Машинаар аялах дуртай хүмүүсийн заавал очиж үзэх 15 газар

Хорвоо ертөнц, байгал эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Ялангуяа машинтай хүрээлэн буй байгаль орчноо тольдон харах шиг сайхан зүйл байхгүй. Тиймээс та бүхэнд заавал машинтай очиж үзэх 15 газрын тухай хүргэж байна. 

Машинаар аялах дуртай хүмүүсийн заавал очиж үзэх 15 газар

1 Улаан далайн эрэг, Хятад

Хятадын Лианин мужид байрлах энэ далайн эрэг хаврын улиралд улаан болон шар өнгийн замагт хучигддаг аж. Энэ газар хэдийгээр буудаллаж болохгүй ч дэргэдүүр нь тавьсан машин замаар явж өнгөрөх нь үнэхээр гайхалтай сэтгэгдэлийг төрүүлнэ. 

Улаан далайн эрэг, Хятад

2 22-р хурдны зам, Энэтхэг

Энэтхэгийн Химачел уулны хажууд тавьсан энэ зам дэлхийн хамгийн аюултайд тооцогддог. энэхүү зам дээр ердөө 2 машин зөрж өнгөрөх боломжтой бөгөөд суудлын машинаас илүү том машин зорчихыг хориглодог. Гэхдээ адреналинаа ялгаруулах дуртай хүмүүс үүгээр явж үзэхийг зөвлөдөг бөгөөд хэрвээ та адал явдалд дуртай бол энэхүү замыг сонгоорой. 

22-р хурдны зам, Энэтхэг

3 Стелвио хавцал, Итали

Илталид байдаг 1700 м-ийн гүн энэ хавцал руу буухын тулд та нарийн машины зам ашиглахаас өөр арга байхгүй. Зуны улиралд адал явдал эрэлхийлсэн хүмүүс Стелвио хавцалыг унадаг дугуйтай туулдаг бөгөөд жил бүр хэлэн мянган жуулчид энэхүү газрыг үзэхээр зорьж ирдэг байна. 

Стелвио хавцал, Итали

4 Атлантын далайн зам, Норвеги

2005 онд "зууны шилдэг"  хэмээн өргөмжлөгдөж байсан энэхүү бүтээн байгуулалт нь нийт 8 жижиг арлыг холбосон зам юм. Та Атлантын далайн замаар явсанаар асар богинохон хугацаанд өтгөн ой, далайн эрэг, хот, тосгод гээд хүссэн бүхнээ харж чадна. 

Атлантын далайн зам, Норвеги

5 7 милийн гүүр, АНУ

11 км урт үргэлжлэх энэхүү аварга байгууламж нь АНУ-ын Флорида мужийн Монро гүнлэгт орших энэ гүүр баригдаж байх үедээ дэлхийн хамгийн урт гүүр байв. Энэхүү зам нь гүүр, далан дээрх зам, давхар зам зэргээр холбогдсон хэд хэдэн жижиг арал дээр баригджээ.

7 милийн гүүр, АНУ

6 Цөлийн зам, Арабын Нэгдсэн Эмират

Хэрвээ та эцэс төгсөлгүй үргэлжлэх элсэн далайгаар аялахыг хүсвэл энэхүү замаар яваад үзээрэй. 

Цөлийн зам, Арабын Нэгдсэн Эмират

7 Зулукын зам, Энэтхэг

Торгоны замд багтаж байсан энэхүү эртний зам нь нийт 30 км үргэлжилэх бөгөөд нийт 100 нугалаатай юм. Өдгөө энэхүү замаар явахын тулд танд тусгай зөвшөөрөл хэрэг болно. 

Зулукын зам, Энэтхэг

8 Шиншан хурдны зам, Хятад

Шиншан нууран дээр барьсан энэхүү хурдны зам нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгт тооцогдож байжээ. Үүгээр явахыг хүссэн байгалийн сайхныг мэдрэхийг хүссэн олон мянган жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг гэнэ. 

Шиншан хурдны зам, Хятад

9 12-р хурдны зам, АНУ

АНУ-ын Юта мужийн энэ хурдны зам дээр олон тооны кино зураг авалт болсон байдаг. Үүний учир гэвэл үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй цөл нутаг энд оршдог юм. Хэрвээ та зураг мэт сайхан цөл нутгийг үзье гэвэл энэхүү газрыг зориорой. 

12-р хурдны зам, АНУ

10 40-р зам, Аргентин

Андын нурууны дэргэд тавьсан энэхүү замаар аяласан хүмүүн далай, цөл, уул нурууд гээд байгалийн сайхныг бүхэлд нь мэдэрч чадна. 

40-р зам, Аргентин

11 Гуйгийн зам, Франц

Францын Нурматур арлыг эх газартай холбодог энэхүү зам нь далайн түвшинтэй ижил хэмжээнд байдаг. Өдөрт ердөө 4-5 цагийн турш ил гарч ирэх үед эн энэ замаар аялах үед яг л далай дээгүүр машинтайгаа давхиж буй сэтгэгдэлийг та авах болно. 

Гуйгийн зам, Франц

12 Готардын зам, Швейцарь

Швейцарийн Треиоло уулын бэлд тавьсан энэхүү замаар явж үзэх нь Альпийн нуруунд явж үзсэнээс илүү сайхан гэж хэлэх хүмүүс бий. 

Готардын зам, Швейцарь

13 Мартагдсан зам, Шинэ Зеланд

Дэлхийн хамгийн хуучин машины замуудын нэг болох энэхүү замаар явж үзсэн хүмүүс "яг л галзуу хулгана дээр суусан мэт аймшигтай хэрнээ хөгжилтэй" мэдрэмжийг авдаг ажээ. 

Мартагдсан зам, Шинэ Зеланд

14 Их далайн зам, Австрали

Дэлхийн I дайнд амиа алдсан цэргүүдийн дурсгалд зориулж барьсан энэхүү зам нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн замд тооцогддог.

Их далайн зам, Австрали

15 Бөгжний зам, Исланд

Энэхүү замаар явж үзсэн хүмүүс галт уул, мөсөн уул, ой, усан хүрхрээ, мөнх цастай уулс, туйлын туяа гээд итгэмээргүй зүйлсийг харж чаддаг гэнэ. 

Бөгжний зам, Исланд

25
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()