Алдартай жүжигчдийн кинон дээрх анхны дүр төрх

Жүжигчин хүн бүрд анхны гараагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байдаг биз ээ. Гэхдээ анхны бүхэн хөгжилтэй, арвин туршлага хуримтлуулсан, хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн байдаг шүү дээ. Та өөрийн хайртай жүжигчдийнхээ анхны уран бүтээлийг үзэж байсан уу? Бид танд Холливудын алдартай зарим одуудын хамгийн анхны дүрийг танилцуулж байна.

Алдартай жүжигчдийн кинон дээрх анхны дүр төрх
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Вайнона Райдер (Winona Ryder) - "Lukas", 1986 он

Энэ үед Райдер нь Жолигийн хамтаар "Girl, Interrupted" хэмээх алдарт драмд тоглож байсан. Вайноны хамгийн анхны бүтээлүүдийн нэг нь “Лукас” бөгөөд 15 настай байхдаа киноны гол дүрийн найз охины дүрд тоглож байжээ. Харин гол дүрийн эрэгтэй жүжигчин өөрөөсөө эгч эмэгтэйд дурлаж, Райдер түүнтэй зөвхөн найзын л холбоотой байсан аж. 

Вайнона Райдер (Winona Ryder) - "Lukas", 1986 он

2 Жулия Робертс (Julia Roberts) - "Mystic Pizza", 1988 он

Энэ нь Жулия Робертсын хувьд 4 дэх кино бөгөөд энэхүү уран бүтээлээрээ олны анхааралд өртөж чадсан юм. Амралт зугаалгын улирал дуусаж, амрагчид буцах үед 3 залуухан зөөгч бүсгүйчүүд жинхэнэ хайрыг хүсэж эхэлдэг. Улмаар Жулия баян айлын оюутан залуутай танилцдаг. Хэдийгээр уг кино тийм алдартай биш ч  гэсэн Жулиягийн ачаар түүхэнд нэрээ мөнхөлж чаджээ. 

Жулия Робертс  (Julia Roberts) - "Mystic Pizza", 1988 он

3 Анжелина Жоли (Angelina Jolie) - "Cyborg 2: Glass Shadow ", 1993 он

Анжелина Жоли хамгийн анх 7 настайдаа "Lookin' to Get Out"  хэмээх кинонд Джон Войт,  Маршелин Бертран нартай хамт зураг авалтад оролцож байжээ. Харин "Cyborg 2: Glass Shadow" кинонд Казелла Кэш Риз хэмээх хүн роботын дүрийг бүтээж байсан юм.

"Cyborg 2: Glass Shadow" киноны үйл явдал 2074 онд өрнөдөг бөгөөд киборгууд бүх зүйлд хүнийг орлодог. Харин хүмүүс роботод сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ёсгүй байжээ. Ингээд нэгэн Америкийн корпорац өрсөлдөгчдийнхөө корпорацад нэвтрэх зорилготойгоор үзэсгэлэнтэй киборг робот бүсгүйг бүтээдэг. Улмаар Казеллад каратэгийн дасгалжуулагч залуу дурлаж түүнд аврагдахад нь тусалдаг. 18 настай Анжелина яг л сахиусан тэнгэр мэт харагдаж байсан юм.

Анжелина Жоли (Angelina Jolie) -  "Cyborg 2: Glass Shadow ", 1993 он

4 Женнифер Энистон (Jennifer Aniston) – "Camp Cucamonga", 1990 он

“Найзууд” кинонд тоглохоос өмнө Энистонд жүжигчний ажил нь тийм ч таатай санагддаггүй байсан ба амжилттай ч байсангүй.  Тэрбээр хэд хэдэн олон ангит кинонд тоглож байсан ч нэр хүнд олж чадаагүй билээ. Улмаар түүнд 13 кг жин хасаж чадвал "Найзууд" кинонд тоглуулмаар байна гэж найруулагч нь санал тавьж байсан гэдэг. Тэрбээр 1993 онд олон хүнд шүүмжлүүлэн "Leprechaun" аймшгийн кинонд тоглосон бөгөөд тэр үедээ жүжигчний мэргэжлээ орхихоор шийдсэн байжээ. Мөн тухайн үед Энистон "Camp Cucamonga"  инээдмийн кинонд нэгэн эрх охины дүрийг бүтээсэн байдаг.

Женнифер Энистон  (Jennifer Aniston) – "Camp Cucamonga", 1990 он

5 Дрю Берримор (Drew Barrymore) - "E.T. The Extra-Terrestrial", 1982 он

Дрю Берримор багаасаа л алдартай болсон бөгөөд хамгийн анх 5 настайдаа кинонд тоглож, 10 насандаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж байсан юм.

Анх Стивен Спилбергийн "Инопланетянин" кино түүнд алдар нэр  авчирсан бөгөөд энэ кино “Оддын дайн”-аас ч илүү амжилт дагуулж байсан юм. Энэ кинонд бяцхан хүү Эллиот дэлхий дээр үлдсэн харь гарагийн хүнтэй танилцдаг бөгөөд 7 настай эгч Берриморынхаа хамтаар харь гарагийн хүнийг аварч буй тухай гардаг билээ.

Дрю Берримор (Drew Barrymore) - "E.T. The Extra-Terrestrial", 1982 он

6 Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) - " The Borrowers", 1996 он

Йоханссон хамгийн анх “North” кинонд Элайж Вуд болон Брюс Уиллисын хамтаар тоглож байжээ. Гэхдээ түүнд хамгийн анх гол дүрд нь тоглосон  “Вор” кино амжилт авчирсан юм. Энэ киноны ачаар тэрбээр 12 насандаа "Independent Spirit Awards"-ийн шилдэг эмэгтэй дүр номинацад нэр дэвшиж байжээ.

Тус кинонд Мэнни болон Ло нар  өнчирснийхөө дараа асрамжийн газар үлдэхгүйн тулд дэлхий даяар хэсүүчлэн тэнэж, хулгай хийж амиа зогоодог байжээ. Том эгч нь жирэмслэх үед тэд дэлгүүрийн худалдагчийг хулгайлж, хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсдэг тухай өгүүлдэг.

Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)  - " The Borrowers", 1996 он

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()