Түүхэнд бодитоор амьдарч байгаагүй нь батлагдсан алдартай хүмүүс

Түүх гэдэг гайхалтай зүйл билээ. Зарим алдартан олны танил хүмүүс зөвхөн домог ярианаас үүдэлтэй байдаг бөгөөд түүнийг үнэхээр байсан уу эсвэл үгүй юу гэдгийг таамаглахад бэрх байдаг юм. Тэгвэл бид танд бодит амьдрал дээр оршиж байгаагүй алдартнуудын талаар мэдээллийг хүргэе.

Түүхэнд бодитоор амьдарч байгаагүй нь батлагдсан алдартай хүмүүс

1 Лао-цзы

Эртний хятадын философич Лао-Цзыг даоизмын үүсгэн байгуулагч гэж үздэг ч түүний бодит амьдрал дээр оршин тогтнож байсан нь эргэлзээтэй. Зарим эрдэмтэд Лао-Цзы нэрийн дор хэд хэдэн зохиолч нуугдаж байгаа гэж үздэг бол зарим нь түүнийг эртний хятадын домгоос гаралтай гэж үздэг аж.

Лао-цзы

2 Аллегра Коулман

Сэтгүүлч Марта Шеррилл Холливудын од Аллегра Коулманы дүрийг зохиосон байна. 1996 онд Аллегра "Esquire" сэтгүүлийн нүүрэнд гарсан бөгөөд уг сэтгүүлд жүжигчин бүсгүйг Дэвид Швиммертэй амрагийн холбоотой гэж бичсэн байжээ. Үүнээс гадна түүнийг Вуди Аллены кинонд тун удахгүй дүр бүтээнэ, Квентин Тарантино шинэхэн жүжигчин бүсгүйд сэтгэл алдарсан хэмээн өгүүлсэн аж. Энэхүү нийтлэлийн зорилго нь Холливудын ажлын зарчмыг харуулахыг зорьсон бөгөөд нийтлэлийн ачаар Аллеграгийн дүрийг бүтээсэн Эли Лартер өөрийн ажлын гараагаа амжилттай эхлүүлжээ.

Аллегра Коулман

3 Вильхельм

Швейцарийн үндэсний баатар Вильхельм Телийг хүүгийнхээ толгой дээр алим байрлуулж байгаад буудсан гэдгээр нь дэлхий даяар мэднэ. Удаан хугацааны туршид түүнийг бодит хүн гэж бодож байсан ч түүх судлаачид Вильхелмийг түүхэн зохиомол баатар болохыг тодорхойлоод байгаа аж.

Вильхельм

4 Алан Смити

Холливудын кино ертөнцөд нэгэн сонирхолтой дүрэм гарчээ. Энэ нь хэрвээ найруулагчид өөрийн нэрийг олон нийтэд зарлахыг хүсэхгүй байвал Алан Смити (Alan Smithee) хэмээх нэрийг авдаг болсон гэнэ. Энэ нэр хамгийн анх Дональд Сигелийн “Death of a Gunfighter” зураг дээр гарсан аж.

Энэхүү нэрийг 81 киноны найруулагч, 18 сценарист, 9 кино жүжигчин, 8 киноны продюссер ашигласан байна. АНУ-ын кино найруулагчдын холбоо Алан Смит нэрийг ашиглахыг хориглосон бөгөөд 1990 оны сүүлээр “ Burn Hollywood Burn” нэртэй кино гарч киноны гол дүр нь Алан Смит болжээ.

Алан Смити

5 Артур хаан

Артур хааны болон дугуй ширээний баатруудын талаар хүн бүр л мэдэх биз. Артур хааны талаар маш олон домог байдаг бөгөөд Ариун Тагшийг (Holy Grail) хайж, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг аварсан түүх дэлхий даяар алдартай. Гэвч түүхчид одоог хүртэл Артур хаан бодитоор оршин байсан талаар эргэлзэж байгаа гэнэ. Харин дундад зууны үеийн зоригт баатруудын зан араншинг багтаасан зохиолын баатар байх магадлалтай аж.

Артур хаан

6 Пьер Брассо

1964 онд сэтгүүлч Эке Аксельссон нэгэн туршилтыг явуулсан байна. Тэрээр   Питер нэртэй шимпанзегийн зурсан хэд хэдэн зургийг уран зургийн үзэсгэлэнд явуулж зураачийг нь Пьер Брассо хэмээн нэрлэжээ. Зургийн үзэсгэлэн дээр шимпанзегийн зургуудыг өндрөөр үнэлэж, нэгэн уран зураг цуглуулагч энэхүү зургийг худалдаж авсан байна.

Хэсэг хугацааны дараа уг зургийг сармагчин зурсан болохыг хүмүүс мэдсэн боловч тухайн уран зургийн үзэсгэлэнгийг хамгийн шилдэг зураг нь байсан гэдэгтэй бүгд санал нэгдэж байжээ.

Пьер Брассо

7 Козьма Прутков

Зохиолч Козьма Прутковын бичсэн зохиолыг 19-р зууны иргэд бүгд уншиж байсан гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ “Козьма Прутков” нэрийн дор маш олон зохиолчид нуугдаж байжээ. Прутковыг алдартай болгохын тулд түүнд намтар үүсгэж, хөрөг зургийг нь хүртэл гаргасан байна.

Козьма Прутков

8 Мику Хацунэ

 Японы дуучин Мику дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчидтэй. Тэрээр тоглолт хийж, зурагтын ярилцлаганд орж, сурталчилгаанд хүртэл тоглолдог байна. Гэтэл үнэн хэрэгтээ Мику гэдэг нь Vocaloid хэмээх компьютерын программын дуу хоолой аж. Микугийн дуу хоолойны үндэс нь Японы жүжигчин Саки Фудзита болсон байна.

Мику Хацунэ

9 Мулан

12 насандаа аавынхаа оронд дайнд мордсон Мулан охины талаар мэдэхгүй хүн үгүй. Венерт байрлах галт уулын тогоог Муланы нэрээр нэрлэсэн гэнэ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэ тэмдэг нь Мулан болсон байна. Хятадад МЭӨ VI зууны үед анх “Мулань” хэмээх дуу гарснаар тэрхүү охины талаар домог ам дамжин яригдаж эхэлсэн гэдэг. Харин Мулан бодит амьдрал дээр байсан эсэх нь эргэлзээтэй.

Мулан

10 Жон Хенри

Ажилчин Жон Хенригийн талаар олон дуу, хүүхэлдэйн кино, өгүүллэгт байдаг. Жон алхаар хэн хамгийн хурдан хонгил ухах вэ тэмцээнд ялалт байгуулж байжээ. Харамсалтай нь залуугийн бие энэхүү ачааллыг дийлээгүйн улмаас тэрээр ядаргаанд орж нас барсан. Жоныг бодит амьдрал дээр оршиж байсан тал дээр түүх судлаачид өдийг хүртэл маргасаар байгаа гэнэ.     Учир нь түүний талаар тодорхой баримт огтхон ч үгүй.

Жон Хенри

11 Оссиан

Зохиолч Жеймс Макферсон МЭӨ III зууны үеийн байлдагч Оссианы нэртэй шүлгийг олсон гэх яриа бий. Гэтэл үнэн хэрэгтээ Жеймс Ирландын Гомер болон Мильтоны балладыг нийлүүлсэн байжээ. Оссианы бүтээл олны анхаарлыг маш ихээр татсан бөгөөд нууц задарсан ч хүмүүс түүний бүтээлийг шүтэн биширсээр л байсан гэнэ.

Оссиан

12 Давид хаан

Хаан Давид болон түүний хаант улс оршин байсан эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй. Удаан хугацааны турш эрдэмтэд хааны талаар  тодорхой баримт, мэдээлэл байхгүй гэж үзсэн билээ. Харин одоо энэхүү ойголт хоёр хэсэгт хуваагдсан байна. Зарим нь Давидыг энгийн нэгэн цэрэг байсан гэж үзэж байгаа бол бол зарим нь түүнийг Артур хаантай адил түүхийн баатар хэмээн үзэж байгаа гэнэ.

Давид хаан

20
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()