Аутизмтай хүүхдэд илэрдэг 7 шинж тэмдэг

Дэлхий дээр 2015 оны байдлаар 24.8 сая хүн аутизмын эмгэгт өртсөн байдаг. Сүүлийн үед уг өвчний тархалт улам бүр нэмэгдсээр байна. Аутизм өвчний шинж тэмдэг маш олон янзаар илэрдэг. Хэрвээ таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч байвал аутизмтай байх магадлалтай юм. Ер нь аутизм нь генетикийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс хамааралтай байдаг. Мөн жирэмсэн үедээ халдварт өвчнүүдээр өвчлөх согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэх, амьтан ургамалд байх бичил биетийг устгахад хэрэглэдэг пестицидэд хордох, агаарын бохирдолд байх зэрэг зүйлс нөлөөлдөг байна.

Аутизмтай хүүхдэд илэрдэг 7 шинж тэмдэг
Дата давалгаа
Хаах
Сурталчилгаа

1 Хэл ярианы бэрхшээлтэй байх

Хүүхдийн хэл ярианы хөгжил олон шаттай явагддаг. Хэрэв тэдгээр шатууд насныхаа зохих үеүдэд явагдахгүй байвал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Жишээлбэл, нялх хүүхэд 12 сартай үедээ шулганахгүй байх, гараа савчсан хөдөлгөөнгүй хийхгүй байх, 16 сартайдаа  ямар нэг үг хэлэхгүй байх, 24 сартайдаа утгагүй ч гэсэн холбоо үгс хэлэхгүй байвал та хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг нь олох ёстой.

Хэл ярианы бэрхшээлтэй байх

2 Нийгмийн харилцаанд орохдоо асуудалтай байх

Эрүүл хүүхэд инээх, тэврэлдэх, аливааг ойлгож буйгаа илэрхийлсэн ямар нэг дохио зангаа үзүүлэх зэргээр бусадтай үргэлж харилцаж байдаг. Хэрэв хүүхэд тань 6 сар хүрсэн үедээ ямар ч инээх, баясах зэрэг үйлдэл гаргахгүй байвал энэ нь аутизм өвчний шинж байж болзошгүй юм.

Хүүхэд 9 сар хүрэх үедээ ямар нэг дуу авиа гаргаж, инээх болон бусад байдлаар нүүрний хувирал үзүүлэхгүй байвал та мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Аутизм өвчтэй хүмүүс харцаараа бусадтай ойлголцох чадваргүй байдаг тул бусад хүмүүсийн нүүрний илэрхийллийг уншиж ойлгох чадвар муу байдаг. Тиймээс аутизмтай хүүхдэд бусадтай ойлголцох хүнд байдаг тул хүмүүстэй харилцахаасаа илүү эд зүйлс, объекттой харилцах сонирхолтой болсон байдаг. Жишээ нь, та хүүхдэдээ бөмбөгний зураг үзүүлэх эсвэл бөмбөг бариулбал таны хүүхэд эцэг эхтэйгээ харилцахаас илүү тэдгээртэйгээ л илүү ихээр харьцах болно. Мөн бусадтай харилцахад хүндрэлтэй байдаг учир ганцаараа тоглохыг илүүд үздэг.

Нийгмийн харилцаанд орохдоо асуудалтай байх

3 Юм ярихгүй эсвэл бусадтай харилцах чадваргүй байх

Судалгаанаас үзвэл аутизмтай хүүхдүүд бусдаас сул хөгжилтэй байдаг. Хүүхдүүд өвдөхөөрөө хэл ярианы хөгжил болон бусадтай харилцах чадвар нь хоёроос илүүгүй хоног буурч болдог. Харин түүнээс удаан хугацаагаар хэл ярианы чадвар нь алдагдвал хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Аутизмтай хүүхдүүдийн гуравны нэг орчим нь ямар нэг байдлаар бие махбодийн хөгжлийн доройтолтой байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжих ёстой зарим чадварууд нь хөгжөөгүй байдаг.

Юм ярихгүй эсвэл бусадтай харилцах чадваргүй байх

4 Давтах эмгэг

Алгаа хавсрах, сэгсрэх, үсрэх, эргэх болон ямар нэг зүйлийг дахин дахин өрөх эсвэл сонссон дуу авиа, үг, өгүүлбэрээ олон удаа давтаж хэлэх нь аутизмтай хүүхдийн түгээмэл гаргадаг давтах эмгэг юм.

Давтах эмгэг

5 Хэт удаан төвлөрөх

Аутизмтай хүүхдүүд ямар ч зорилгогүйгээр ямар нэг зүйлд хэт их төвлөрдөг. Тэд тоглож байхдаа хэдэн цагийн турш тоглоомуудаа өрж, жагсааж, өнгө, хэмжээгээр нь ангилдаг. Ихэнхдээ галт тэргээр тоглох хандлагатай байдаг. Аутизмтай хүүхдүүд дугуй өнхрүүлэх, машинуудаа хооронд нь угсарч тоглох эсвэл тогтсон гэмээр хуваариар гүйж тоглодог. Эргэн тойрон дахь зүйлс ердийнхөөсөө арай өөр байхад бид бага зэрэг уурлаж бухимдах байдал гаргадаг. Харин тиймэрхүү байдалд хүүхэд тань нэлээд уцаарлаж гаргаж байвал энэ нь аутизмын шинж байж болно. Аутизмтай хүүхдүүд том болох үедээ тогтсон хуваарь нь өөрчлөгдөхөд их уурлаж бухимддаг ба тэр нь давтамжтай байдлаар гар, хөлөө мушгих зэргээр илэрдэг байна.

Хэт удаан төвлөрөх

6 Юманд хэт автагдах

Зарим зүйлсийг хэт ихээр сонирхох нь аутизмын шинж тэмдэг байж болзошгүй. Жишээ нь, агааржуулалтын сэнс, тоос сорогч гэх мэтийг маш их сонирхох, мөн астрономи болон зарим зүйлсийг хэт сайн мэдэж байх зэрэг нь аутизмын шинж байж болзошгүй. Аутизмтай өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүс ямар нэг тоо, тэмдэг, огноо дугаар эсвэл шинжлэх ухааны зарим салбарт хэт автагдсан байж болно.

Юманд хэт автагдах

7 Юмыг шууд утгаар нь хүлээж авах

Аутизмтай хүүхэд юмыг дүгнэх, хийсвэр утгатай санаа бодлыг ойлгох чадвар султай байдаг. Түгээмэл хэлц үг, өвөрмөц утгатай үгсийг шууд утгаар нь ойлгох нь олонтаа.

Юмыг шууд утгаар нь хүлээж авах

8 Бусад зарим шинж тэмдгүүд

Аутизмтай өвчтөн нь өөр бусад төрлийн өвчтэй байх магадлал өндөр байдаг. Тухайлбал, ходоод гэдэсний өвчин, саа, нойрны өвчтэй байж болдог. Мөн мэдрэхүйн эрхтнүүдээс ирсэн мэдээллээ боловсруулах чадваргүй байдгаас гадна хоол хүнсний бус зүйлсийг идэх зэрэг асуудлуудтай байдаг.

Бусад зарим шинж тэмдгүүд

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()