Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шилдэг 10 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Уран зөгнөлт, түүхэн, дайн тулаантай, зөгнөлт, хайр дурлалын гээд олон төрөл жанрын кинонууд нь жилээс жилд чанаржин, хүмүүсийн хүртээл болсоор байгаа билээ. Энэ дундаас бидэнд ухаарал хайрлах, хайрын тухай кинонууд хүнийг хамгийн ихээр догдлуулж, баяр гунигийг хослуулсан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл хамтдаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн шилдэг кинонуудтай танилцацгаая.

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн шилдэг 10 кино
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 "Dead Poets Society"

Киноны үйл явдал: Кинонд 1950-иад оны америкийн хөвгүүдэд зориулсан хуучинсаг үзэлтэй коллежид энэхүү киноны үйл явдал өрнөнө. Тус сургуульд шинээр ирсэн англи хэлний уран зохиолын багш нь сургуулийн хөтөлбөрт баригдалгүйгээр сурагчиддаа чөлөөтэй сэтгэх, сурч мэдсэн зүйлээ бусадтай хувцаалцах дадлагад сургаж, сонирхолтой зүйлс ярьж, тэдэнтэй нөхөрсгөөр харилцдагаас хөвгүүд тухайн хичээлд дуртай болж сонирхон судална. Хөвгүүдийг амьдралыг янз бүрийн өнцгөөс харж сурах нь зүйтэй хэмээн үзсэн багш нь сурагчдаа нууцаар удирдан шүлгийн клуб нээдэг.

Бодит амьдрал дээр: Найруулагч Том Шульман (Tom Schulman) өөрийнхөө сурч байсан Монтгомери Беллийн академид багшилж байсан Сэм Пикерин (Sam Pikerin)-ийн бодит амьдралаас энэ багшийн дүрийг сэдэвлэсэн байна.

"Dead Poets Society"

2 "127 hours"

Киноны үйл явдал: Киноны баатар болох уулчин залуу  ээлжит аялалдаа гарчээ. Тэрбээр энэхүү аялалд грач байгаагаа хэнд ч хэлээгүй аж.  Харамсалтай нь тэрбээр үхлийн хавханд орж 127 цагийн туршид аврагдах ямар ч найдваргүй болж байгаа тухай гарна.

Бодит амьдрал дээр: Ууланд авирагч Арон Ралстон (Aaron Ralston) 2003 онд хавцалд авирахаар ганцаараа явахдаа энэ талаар хэнд ч хэлээгүй байна. Гэтэл гэнэтийн зүйл тохиолдож гарыг нь 300 кг жинтэй том чулуу дарсан байдаг. Гараа авах ямар ч аргагүй болж эцэст ньус, хоол хүнсгүй болсон Арон өөрөө гараа тайрч эндээс мултарсныг аялагчид олж улмаар аврах нисдэг тэрэг ирж авсан гэдэг.

"127 hours"

3 "Head full of honey"

Киноны үйл явдал: Өвөө ач охин хоёрын харилцааны тухай сэтгэл хөдөлгөм түүхийг энд өгүүлнэ. Өвөөг нь Альцгеймэрийн өвчнөөс нь болоод эцэг эх нь асрах газарт өгчих вий гэж их эмээсэн 11 настай охин Тильда өвөөтэйгөө Венец рүү нууцаар аялж буйгаар киноны үйл явдал өрнөнө.

Бодит амьдрал дээр: Киноны зохиолч болон найруулагчийн хувьд Тиль Швайгер (Till Schager) Альцгеймерийн өвчиний талаар тун сайн мэддэг нэгэн юм. Учир нь түүний өвөө энэ өвчнөөр өвчилж байсан болохоор тэрбээр шинж төрх, нарийн ширийнийг хангалттай сайн үзүүлж чадсан юм.

"Head full of honey"

4 "Bridge of spies"

Киноны үйл явдал:  Хүйтэн дайны үед өмгөөлөгч Жеймс Донаван зөвлөлтийн тагнуулчийг америкийн нисгэгчээр солих хэлэлцээ хийх ёстой болжээ. Энэ кинон дээр энгийн хуувьч эр хэрхэн дэлхийн хамгийн нөлөө бүхий тагнуулын хоёр байгууллагын дунд зуучлагч болж байгааг харуулдаг аж.

Бодиит амьдрал дээр: Жеймс Донаван (James Donovan) бол америкийн өмгөөлөгч, улс төрийн хэлцэл хийгч. Хэлэлцээрт зуучлагчаараа алдаршсан Донован америкийн тагнуулын У-2 онгоцны нисгэгч Гэри Пауэрс (Gary Powers)-ийг зөвлөлтийн тагнуулч Рудольф Абел (Rudolph Abel)-иэр 1962 онд солих болон Свинейн булангийн амжилтгүй ажиллагааны үеэр Кубад баригдсан 1113 хоригдлыг чөлөөлөх тухай хэлэлцээрт оролцсон юм.

"Bridge of spies"

5 "We bought a zoo"

Киноны үйл явдал: Хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бэлэвсэн эр эхнэрээ алдсанаас хойш сэтгэл санаагаар ихэж унажээ. Тэгээд энэ байдлаас гарахын тулд тэрбээр нэгэн өвөрмөц санаа олжээ. Энэ нь ажлаасаа гарч амьтны хүрээлэнтэй зэрэгцээ томоохон газартай хуучин байшин худалдан авна.

Бодит амьдрал дээр: Бенжамин Ми (Benjamin Mi) 2009 онд “Бид амьтны хүрээлэн худалдаж авсан” гэдэг намтарчилсан ном бичсэн нь тэр дороо л британидаа бестселлер болжээ. “200 гаруй амьтантай, сүйрч байгаа амьтны хүрээлэнгийн гайхамшигт энэ түүх, манай гэр бүлийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм” гэж Бенжамин бичжээ.

"We bought a zoo"

6 "Eddie the Eagle"

Киноны үйл явдал: Британийн цаначин Эдди Эдвардс (Eddie Edwards) хар багаасаа л олимпод оролцох юмсан гэж мөрөөддөг өайжээ. Улмаар тэр өвлийн олимпод трамплинаас харайх төрлөөр британийг төлөөлсөн анхны тамирчин болдог. Гэвч тэрбээр түрүүлэхийн оронд хамгийн олон бэртэл авсан тамирчны амжилтыг тогтоодог.

Бодит амьдрал дээр: Британийн цаначин Майкл Эдвардс (Michael Edwards), буюу Эдди Эдвардс өөрийн ялалтаараа биш харин гэмтэл авсан тоогоороо түүхэнд орсон хүн. Хүүхэд байхаасаа л олимпод орохыг хүсч мөрөөдсөн тэр трамплинаар харайх төрлөөр ердөө хоёр жил хичээллээд 1988 онд Британийг төлөөлөн олимпын наадамд ордог. Бүхий л тэмцээнд тэр сүүлийн байр эзэлж үүнийхээ үрээр “алдаршисан” байна. Үүнээс үүдээд олимпын тоглолтын дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. Энэ дүрмийг “Эдди бүргэдийн дүрэм” гэж нэрлэжээ. Энэ нь олимпын тэмцээнд оролцох тамирчин олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаа 50 шилдэг тамирчны нэгэд багтсан байх, эсвэл ийм тэмцээнүүдэд 30 хувиас дээш амжилт үзүүлсэн байх гэсэн шаардлага хангах ёстой гэсэн байна.

"Eddie the Eagle"

7 "The post"

Киноны үйл явдал: "Washington Post" сонины эзэн, ерөнхий редактор хоёр "New York Times" сонинтой хамтарч Вьетнамын дайны талаарх Пентагоны нууц баримт бичгүүдийг олж авна. Ийм дуулиан тарьсан материал тавьснаар сониныг нь хаах хүртэл дарамт үзүүлж мэдэх засгийн газраас ч айлгүйгээр энэ баримтыг олон нийтэд тэд дэлгэдэг.

Бодит амьдрал дээр: "Washington Post" сонины эзэн, АНУ-ын хамгийн амжилттай ерөнхий захирал 500 эрхмийн нэг, пулитцерийн шагналт Кэтрин Грэм (Katherine Graham), сонины ерөнхий редактор, америкийн сэтгүүлч Бен Брэдли (Ben Bradley) нар >ьетнамын дайны тухай нууц баримтуудыг дэлгэснээрээ дэлхийд алдаршиж байжээ.

"The post"

8 "Awakenings"

Киноны үйл явдал: Ичимхий бүрэг эмч, эрдэмтэн доктор Малколм Сэйер (Malcolm Sawyer) маш ховор өвчнөөр өвдөгсдийг эдгээх эм туршина. Тус эмийг турших анхны өвчтөн нь Леонард болно. Эхний туршилт үр дүнгээ өгч Сэйер ч эмээ бусад өвчтнүүдэд өгнө. Бүхий л өвчтөн дахин төрсөн мэт болж амьдралын сайхан учралыг эдлэн баяр хөөртэй байдаг. Гэтэл золгүй явдал болж хэсэг хугацааны дараа эм үйлчлэхээ болин өвчтнүүд эргээд л хөдөлгөөнгүй байдалд орно.

Бодит амьдрал дээр: Америкийн мэдрэлийн эмч, мэдрэлийн сэтгэл зүйч, зохиолч, өвчтнүүдийнхээ өвчний түүхээр бичсэн хэд хэдэн алдартай номын зохиолч Оливер Сакс (Oliver Sachs)-ын хамгий алдартай бүтээл "Awakenings" хэмээн номоос энэхүү киног сэдэвлэн бүтээжээ.

"Awakenings"

9 "La vie En Rose"

Киноны үйл явдал: Францын алдарт дуучин Эдит Пиаф (Edith Piaf)-ийн гайхамшигт уянгалаг хоолой дэлхийг хэрхэн байлдан дагуулж буй талаар энэ кино өгүүлнэ.

Бодит амьдрал дээр: Эдит Пиаф бол ярих юмгүй, жинхэнэ домог. Тэр уянгалаг хоолой, жүжиглэх чадвараараа алдаршсан нэгэн. Гэхдээ түүний амжилтад хүрсэн зам шулуун дардан байгаагүй. Парисын захад маш ядуу айлд төрсөн тэрбээр, амьдралын бэрхшээл бүхнийг даван туулж байж дэлхий дахины сая сая хүний сэтгэл зүрхийг эзэмдсэн дуучин болж чадсан юм.

"La vie En Rose"

10 "The blind side"

Киноны үйл явдал: Африк гаралтай залуу эр орох оронгүй болсныг христ шүтлэгтэй нэгэн гэр бүл ивээлдээ авна. Майкл хүүхэд байхаасаа л сайхан сэтгэлтэй, том биетэй, хүчирхэг нэгэн байлаа. Сургуулийнхаа америк хөлбөмбөгийн багт тэрбээр орохоор шийдсэнээр киноны гол үйл явдал өрнөнө. Майкл Оуэр (Michael Over)-ийг ялах гэж олон хүн хүсэх ч залуу эр спортод амжилт гаргасаар, хичээлдээ ч ахиж тамирчны тэтгэлэг аван Миссипийн их сургуульд тэрбээр элсэнэ.

Бодит амьдрал дээр: Майкл Оуэр 12 хүүхэдтэй тарчиг амьдралтай айлын хүүхэд байснаас амьдрал нь гудамжинд өнгөрсөн байна. Тэрбээр Мемфисийн дунд сургуульд суралцсан анхны жилдээ л хөлбөмбөг тоглож эхэлжээ. Энэ нь ч түүнийг их сургуульд ороход нь тус болсон юм. 2004 онд Лэйн болон Шон Туи (Lane. Shaun Tui) нар Оуэрийн асран халамжлагч болох санал тавьсанд тэрбээр зөвшөөрсөн байдаг. Туйгийн гэр бүл Оуэрийг зөв замд нь оруулсанаар Майкл Оуэр эцэст нь Америк хөлбөмбөгийн шилдэг тоглогч нарын нэг болж чаджээ.

"The blind side"

18
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()