Гэрийн нөхцөлд арьсаа арчлахдаа бидний гаргадаг алдаа!

Ихэнх бүсгүйчүүд гэрийн аргаар гоо сайхандаа анхаарахыг эрмэлздэг. Гэвч зарим тохиолдолд тэдгээр аргууд нь амжилттай болдоггүй бөгөөд хэмнэлт хийх гэж байгаад мэргэжлийн эмчид хандах шаардлагатай болдог билээ. Хэрвээ та дараах аргыг гэртээ хэрэгжүүлэх гэж байгаа бол болгоомжтой байсан нь зүгээр шүү.

Гэрийн нөхцөлд арьсаа арчлахдаа бидний гаргадаг алдаа!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Батганы эсрэг аспирин хэрэглэх

Салицилийн хүчил нь хатаах үйлчилгээтэй байдаг учир нүүрний илүүдэл тос, үхэжсэн арьсыг гуужуулахад тустай. Үүнээс гадна батга арилгадаг гэсэн ойлголт бүсгүйчүүдийн дунд өргөн тархсан байдаг. Аспирины найрлагад салицилийн хүчил байдаг ч батга гарч байгаа шалтгааныг шийдвэрлэж чадахгүй бөгөөд арьсыг хуурайшуулах, үрэвсүүлэх, улайлгах гэх мэт хэд хэдэн сөрөг талтай. Хэрвээ та аспирины маск хэрэглэдэг бол долоо хоногт хоёроос илүү тавьж болохгүй ба арьсаа маш сайн ажиглах хэрэгтэй шүү.

Батганы эсрэг аспирин хэрэглэх

2 Арьс цайруулах үйлчилгээтэй ус төрөгчийн хэт исэл

Ус төрөгчийн хэт исэл нь ариутгалын шилдэг бүтээгдэхүүн бөгөөд батга арилгах, арьс цайруулах үйлчилгээтэй байдаг. Олон улсын хорт бодис судалгааны төвийн хийсэн туршилтаар 3%-ийн ус төрөгчийн хэт исэл л эрүүл мэндэд хоргүй гэдэг нь батлагдсан.

Хэдийгээр ус төрөгчийн исэл давуу тал ихтэй ч нүүрэндээ түрхэхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Учир нь арьс түлэгдэх, улайх, загатнах, үрэвсэх магадлалтай. Хэрэглэхийнхээ өмнө эмчээс заавар аваарай.

Арьс цайруулах үйлчилгээтэй ус төрөгчийн хэт исэл

3 Батганы эсрэг шүдний оо

Шүдний оо батганы эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Хэдийгээр шүдний оо нь улайлт багасгаж, батганы хэмжээг бууруулдаг ч дараа нь сөрөг үр дагавар дагуулдаг.

Юуны өмнө шүдний оонд агуулагдах "Рн" баланс нь зөвхөн шүдэнд зориулагдсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс нүүрэн дээрээ их хэмжээгээр түрхэх нь арьсыг түлж, тууралт үүсгэх магадлалтай.

Батганы эсрэг шүдний оо

4 Элсэн чихэр, кофены гуужуулагч

Элсэн чихрээр чанга, хатуу арьс \уруул\ гуужуулахад сөргөөр нөлөөлөхгүй. Харин нүүрний арьс мэдрэмтгий, зөөлөн байдаг учир муу үр дагавартай байдаг. Үүнд мөн далайн давс, кофе, самар зэрэг ч багтана.

Хэрвээ гэртээ арьсаа зөөлрүүлж, үхэжсэн арьсаа сэргээхийг хүсэж байвал цагааны будааны гурилаар хийсэн гуужуулагчийг ашиглаарай.

Элсэн чихэр, кофены гуужуулагч

5 Гич болон бусад амтлагч

Гичээр биеэ ороох нь жин хасахад сайнаар нөлөөлдөг гэсэн ойлголт байдаг учир бүсгүйчүүд турахын төлөө бүхий л хүндрэлийг даван туулахад бэлэн байдаг. Хэрвээ та жирэмсэн, зүрх судасны асуудалтай, цусны даралт өндөртэй бол гичээр боолт хийж болохгүй. Энэ нь арьс түлэх, харшлах гэх мэт сөрөг үр дагаврыг дагуулдаг. Мөн үүнд улаан чинжүү,  шанцай зэрэг ч хамаарна шүү.

Гич болон бусад амтлагч

6 Хуурай сойзоор нүүрээ цэвэрлэх

Хуурай сойзоор цэвэрлэгээ хийх  нь үхэжсэн арьсыг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулж, бохирдол гаргах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ энэ аргыг хэрэгжүүлэхдээ тодорхой дүрмийг сайтар баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Арьс үрэвссэн, гэмтсэн тохиолдолд хуурай сойзон цэвэрлэгээ хийж болохгүй. Таны арьсны үрэвслийг нэмэгдүүлээд зогсохгүй, нян оруулах магадлалтай.
  • Биеэ цэвэрлэх гэж байгаа тохиолдолд хөлийн улнаас мөр рүү чиглүүлж, цагийн зүүний дагуу зөөлөн эргүүлэх хэрэгтэй.
  • Цэвэрлэгээ хийсний дараа хүйтэн шүршүүрт орж, биеийн тос түрхэж арьсаа гэмтэхээс хамгаална.
  • Зөвхөн зориулалтын сойзыг ашиглах хэрэгтэй. Нүүр болон биеийн сойз нь зөөлөн, байгалийн гаралтай байх нь зүйтэй. Яаж ч байсан шүдний сойз ашиглаж болохгүй.

Хуурай сойзоор нүүрээ цэвэрлэх

7 Элмерийн цавуугаар нүүрээ цэвэрлэх

Нүүрэнд гүн цэвэрлэгээ хийх зориулалттай хамгийн сонирхолтой, санаанд оромгүй аргын нэг нь бичиг хэргийн "Элмер" цавууг ашиглах явдал юм. Гоо сайхны мэс засалч Энтони Юн уг цавууг нүүрэндээ түрхсэнээр нүүрний илүүдэл тослог, хар батгыг арилгах боломжтой гэж үздэг ч хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй.

Та энэхүү аргыг хэрэглээд нэг удаа үр дүнг нь мэдэрсэн байж болох ч тухайн бүтээгдэхүүн нүүрний арьсанд зориулагдаагүй гэдгийг санах хэрэгтэй. Мөн та цавуугаа дутуу арилгасан бол энэ нь арьсанд нэвчиж, арьсыг үрэвсүүлэх магадлалтай.

Элмерийн цавуугаар нүүрээ цэвэрлэх

8 Нүүр лүүгээ үсний лак цацах

Зарим гоо сайхны блогчид нүүрнийхээ будгийг бүтэн өдрийн турш хадгалахын тулд үсний лакийг нүүр лүүгээ цацаж болно хэмээн зөвлөдөг. Энэхүү арга нь нүүрний будгийг удаан хадгалахад тусалж болох  ч нүүрний арьсанд сөрөг үр дагавартай.

Харин антиперсирант цацлагыг нүүрний илүүдэл тосыг арилгах, нүүрийг тослог харагдуулахгүйн тулд түрхэж болдог. Гэвч спиртийн найрлагатай учир нүүрэн дээр хар батга үүсгэж, арьсыг хатааж, үрэвсүүлэх нь бий.

Нүүр лүүгээ үсний лак цацах

9 Шавар маск

Гоо сайханч Шэрон Макглинчи (Sharon McGlinchey)-ийн хэлж байгаагаар шавар нь чийглэг байх үедээ нүүрэнд шаардлагатай эрдэс бодисыг өгдөг гэнэ. Харин хатаж эхлэхдээ цусны эргэлтийг сайжруулдаг ч хэт хатах үед арьс хуурайшиж, үрэвсэж эхэлдэг байна.

Тиймээс шавар маск хэрэглэж байх үедээ бүрэн хаттал нь хүлээх хэрэггүй бөгөөд бага зэрэг цайрч, хатаж эхлэх үед нь угаагаарай. Эс тэгвээс таны арьсны чийгшлийг үгүй хийх болно.

Шавар маск

10 Нимбэг

Бүсгүйчүүд нимбэгийн тусламжтайгаар арьсаа цайруулах их дуртай байдаг. Гэвч нимбэг нь маш их хүчилтэй учир арьсны өнгөн давхаргад сөргөөр нөлөөлдөг. Улмаар арьс нарны туяанд хэт мэдрэг болж, амархан түлэгддэг аж.

Нимбэг

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()