Нэг кинонд хоёр өөр дүр бүтээсэн жүжигчид

Дүр авч кинонд тоглохын тулд жүжигчид бүх л зүйлээ зориулж ажилладаг. Үсээ хусуулж, жингээ хасах нь юу ч биш. Зарим жүжигчид нэг кинонд 2 болон түүнээс дээш дүрд тоглоход бэлэн байдаг бололтой. Ингээд та бүхэн нэг кинонд 2 болон түүнээс дээш дүрд тоглосон жүжигчдийг танилцуулж байна.

Нэг кинонд хоёр өөр дүр бүтээсэн жүжигчид
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Эдди Мерфи (Eddie Murphy)

"Coming to America" кинонд жүжигчин Эдди Мерфи гол дүрийн баатар болох Ханхүү Аким болон үсчин, номлогч, дэлгүүрийн худалдагч гэсэн 4 дүрд тоглосон байна. 

Эдди Мерфи (Eddie Murphy)

2 Майкл Ж. Фокс (Michael J. Fox)

Жүжигчин Майкл Ж. Фокс "Back to the Future" кинонд өөрийнхөө хүү, охин, хөгшин байх үеийн дүрд тоглосон аж. 

Майкл Ж. Фокс (Michael J. Fox)

3 Жэйсон Исакс (Jason Isaacs)

Жүжигчин Жэйсон Исакс "Peter Pan" кинонд Ахмад дэгээ болон киноны гол дүрийн аавын дүрд хувирсан байна. 

Жэйсон Исакс (Jason Isaacs)

4 Варвик Дэйвис (Warwick Davis)

Жүжигчин Варвик Дэйвис "Харри Поттер" кино цуврал дээр банкны албин болон ид шидийн багшийн дүрд тогложээ. 

Варвик Дэйвис (Warwick Davis)

5 Райан Рейнолдс (Ryan Reynolds)

Райан Рейнолдс "Deadpool 2" кинонд гол дүрийн баатар Дэдпүл болон сөрөг дүр болох Жугернатад тогложээ. 

Райан Рейнолдс (Ryan Reynolds)

6 Элизабет Тэйлор (Elizabeth Taylor)

Жүжигчин Элизабет Тэйлор "Blue Bird" киноны гол дүрийн 2 хүүхдийн ээж болон шидтэний дүрд тоглосон юм. 

Элизабет Тэйлор (Elizabeth Taylor)

7 Келвин Клайн (Kelvin Kline)

Жүжигчин Келвин Клайн “Wild, Wild West” кинонд засгийн газрын ажилтан болон АНУ-ын Ерөнхийлөгчийн дүрд зэрэг хувирсан юм. 

Келвин Клайн (Kelvin Kline)

8 Тилда Свинтон (Tilda Swinton)

Жүжигчин Тилда Свинтон "Suspiria" кинонд шулам болон 82 настай сэтгэл судлаач эрийн дүрд тогложээ. 

Тилда Свинтон (Tilda Swinton)

9 Мерил Стрип (Meryl Streep)

Жүжигчин Мерил Стрип “Angels in America” телевизийн цувралд гол дүрийн эрэгтэйн ээж болон Еврей номлогчийн дүрд тоглосон байна. 

Мерил Стрип (Meryl Streep)

10 Вуупи Голдберг (Whoopi Goldberg)

Жүжигчин Вуупи Голдберг "The Associate" кинонд  эдийн засагч эмэгтэй болон эрэгтэйн дүрд зэрэг тоглосон байна. 

Вуупи Голдберг (Whoopi Goldberg)

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()