхийн кино урлагийн хатдын дүрүүдээс хамгийн сонирхолтой нь юм. Тэрбээр хатан хааныг эрх мэдэл, эрчүүдэд дуртай, сэтгэлийн хөөрөл ихтэй хүн мэтээр харуулж чадсан юм. Уг кино түүхийн баримтанд хэт баригдалгүй эротик хэсгүүд оруулж өгснөөрөө тун онцлогтой. Өөр нэг зүйл нь Кэтрин Зета-Жонс жинхэнэ Екатеринатай төсгүй байсан ч жүжигчин хүний гоо сайхан, авьяаслаг чанар амжилтанд хүргэж чаддаг гэдгийг баталж чадсан билээ.

Кэтрин Зета Жонс - Екатерин II

3 Жесси Айзенберг - Марк Цукерберг

“Нийгмийн сүлжээ” кино олны хүртээл болох үед түүний намтар нэр хүндэд нь таагүй нөлөө үзүүлэх вий хэмээн Марк Цукерберг эмзэглэж байсан гэдэг. Киноны үйл явдалд тэрбээр нийгмийн сүлжээг өөрөө зохиосон гэдгээ батлахын тулд шүүхийн олон удаагийн үйл явц дамжиж байгаа зөрчилдөөн гардаг. "Facebook"-ийн удирдлагууд “Кинонд өгүүлж байгаа түүх яг ч бодитой биш. Кино багийнхан сайт бүтээсэн урт түүхийг өгүүлэхийн оронд үзэгчдийг татах сонирхолтой зүйл оруулах хэрэгтэй гэж үзсэн учир тэр хэсгийг нэмсэн” гэж албан ёсоор мэдэгдэж байжээ.

Жесси Айзенберг энэ зөрчилтэй кинонд тоглохоор зөвшөөрч хожим нь Марк Цукербергтэй танилцаж нөхөрлөсөн гэдэг. Тэрбээр тоглосон дүр нь Маркийг гомдоосон байх вий гэж эмээж байсан тухайгаа хэлсэн байдаг.

Жүжигчин хүн тоглох гэж буй дүртэйгээ адилхан биш байх нь гол биш гэж шүүмжлэгчид үздэг болжээ. Энэ дүрээрээ тэрбээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшиж алдар нэртэй болж чадсан юм.

Жесси Айзенберг - Марк Цукерберг

4 Кейт Бланшетт - Боб Дилан

“Би тэнд байхгүй” киноны Боб Дилан амьдралынхаа туршид хэрхэн өөрчлөгдөж ирснийг бүрэн харуулахын тулд зургаан жүжигчин  нэгэн зэрэг ажиллаж байжээ. Тэр дундаас Кейт Бланшетт дүрдээ үнэхээр гайхалтай тоглож үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Тэрбээр жүжигчний ур чадвар, авьяасаа чадамгай харуулж чадсан учир Венецийн кино наадмын шүүгчид өндрөөр үнэлж шилдэг эмэгтэй дүрийн шагналыг олгож байсан.

Тэрбээр тухайн дүрд эмэгтэй хүн тогловол Бобын этгээд төрхийг хүмүүст улам сайн ойлгуулах юм байна гэж бодсон учраас л уг кинонд тоглохоор шийдсэн гэж ярьсан байдаг. Кейт нь дуучны ид од болж, алдар хүндэд умбаж, цахилгаан хөгжим гэх шинэ урсгалд хүчээ сорьж  байсан 60-аад оны үеийн дүрд тоглосон юм.

Кейт Бланшетт - Боб Дилан

5 Жош Бролин - Бага Жорж Буш

“Буш” кинонд АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Бушийн түүхийг өгүүлдэг. Нүүр будагчид гайхамшигт ур чадварынхаа хүчинд Жош Борлинг жинхэнэ Буштай маш адилхан болгож чадсан юм. Гэхдээ үзэгчид жүжигчний  эрч хүч, авьяас чадвар Цагаан ордны тэргүүнийг арай хэрцгийгээр харуулсан байна гэж үздэг. Тэрбээр энэ дүрд тоглох санал авсныхаа дараа ерөнхийлөгчтэй ямар ч адил зүйл байхгүйгээ мэдэрчээ. Гэсэн хэдий ч зохиолоо уншаад дүрээ ойлгож, ихэд баярлан зураг авалтын явцад өөрийгөө зоригжуулж ажилласан гэдэг.

Жош Бролин - Бага Жорж Буш

6 Линдси Лохан - Элизабет Тейлор

Линдси Лохан домогт Элизабетийн шүтэн бишрэгч гэдгээ хэзээ ч нууж байгаагүй. Тийм ч болохоор “Лиз Дик хоёр” киноны Тейлорын дүрд тоглох боломж олдоход тун их баярлажээ. Гэхдээ түүнийг энэ дүрд тоглуулах тийм ч хялбар байсангүй. Түүхэн хүнтэйгээ адилгүй, мундаг авьяастай биш гэх зэргээр олон хүн Линдсиг шүүмжилж байсан юм. Нүүр будагчид түүнийг Тейлортой адилхан болгож чадсанаас гадна Линдси бүхнийг даван туулж авьяастай гэдгээ баталж харуулсан юм. Түүний хамтран тоглогч, Тейлорын нөхөр Ричард Бартоны дүрд тоглосон Грант Боулер Линдсиг дүрдээ гайхамшигтай тоглосон гэж хэлсэн байдаг. “Олны анхаарлын төвд байж, сэтгэлийн дарамт, бухимдалтай тулгарч, эргэн тойрныхоо хов живтэй  байнга тэмцэж байдгаараа бидний амьдрал тун төстэй” гэж Линдси дүрийнхээ тухай ярьж байжээ.

Линдси Лохан - Элизабет Тейлор

7 Том Хэнкс - Уолт Дисней

“Ноён Бэнксийг авар” кино Уолт Диснейн шүтэн бишрэгчдийг гайхшруулсан юм. Кинонд гол баатрын “Хатагтай Поппинс”-ийн зохиолч Памела Трэверстэй хийсэн олон жилийн маргааны тухай өгүүлдгээс гадна Тверес өөрийнхөө номыг кино болгох эрхээ худалдахгүй гэж зүтгэсээр 14 жилийн дараа арай гэж нөхцөл байдлыг ойлгож байгаа тухай гарна.

The "Walt Disney"-ийн ерөнхийлөгч Роберт Айгер өөрөө биечлэн киноны гол дүрд тоглооч хэмээн Том Хэнксээс гуйж байжээ. Тэрбээр студи үүсгэн байгуулагчийн жижиг зүйлсийг ч нэг бүрчлэн анхаардаг, няхуур занг нь тод томруун харуулж чадсан ба түүний ярианы хэв маягийг дуурайхын тулд оролцсон бүхий л шоуг нь үзэж, төрөл төрөгсөдтэй нь ярилцаж, музейг нь хүртэл сонирхож байжээ.

Том Хэнкс - Уолт Дисней

8 Телли Савалас Отиено - Маршал Карл Маннерхейм

Финландын үндэсний баатар Карл Маннерхеймийн тухай “Финландын маршал” кино жинхэнэ дуулиан тарьж байсан түүхтэй. Финчүүдийн хайртай баатрын дүрд Кенийн хар арьстай жүжигчин тоглосон учраас тэр шүү дээ.

Шүүмжлэгчдийн уг дайралтын хариуд киноны продюсер "Үүнд чинь аймшигтай зүйл юу байгаа юм. Ердөө л домогт жанжныг энгийн хүнээр нь харуулах зорилгоор тогтсон хэв загварыг эвдсэн. Мөн дүрээ илүү их илэрхийлэхийн тулд хар арьст жүжигчин сонгосон” гэж хэлж байжээ. Үнэхээр ч кино амжилтанд хүрч Телли Савалас Отиено Кенидээ  алдаршин баатар болсон юм. Найруулагч нь гол баатрын жүжигчнээ сонгоход 100 гаруй өнгөт арьстныг шалгасан бөгөөд Телли өмнө нь хэд хэдэн дүрд тоглочихсон байсан нь давуу тал болж чаджээ. Хэдийгээр кино шүүмжлэгчид янз янзаар дүгнэдэг ч тэрбээр дүрдээ муугүй тоглосон юм шүү. 

Телли Савалас Отиено - Маршал Карл Маннерхейм

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()