Байгаль нуурыг заавал очиж үзэх 7 шалтгаан

Байгаль нуур бол Оросын хамгийн алдартай аялал жуулчлалын газар билээ. Тэнд үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд, цэвэр агаар, цэнгэг ус гээд л аялагчдын хүссэн бүхэн бий. Хэрвээ та Байгаль нуур руу аялж үзээгүй бол энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Энэ газар таны зуны аяллын төлөвлөгөөнд багтана гэдэгт итгэлтэй байна.

Байгаль нуурыг заавал очиж үзэх 7 шалтгаан
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Далайгаас өөрцгүй

Байгаль нуур нь Дорнод Сибирьт байрладаг бөгөөд 32 мянган км2 талбайг эзэлдэг. Энэ нь Армен, Албани, Израилийн газар нутгаас ч том гэсэн үг юм.

Түүнчлэн дэлхийн хамгийн гүн, цэнгэг устай хамгийн том, хамгийн эртний гээд дэлхийн нуурууд дундаас олон зүйлээрээ онцгойрдог. Байгаль нуур орчмын ан амьтан, ургамлын төрөл зүйлүүдийн ихэнх нь дэлхийн өөр хаана ч байдаггүйгээрээ онцлог.

Далайгаас өөрцгүй

2 Өвлийн дүр төрх

Хэдийгээр Байгаль нуур маш гүнзгий ч гэсэн өвөл хөлдөж гайхалтай дүр зургийг бүтээдэг. Цэнгэг усны ачаар маш тунгалаг мөсөн бүрхүүл үүсдэг тул нуурын 40 метрийн гүнийг нэвт харах боломжтой. Дээгүүр нь та цанаар гулгаж, цасны машин, 4 дугуйтаар явсан ч болно. Тэдгээрийг нуурын орчмоос түрээслэх боломжтой.

Өвлийн дүр төрх

3 Ямар ч улиралд үзэсгэлэнтэй

Хаврын эхэн сард та нохойтой аялал хийж, загасчилж болно. Харин зуны улиралд нарлаг, сайхан цаг агаартай, усны температур 25 градус хүрдэг. Та дулааны улиралд байгалийн үзэсгэлэнт газраар явган аялал хийхэд тун тохиромжтой шүү.

Байгаль нуур нь жилийн 4 улиралд үзэсгэлэнтэй байдаг боловч намар илүү сайхан байдаг. Энэ үед цаг агаар огцом өөрчлөгддөг учир та бүхий л уур амьсгалыг мэдэрч чадна.

Ямар ч улиралд үзэсгэлэнтэй

4 Ольхон арал

Зэрлэг байгалийг мэдрэхийн тулд та Байгаль нуурын хамгийн том арал болох Ольхоноор аялж болох юм. Уг арал  дээр элсэрхэг эрэг, төрөл бүрийн мод, үзэсгэлэнт хад цохио хүртэл бий. Жуулчдын дунд хамгийн алдартай нь Шаманка хад бөгөөд нуурын эрэг дээр байрладаг. Нутгийн оршин суугчид уг хадны агуйд Ольхон арлын савдаг амьдардаг гэж үздэг аж. Мөн хадны энгэрт төрөл бүрийн шашны зан үйл үйлдэхэд зориулагдсан газар бий.

Ольхон арал

5 Листвянка тосгон, Ангар мөрөн

Листвянка нь Ангар мөрний баруун хэсгээр байрлах жижиг тосгон юм. Маш олон навчит ургамлын дунд байрлах уг тосгон аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн газруудын нэг бөгөөд үзэж сонирхох зүйлс ихтэй. Ангар мөрөн дэлхийн хамгийн том ай савтай голуудын нэг ба өргөн нь хамгийн ихдээ 863 метр хүрдэг. Ангар гэх нэр нь “Өргөн ам” гэсэн утгатай. Мөн та Черскийн чулуун дээр гарч Байгаль нуурын өмнөд хэсгийн бүх үзэсгэлэнг харах боломжтой. Яаж очих вэ гэж санаа зовох хэрэггүй засмал замаар яваад л Черскийн чулуун дээр гарна.

Листвянка тосгон, Ангар мөрөн

6 Төмөр замын аялал

Листвянка тосгонд та Байгаль нуурын үзэсгэлэнг Лимнологийн музейгээр аялангаа харж болно. Уг музейд зочилсноор Байгаль нуурын түүх болон эргэн тойронд нь байх ан амьтан, байгалийн онцлогийн талаар мэдэж чадна. Музейн хажууд Дендропарк байрладаг бөгөөд тэнд нуур орчмоор ургадаг өвөрмөц ургамлуудыг харуулсан байдаг. Үүнээс гадна та  161 км-ийн урттай төмөр замаар заавал аялах хэрэгтэй. Байгаль нуураас Слюданка 2 зогсоол хүртэл 38 туннел, чулуугаар хийсэн 5 хонгил, 3 бетонон хонгилоор дамжин өнгөрөх хуучны галт тэргээр аялах сонирхолтой биш гэж үү?

Төмөр замын аялал

7 Аршан (рашаан)

Аршан нь Сибирийн хамгийн алдартай эмчилгээний, халуун рашаантай газар бөгөөд Саяны нурууны хормойд байрладаг. Аршаны ус нь зүрх судасны эмгэг, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, элэг нойр булчирхайн өвчнийг эмчилж, бодисын солилцоог сайжруулахад тустай. Өвлийн улиралд усны градус 36-40 хүрч байхад гадаа нь -28 градустай байдаг. Мөн Аршаны хажууд Хайрын уул, “Тункин”-ы үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сайлаг хүрхрээ, Чингис хааны сэнтий, Хайрын мод бий.

Аршан (рашаан)

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()