Жимс, хүнсний ногооны өнгө нь ямар ач холбогдолтой вэ?

Хүнсний ногоог эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг ч бид өдөрт идэх ёстой хэмжээгээрээ идэж чаддаггүй. Жимс, хүнсний ногоогоор баялаг хоол нь төрөл бүрийн өвчин тусахаас сэргийлдэг бөгөөд үүнд зүрхний өвчин, 2-р үеийн чихрийн шижин, зарим төрлийн хавдар болон таргалалалт зэрэг багтдаг. Хүн эрүүл зөв хооллолттой байснаар урт наслах боломжтой юм. Ингээд ямар ямар өнгийн жимс, хүнсний ногоонууд хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Жимс, хүнсний ногооны өнгө нь ямар ач холбогдолтой вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Улаан өнгийн жимс, хүнсний ногоо

Улаан өнгийн жимс болон хүнсний ногоо нь антиоксидант агуулдаг бөгөөд хүний эрүүл мэндэд дараах нөлөөг үзүүлнэ.

  • Цусны хатуурал болон зүрхний титэм судасны хатуурлаас урьдчилан сэргийлнэ.
  • Түрүү булчирхай, ходоод, уушгины хавдар үүсэхээс сэргийлнэ. Харин бөөрөлзгөнө нь хоол боловсруулах эрхтний хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
  • Нүдний болор гэмтэхээс сэргийлнэ.
  • Бие организм дахь үрэвслийг дарна.

Улаан өнгийн жимс, хүнсний ногоо

2 Шар болон улбар шар өнгийн жимс, хүнсний ногоо

Энэ төрлийн жимс жимсгэнэ,  хүнсний ногоо нь С амин дэм, каритноид, бета-каротинаар баялаг байдаг. Эдгээр нь:

  • Дархлааны систем сайжирна.
  • Бета-каротин нь хүний биед орсноор А амин дэм болж задардаг бөгөөд хараа сайжруулж, арьсны өнгийг сэргээдэг.
  • Нойр булчирхай болон бамбай булчирхайн үйл ажиллагаа сайжирна.
  • Цусны эргэлт сайжирна.

Шар болон улбар шар өнгийн жимс, хүнсний ногоо

3 Ногоон өнгийн жимс, хүнсний ногоо

Ногоон өнгийн жимс, хүнсний ногоо нь лютеин, изотиоцинат, изофлавон, К амин дэмээр баялаг бөгөөд энэ нь:

  • Холестирины хэмжээг бууруулна.
  • Хоол боловсруулалтыг сайжруулна.
  • Нүдний өвчнөөс сэргийлнэ.
  • Сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчээр цэнэглэнэ.

Ногоон өнгийн жимс, хүнсний ногоо

4 Цэнхэр, нил ягаан өнгийн хүнсний ногоо

Цэнхэр, нил ягаан өнгийн хүнсний ногоо нь антоциан, ресвератрол, лютеин, кверцетин зэрэг бодисоор баялаг бөгөөд:

  • Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
  • Арьсны өнгийг сэргээж, эрт хөгшрөлт явагдахаас хамгаална.
  • Альцгеймерийн өвчин үүсэхээс сэргийлнэ.
  • Эрч хүчээр цэнэглэнэ.

Цэнхэр, нил ягаан өнгийн хүнсний ногоо

5 Цагаан болон бор өнгийн жимс, хүнсний ногоо

Сульфорафан, аллицин, кверцетин хэмээх бодис агуулдаг бөгөөд эдгээр бодис нь:

  • Цус харвалтаас сэргийлнэ.
  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
  • Элэг хамгаална.

Цагаан болон бор өнгийн жимс, хүнсний ногоо

6 Жимс, хүнсний ногоог өдөрт ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

Өдөрт 400 гр жимс, хүнсний ногоо эсвэл 1-2 стакан жимс, 2-3 стакан ногооны цэвэр шүүс уух хэрэгтэй байдаг. Зөв хооллолтын мэргэжилтнүүд энэхүү хэмжээгээ 5 хэсэгт хувааж өдөрт бага багаар идэх хэрэгтэй гэж зөвлөдөг.  Та дараах аргаар жимс, хүнсний ногоогоо хослуулж идээрэй.

-1 гадил, 240 мл алимны шүүс, 5 аяга ногоон салат, сонгино.

-1 аяга нэрс, 1 аяга бөөрөлзгөнө, 1 аяга байцааны салат, 6 жижиг лууван, аяга жигнэсэн байцаа

-1 аяга амтат гуа, 1 аяга усан үзэм, 1 аяга вандуй, 1 ширхэг шар чинжүү, шанцай

Жимс,  хүнсний ногоог өдөрт ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

7

-Хагас аяга хатаасан интоор, 1 алим, 5 аяга ногоон салат

-1 аяга амтат гуа, 1 аяга нэрс, 2 аяга ногоон салат, 1 аяга черри, улаан лооль, шанцай

-1 аяга амтат гуа, 1 аяга усан үзэм, 1 аяга ногоон салат, 1 аяга жигнэсэн байцаа, тал амтат чинжүү

8

-1 аяга алимны нухаш, 1 том гадил, 1 улаан амтат чинжүү, хагас аяга өргөст хэмх, 2 аяга ногоон салат

-1 аяга бөөрөлзгөнө, 1 аяга жүрж, 1 аяга черри, улаан лооль, шанцай, 1 аяга жигнэсэн байцаа

-1 нектарин, хагас аяга хатаасан интоор, аяга өргөст хэмх, хагас аяга лууван, 1 аяга жигнэсэн байцаа

-1 аяга амтат гуа, 1 алим, нэг аяга байцааны салат, амтат чинжүү, шанцай

Дэлгэрүүлж хэлэхэд:

Заавал дээр дурдсан зааврыг мөрдөх хэрэггүй бөгөөд өөрийн дуртай хүнсний ногоо, жимс жимсгэнээрээ орлуулж болно.Гэхдээ:

1 порцыг 1 аяга гэж авсан ч навчит ургамлын хувьд 1 порц нь 2 стакан хэмжээтэй байдаг. Тиймээс 5 аяга ногоо нь 2,5 порц гэсэн үг юм.

Нэг аяга жимсний шүүсийг нэг порц гэж үзэж байгаа ч зөв хооллолтын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар энэ тохиолдолд ислэгээ нөхөж чадахгүй аж. Тиймээс та нэг жимсийг цэвэр жимсний шүүсээр орлуулахаар шийдсэн бол хослуулан идэж буй бусад зүйлс тань ислэг нөхдөг байх хэрэгтэйг анхаараарай.

  • Хагас аяга хатаасан жимс нь 1 порц жимстэй тэнцэнэ.
  • Нэг том жимс нь нэг порц болно.
  • Хэдий чинээ таны хэрэглэж буй жимс, хүнсний ногоо олон өнгөтэй байна төдий чинээ эрүүл мэндэд тустай гэдгийг мартаж болохгүй шүү.

 

 

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()