Одоог хүртэл баригдаагүй байгаа зартай 8 шоронгийн оргодол

Хуулийг зөрчдөггүй хүмүүс байхад түүнтэй тэрсэлж ял шийтгэл эдлэхээр шорон луу илгээгддэг ч хүмүүс бий. Шоронгийн ихэнх хоригдлууд эрт, орой хэзээ нэгэн цагт оргохдоо бэлдэж нарийн төлөвлөгөө боловсруулдаг гэнэ. Тэдний нэг хэсэг нь эргээд шорондоо орж ялаа нэмүүлдэг бол зарим нь хаанаас ч олдохгүйгээр усанд хаясан чулуу мэт алга болдог. Ингээд бид танд одоог хүртэл баригдаагүй байгаа амжилттай оргож чадсан 8 оргодлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Одоог хүртэл баригдаагүй байгаа зартай 8 шоронгийн оргодол
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Виктор Фигероа

Миневиллд байдаг чанга дэглэмтэй «Мориа Шок» шоронгоос 1997 оны 2-р сарын 6-нд мансууруулах бодис хадгалсан хэргээр ял авсан эр гуанз руугаа явах замдаа алга болжээ.

Түүнийг алга болсныг мэдмэгцээ хууль сахиулах байгууллагынхан тус дүүргийг самнасан боловч ул мөрийг нь олж чадаагүй юм. Цагдаагийнхан тэр газрын ойролцоо уурхайн багана унаж айхтар осол гарснаас үүдэн Фигероаг оргож явах үедээ үхсэн байх гэж үзжээ. Гэвч түүнээс хойш хэн ч түүнийг  дахин хараагүй гэдэг нь үхсэн гэсэн үг биш билээ. Ердөө л өөрийг нь барихад тусалж магадгүй хүмүүсээс хол байх ёстойгоо л мэдэж байсан хэрэг шүү дээ. Тэрбээр энэ шоронгоос оргон зугтаж чадсан цорын ганц хоригдол ажээ.

Виктор Фигероа

2 Глен Чемберс

Энэ залуу 2 ч удаа оргохоор оролдож байжээ. Эхний удаад бүтэлгүйтсэн ч хоёр дахь дээрээ оргож чадсан юм. Түүний цаазын ялын тогтоол гарснаас хоёр хоногийн дараа буюу 1975 оны 7-р сарын 3-нд Чемберс гэрээсээ холгүй орших хотын тойргийн шоронгоос хамсаатантайгаа оргон зайлжээ.

Түүнийг шоронд биеэ үлгэр жишээчээр зөв авч явж байсан учир нийтийн байранд шилжүүлж, янз янзын ажилд ч томилон явуулах болжээ. Гэвч нэг өдөр тэрбээр тавилга угсарч байхдаа зарим нэг хоригдлуудтай тохиролцож, ачааны машинд сууж зугтахдаа туслуулжээ. Хожим нь түүнийг оргосныхоо дараа гэр бүлийнхэнтэйгээ явж байхыг харсан гэсэн сураг гарсан ч гэрийнхэн үгүйсгэсэн юм. Түүнийг АНУ болон Мексикт эрэн сурвалжилж байсан гэдэг.

Глен Чемберс

Полк хотын чанга дэглэмтэй «Полк» шорон

3 Леонард Мозес

1968 оны Мартин Лютер Кингийн амь насыг бүрэлгэснээс үүдэн гарсан Питтсбургт болсон үймээний үеэр тэрбээр хүн амины хэрэг үйлдсэнийхээ төлөө бүх насаараа хоригдох ял авчээ. Гэвч тэрбээр эмээгийнхээ оршуулгад оролцохоор харгалзагчтай түр хугацаагаар чөлөөлөгдсөн байх үедээ найзуудтайгаа хуйвалдаж цайллагын үеэр зугтаж чаджээ. Тэрбээр одоог хүртэл олдоогүй байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагын албан ёсны сайтад түүнийг барихад тус болж найдвартай мэдээлэл өгсөн хүнд багагүй мөнгө өгөхөөр амласан байдаг.

Леонард Мозес

Чанга дэглэмтэй «Флоренс» шорон

4 Василис Палеокостас

Хулгай, дээрмийн хэргээр 25 жилийн ял авч Грекийн чанга дэглэмтэй шоронд хоригдож байсан Василис Палеокостас 2006 онд нисдэг тэрэг ашиглан зугтаж чадсан боловч удалгүй баригдаж эргээд шорондоо очжээ. Тэрбээр ахин нисдэг тэрэг хөлөглөн гэгээн цагаан өдрөөр оргочихсон гэдэг. Яаж гэж үү? Нисдэг тэрэг шорон луу нисэж ирээд олсон шат унжуултал түүнд зүүгдээд л зугтчихсан юм. Хэдэн сарын дараа хамсаатныг нь баривчилсан ч мань эр ганцаараа эрх чөлөөтэй хэвээрээ үлджээ. Араас нь олон жил хөөцөлдсөн боловч нэг удаа цагдааг шархдуулчихаад баригдалгүй алга болчихсон гэдэг. Түүний талаар дахиад ямар ч мэдээлэл олдоогүй юм.

Василис Палеокостас

Чанга дэглэмтэй «Коридаллос» шорон

5 Жорж Райт

1970 оны 8-р сард Райт хамтрагчдынхаа хамтаар цагдаагийн машин хулгайлан зугтжээ. Тэд барьцааны хүнтэй онгоц хулгайлж, нисгэгчээс бусдыг нь суллаад Алжир луу ниссэн юм. Хэрвээ бид дэлхий хэмээх гараг дээр амьдарч байгаагүйсэн бол тэдэнд илүү амар байх байсан биз. Учир нь Алжир улс тэднийг хүсэж байсан шиг нь таатай хүлээж аваагүй ба мөнгийг нь хурааж, онгоцыг нь буцаагаад өөрсдийг нь баривчилжээ. Гэвч Алжир улсад тэдгээр гэмт хэрэгтнүүдтэй зууралдаад байх шаардлага байгаагүй тул хэд хоногийн дараа гудамжинд гаргаад хаячихсан гэдэг. Африкийн энэ улсад цөхрөнгөө барж байсан гэмт хэрэгтнүүд Португалид очсон бөгөөд 40 жилийн дараа Америкийн тусгай албаныханд баригджээ. Гэвч Португали улс өөрийнхөө иргэнийг өөр бусад орон руу шилжүүлдэггүйг мэдсэн Жорж  иргэншлээ сольсон байжээ.

Жорж Райт

«Бейсайд» шорон

6 Фрэнк Моррис болон ах дүү Жон, Кларенсо Энглинам хоёр

Хоригдол залуус оргохын тулд ихээхэн хөдөлмөрлөжээ. Шоронгийн зохион байгуулалт, харуулуудын ээлж солигдох хугацааг судалж, багаж хэрэгслээ ч урьдаас бэлдсэн төдийгүй хиймэл үстэй өөрийнхөө чихмэл дүрийг ч хийсэн байжээ.

Тэд 1962 оны 3-р сарын 11-нд тоосгоор таглаж орхисон ханын нүхээр мөлхөж гараад агааржуулагч хоолойгоор дамжин дээвэрт байрладаг ус дамжуулах хоолойгоор доош бууж, гарын доорх материалаар хийсэн салаа ашиглан зугтжээ. Энэ орголтын дараа далайгаас элдвийн цогцос олдож байсан ч ДНК-ийн болон бусад задлан шинжилгээгээр тэд биш байсан юм. Тэр шоронд далай гаталж очдог байсан бөгөөд хүмүүс ямар нэгэн зүйл хүргэхээр очиход маш хэцүү байсан тул удалгүй хаалгаа барьжээ.

Фрэнк Моррис болон ах дүү Жон, Кларенсо Энглинам хоёр

Алдарт «Алькатрас» шорон

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()