Юу ч хийлгүй зүгээр суугаад сард 2300 еврогийн цалин авдаг ажлын байр

Өөрийнхөө дуртай зүйлийг хийж хангалттай мөнгө олдог ажилд орох нь хүн бүхний хүсэл, мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Тэгвэл яг тийм "Төгс" гэмээр ажлын байр Шведэд удахгүй бий болох ажээ. Тэрхүү ажилд орсон хүн юу ч хийх шаардлагагүй бөгөөд түүнийхээ төлөө сард 2300 еврогийн цалин авах гэнэ.

Юу ч хийлгүй зүгээр суугаад сард 2300 еврогийн цалин авдаг ажлын байр
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

2017 онд Шведийн зураач Якоб Голдин, Саймон Сеннан (Jakob Goldin, Simon Sennen) нар "Мөнхийн Хөдөлмөр" нэртэй ер бусын туршилтыг эхлүүлэхээр шийджээ. Тэд уг туршилтаа хийхийн тулд нэг хүнийг хөлсөлж авах бөгөөд сонирхолтой нь тэр хүн юу ч хийх шаардлагагүй гэнэ.

Хамгийн чухал зүйл нь тухайн хүн өдөр бүр тодорхой цагт Готтенбург хот дахь Коршвагены төмөр замын буудал дээр очих явдал юм. Гэрээ нь бүтэн цагийн, жил бүр нэмэгдэх сайн цалингийн заалттай ажээ. Мөн ажиллах явцдаа цалинтай амралт авч, цаашдаа тэтгэвэрт ч гарах боломжтой юм.

Одоогийн байдлаар тус туршилтад оролцох хүн сард 2320 ам.долларын хөлс авахаар заагдсан аж.

"Энэхүү туршилтын гол зорилго нь ямар нэг хөдөлмөр хийж нийгэмд нөлөө үзүүлдэггүй хэрнээ тогтмол орлоготой хүнийг бий болгож, түүнээс гарах үр нөлөөг судлах юм" гэж Якоб Голдин тайлбарлажээ. 

Уран бүтээлчид өөрсдийн байгуулсан тусгай хадгаламжаас тухайн хүний цалинг олгох бөгөөд одоогийн байдлаар тус дансанд 650,000 орчим ам.доллар байгаа юм.

"Мөнхийн хөдөлмөр" туршилт нь 120 жилийн турш үргэлжлэх бөгөөд хуучин хүн нь тэтгэвэрт гарсны дараа шинэ хүн хөлслөх замаар туршилтаа үргэлжлүүлнэ гэж уран бүтээлчид хэлжээ.

2025 оны 12-р сараас эхлэх уг ажлын анкетыг одоо ч хүлээж авч байгаа гэнэ шүү.

12
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()