Хэт халуун цай уух нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Хүний эрүүл мэндэд цайны үзүүлэх ач тусын талаарх олон мэдээллүүд бий. Гэхдээ цай уух нь бүх талаараа ашигтай, ямар ч аюулгүй зүйл гэж бодож байвал та эндүүрч байна. АНУ-ын судлаачид саяхан халуун цай их хэмжээгээр уух нь улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалыг бараг хоёр дахин нэмэгдүүлдэг гэдгийг олж тогтоожээ.

Хэт халуун цай уух нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Цай нь тайвшруулах үйлчилгээтэй ба жин хасахад нөлөөлж, зарим төрлийн хорт хавдартай тэмцэж чаддаг гэдэг нь батлагджээ. Гэхдээ аягатай цайгаа хөргөж уух нь маш чухал шүү! 

"International Journal of Cancer" эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл халуун цай уух нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг аж. 

Америкийн Хорт Хавдрын Нийгэмлэгийн гишүүн, доктор Фархад Исламигийн удирдсан эрдэмтдийн баг Иран улс дахь цайны соёлтой нэгэн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн байдалд 10 жилийн турш ажиглалт хийжээ. 

Дараа нь эрдэмтэд ажиглалтынхаа үр дүнг тэдгээр хүмүүсийн цай уух хэв шинжтэй нь харьцуулан судалж үзэхэд цельсийн 60 хэмээс өндөр температуртай цайг өдөрт 3 аягаас дээш хэмжээгээр уудаг хүмүүсийн улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хэт халуун биш цайг бага хэмжээгээр уудаг хүмүүсийнхээс 90 хувь өндөр байгаа нь харагджээ.

Доктор Исламигийн тодорхойлсноор халуун цай байнга уух нь хүний эдийг гэмтээж, хурдацтай үрэвсүүлэн хорт хавдартай болох нөхцлийг бүрдүүлдэг гэнэ.

Улаан хоолойн хорт хавдар нь өнөөдөр дэлхий даяар хамгийн их үхэл дагуулж буй өвчнүүдийн нэг бөгөөд АНУ-д жил бүр 16,000 хүн уг өвчнөөс болж нас бардаг юм.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()